Давс хэдийгээр хоолыг амттай болгодог ч гэлээ хэтэрхий их хэрэглэвэл таны биед дараах 5 сөрөг үр дагаврыг авчирна!

2

Давс хоолны амтыг сайжруулдаг. Гэвч их хэмжээгээр давс хэрэглэх нь эрүүл мэндэд маш ноцтой сөрөг нөлөөг үзүүлдэг. Хоол хүнсний компаниуд таныг дахин худалдан авалт хийлгүүлэхийн тулд хэдэн тэрбум долларыг зарцуулж байна. “Давс таны амтлах чадварыг илүү ажиллуулна” гэж. Харамсалтай нь давс донтуулах үйлчилгээтэй ба үр дүнд нь өвчин тусах үндсийг тавьдаг байна.

Английн нэгэн томоохон эрүүл мэндийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлээр жилд дунджаар 1.65 сая хүн давсны хэт их хэрэглээнээс болж амь насаа алддаг тухай бичсэн байжээ. АНУ-д гэхэд л зүрх судасны өвчний улмаас амь насаа алдаж буй хүмүүсийн 10% нь давсны хэрэглээнээс болдог байна. Та хэтэрхий их давс хэрэглэлээ гээд үхэхгүй. Гэхдээ ямар ч эргэлзээгүйгээр эрүүл мэндийн ноцтой асуудлуудтай нүүр тулгарах эрсдэлийг бий болгоно гэсэн үг юм.

Энэхүү мэдээллээр дамжуулан бид та бүхэнд давсыг хэтрүүлэн хэрэглэх юм бол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар хүргэхээр бэлтгэлээ.

Хэтэрхий их давс хэрэглэвэл юу болох вэ?

Бөөрний асуудал

Давс нь бөөрний чулуутай болох эрсдэлийг нэмэгдүүлнэ. Шээсэн дэх кальцийн хэмжээг өсгөдөг гэсэн үг. Энэ бол бөөрөнд чулуу үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл юм. Хэрэв та хэтэрхий их давс идвэл, таны бие шингэрүүлэх ёстой маш их усыг хуримтлуулахад хүрнэ. Хүний бие бөөрний тусламжтайгаар илүүдэл шингэнийг шүүж гаргах хэрэгтэй байдаг.

 

Цусны өндөр даралт

Давс цусны даралтыг ихэсгэдэг. Давс биед илүү их ус хуримтлагдахад хүргэдэг ба үр дүнд нь зүрхэнд хангалттай цус очихгүй. Үүнээс болж эрхтнүүдэд ачаалал болон даралт ирж, зүрхний өвчин, цус харвалт, сэтгэцийн эмгэг болон бусад эрүүл мэндийн асуудлууд бий болдог байна.

 

Хаван

Их хэмжээний давс биед ус хуримтлагдахад хүргэнэ. Хавагнах, хийгээр дүүрэх үйл явц зөвхөн хэвлий орчмоор илрэхгүй. Биеийн тодорхой хэд хэдэн хэсгүүдэд хаван үүснэ.

Мэргэжилтнүүд таны хөл болон гар орчмоор хавагнаж магадгүй хэмээн хэлж байна. Хэрэв та хэтэрхий их давс хэрэглэвэл ийм л зүйл болно. Шөнө дунд хаван үүсэх нь ховор. Давсны хэрэглээг хянахгүй бол яваандаа архаг хаван болохыг үгүйсгэхгүй.

 

Тархины манаралт

Их хэмжээгээр давс хэрэглэх нь танин мэдэхүйн үнэ цэнийг бууруулна. 2011 онд хийгдэж байсан судалгаагаар их хэмжээний давс хэрэглэдэг өндөр настай хүмүүсийн танин мэдэхүйн чадвар сул байдаг болохыг олж тогтоож байжээ.

 

Ясны сийрэгжилт

Хүний бие шээс гадагшлахад кальцийг алддаг ба энэ нь та хэдий чинээ их хэмжээгээр давс хэрэглэнэ, төдий чинээ кальциа алдана гэсэн үг юм. Кальцийн биед байх ёстой хэмжээ багассанаас болж ясны бэхжилт муудаж, улмаар ясны сийрэгжилт болдог байна.

 

Давсныг хэрэглээг хязгаарлах хэрэгтэй

Боловсруулсан хоол хүнснээс татгалз. Эдгээр нь шим тэжээлгүйгээс гадна найрлагандаа давс ихээр агуулдаг.

Оронд нь калийн хэмжээгээ нэмж, давсны түвшинг тэнцвэржүүлэн, цусны даралтаа буулгах боломжтой. Өдөрт 3,500-4,700 мг кали хэрэглээрэй. Гадил, амтат төмс, бууцай, авокадо болон улаан лоольд их хэмжээгээр агуулагддаг.

Та хоолоо аль болох давс агуулаагүй бусад амтлагчаар амталж байгаарай.

4
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *