Victoria’s Secret-ийн хамгийн үнэтэй 10 шоу

0

Америкийн дотуур хувцасны нэрт үйлдвэрлэгч Victoria’s Secret энэ жил Лондон хотыг байлдан дагуулахаар шийджээ. Тус компани өөрийн шилдэг загвар өмсөгчид болон дуу хөгжмийн ертөнцийн алдартнуудаас бүрдсэн жил бүрийн шоугаа Лондон хотод анх удаагаа зохион байгуулахаар зэхэж байгаа аж. Энэхүү шоуг зохион байгуулахад дэлхийн олон арван алдартай компаниуд тусална гэдгээ илэрхийлсэн учир Victoria’s Secret шоуныхаа сая сая долларын төсвөөс айхгүй байгаа юм байна. Энд бид дотуур хувцасны алдарт брэндийн хамгийн өндөр үнээр зохион байгуулагдсан 10 шоуны талаар мэдээлэл бэлтгэсэн байгаа юм.

1. 2000 он, 10,9 сая доллар

Канн хотноо болсон энэ шоуны Fantasy Brа нь 15 сая долларын үнэтэй бөгөөд бадмаараг эрдэнэ шигтгэн урлажээ.

2. 2005 он, 10 сая доллар

Нью Йорк хотод болсон энэ шоуны алдарт хөхний даруулга 12,5 сая долларын үнэтэй.

3. 2006 он, 10 сая доллар

Энэ онд тус компани шинэ брэнд Pink-ийгээ гаргаж байсан ба зар сурталчилгаанд ихээхэн хувийг зарцуулжээ.

4. 2007 он, 10 сая доллар

Лос Анжелест болсон энэ шоуны Fantasy Bra 4.5 сая долларын үнэтэй.

5. 2008 он, 10 сая доллар

Маяамид болсон энэ тансаг шоунд Адриана Лима тэргүүтэй 35 загвар өмсөгч оролцсон байна.

6. 2009 он, 10 сая доллар

2009 оны шоу шинэ загвар өмсөгчдийг тодруулах тэмцээнтэй хавсарсан хэлбэрээр явагджээ.

7. 2010 он, 12 сая доллар

Нью Йорк хотод болсон энэ шоуны уран сэтгэмжийн хөхний даруулга ердөө 2-хон сая доллараар бүтсэн ч шоунд Akon, Katy Perry нарын алдартнууд оролцжээ.

8. 2011 он, 12 сая доллар

36 шилдэг загвар өмсөгчид, уран бүтээлчид тайзан дээр гарсан ба уран бүтээлчдийн дунд Nicki Minaj, Jay Z, Kanye West нар байв.

9. 2012 он, 12 сая доллар

Нью Йорк хотод болсон шоунд Bruno Mars, Rihanna нараас гадна Justin Bieber оролцжээ.

10. 2013 он, 13 сая доллар

Улирагч оны шоуны гол чимэг болсон хөхний даруулга 10 сая долларын үнэтэй байжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. rr

    2014/04/20 at 20:15

    japrpa

  2. Зочин

    2014/04/21 at 11:10

    ёоо эд нарын дунд ороод хэвтэх юмсан

  3. Sun

    2014/04/21 at 11:56

    Nadad bogdooroo taalagddag, bi ednuust durtai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *