
Амьтад өглөөнөөс орой болтол оффист ажилладаггүй, бас тэдэнд хүмүүст тулгардаг асуудлууд нэгээхэн ч үгүй. Гэхдээ тэд стресс гэж юу байдгийг мэддэг бөгөөд түүнээс хэрхэн ангижрах арга ухаанд суралцсан байдаг. Амьтад усанд хэвтэж, наранд бясалгаж, чихмэл тоглоомоо тэвэрч хэвтэх болон бусад аргуудын тусламжтай даралт, ядралт зэрэгтэйгээ тэмцэнэ.
Алжаал ядаргаагаа тайлж буй 20 ухаалаг амьтны фото зургийг та бүхэндээ хүргэхийг зорьлоо. Танд алжаал ядаргаагаа тайлахад чинь тус болно гэдэгт итгэлтэй байна.
Халуун ваннд орж амрах нь танд мэдрэлийн системээ тайвшруулах боломжийг олгоно.

Үнэн хэрэгтээ та ямар ч төрлийн ваннд хэвтэж болно

Хөлөө хэсэг хугацаанд дээш нь өргөөрэй. Удахгүй таны нойр хүрнэ

Муурнууд ч бас энэ аргыг хэрэглэдэг

Хэн ч таныг хараагүй мэт унтаарай

Өдрийн хамгийн жаргалтай байсан мөчүүдээ бодоорой

Гэхдээ хэтэрхий их бодолхийлээд хэрэггүй

Явган аялал хий. Цэвэр агаар амьсгалж, моддын навчис унах чимээнээр алхаарай

Нам гүм болон тав тухтай газар хэсэг зуур ч болов унтаад аваарай

Асуудлыг өөр хүнд үлдээ. Та бол нам гүм цөөрөм дээр хөвж буй лили цэцэг юм

Алтан товч цэцгийн цай уугаарай. Гэхдээ энэ цай тайвшруулах үйлчилгээтэйг санаарай

Нарны дулаан туяаг боломжтой үедээ байнга мэдрээрэй

Хайртай хөнжилдөө орж, бүх асуудлыг март. Ядахдаа хэсэг хугацаанд ч болов

Гадуур аль болох олон цагийг өнгөрөөгөөрэй
Нойр чинь хүрч байвал, битгий эсэргүүц. Зүгээр л бууж өг

Амьдрал хэцүү санагдах үед, өөртөө хэдэн минут ч болов стрессээс ангижрах, зорилго болон хүсэл мөрөөдлийнхөө талаар бодох хугацаа олгоорой

Сэрүүлэг дуугарахыг сонсох үедээ, орондоо дахиад хэдэн минутыг өнгөрөөгөөрэй. Дэлхий таныг хүлээж болно

Хүүхэд байхдаа өөрийн дуртай чихмэл тоглоомоо олоод, орондоо авч ордог байлаа. Насанд хүрэгчдэд ч бас энэ арга үйлчлэхгүй гэж хэн хэлж байна?

Үргэлж итгэж, найдаж болох хүн энэ хорвоод байдаг гэдгийг санаарай

Чанга хэлээрэй: амьдрал үнэхээр сайхан, бас секунд бүрд амьдарч байгаагаа мэдрэх бүр ч сайхан

Аль алжаал ядаргаагаа тайлахад туслах аль техникийг нь та дараагийн удаа хэрэглэх вэ?







