Бидний өөрсдөө ч сайн мэдэлгүй өдөр тутамдаа буруу хийдэг 12 зүйл. Яг одооноос эдгээрийг засаж зөв хийж хэвшицгээе!

0

Ихэнх хүмүүс өглөө сэрээд хамгийн түрүүнд аяга халуун кофе уудаг. Гэвч бид бүх цаг үед үүнийг буруу хийдэг байсан гэвэл та итгэх үү? Итгэнэ үү байна уу таны мэдэх хэрэг ч бид төсөөлөө ч үгүй зүйлсээ өдөр тутамдаа буруу хийсээр байдаг. Ингээд бидний буруу гэж бодож байгаагүй ч засах хэрэгтэй зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Өглөөний 9:30-аас өмнө кофе уух

© EvansHomeforBoys / reddit

Хүн бүрийн бие өөр боловч хүний биед 24 цагийн дааврын мөчлөг гэж байдаг. Өөрөөр хэлбэл бид бүгд програмчлагдсан гэсэн үг. Харин биднийг сэрүүн байх мэдрэмж төрүүлдэг кортизол хэмээх даавар нь өглөөний 8-аас 9 цаг хүртэл ялгардаг. Тиймээс энэ үеэр нь дахин кофе гэх мэт сэргээгч төрлийн зүйл хэрэглэх шаардлагагүй юм.

Кофе уух хамгийн тохиромжтой цаг бол өглөөний 9:30 – 11:30, өдрийн 13:30 – 17:00 цагийн хооронд юм. Хамгийн муу цаг нь өглөөний 8-аас 9 цаг, өдрийн 12:00-13:00, оройн 17:30-18:30 хүртэлх цагууд юм.

 

2. Ус буцлаагүй байхад өндгөө хийдэг

© depositphotos.com, © depositphotos.com

Хэрэв та өндөг чанахдаа шууд хүйтэн усанд хийдэг бол энэ нь маш буруу гэдгийг мэргэжилтнүүд сануулсан бөгөөд өндгийг эхлээд халуун ажиллагаанд оруулж, хамгийн сүүлд хүйтнээр дуусгах ёстой байдаг аж. Ингэснээр өндгийг хальслахад хялбар болдог. Мөн буцалж буй усанд өндгаа хийснээр өндөгнийхөө болцыг хянахад илүү хялбар болно

Дараагийн удаа усаа буцалсны дараа өндгөө хийгээд гарч ирсэн хойно нь хүйтэн усанд сойгоорой.

 

3. Лаазалсан бүтээгдэхүүнийг буруу онгойлгодог

© depositphotos.com, © depositphotos.com

Лаазалсан бүтээгдэхүүн онгойлгосны дараа үлдэж хоцорсон хурц ирмэгүүдэд хуруугаа зүсэх тохиолдол мундахгүй олон. Гэхдээ энэ асуудлыг шийдэж хуруугаа гэмтээхгүйгээр лаазалсан бүтээгдэхүүн онгойлгох нэг энгийн арга бий.

Зураг дээр харуулсан шиг лаазны баруун дээд хэсэгт онгойлгогчоо байрлуулаад эргүүлнэ. Ингэж зүсэх үед савны бага зэрэг доогуур зүсэгддэг ч илүү аюулгүй бас хурдан байх болно.

 

4. Бие угаагчаа шүршүүртээ орхидог

Судлаачдын хэлж буйгаар бие угаагчид их хэмжээний бактери наалдсан байдаг бөгөөд чийг ихтэй газар удаан байвал ганц шөнийн дотор л маш аюултай болж хувирдаг байна. Тиймээс та бие угаагчаа чийгтэй газар удаан байлгахаас зайлсхийх хэрэгтэй. Мөн хэрэглэснийхээ дараа хуурай газарт тавьж хатааж байгаарай.

Мөн бие угаагчийг цайруулагч уусмалд долоо хоногт нэг удаа 5 минут хийж цэвэрлэж болно.

 

5. Хөлийн үсээ буруу тийш нь хусдаг

© 5-Minute Crafts / youtube

Хөлийнхөө үсийг хуссаны дараа улайдаг бол энэ мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь та энэ үйлдлийг буруу хийсээр ирсэн гэдгээ мэдэх үү. Хамгийн түрүүнд шүршүүрт орж байхдаа үсээ хусаж болохгүй. Зүгээр л арьсаа гэмтээхгүйн тулд бага зэрэг норгосон байхад л хангалттай.

Хоёрдугаарт, үсний ургалтын эсрэг хусаж болохгүй. Ингэснээр арьс маш их гэмтэх болно.

 

6. Хөлдүү цөцгийн тосыг хутгаар хуваадаг

© TigerCreekFarm / youtube

Хэрэв танд хөлдүү цөцгийн тос хуваахад хүндрэлтэй байгаа бол төгс зүсэх аргыг бид хэлж өгье. Жимс болон ногоо хальслах зориулалттай арилгагч ашигла. Ингээд одоо та талхаа гэмтээхгүйгээр цөцгийн тос түрхэж болохоор боллоо. Энэ аргыг бяслаг дээр мөн хэрэглэх боломжтой.

 

7. Угаалтуурын усыг нээхдээ хуруугаа хүргэдэг

© 5-Minute Crafts / youtube

Гараа угааж дууссаны дараа дахин бактери болгохгүйн тулд угаалтуурын холигчийг бугуйгаараа нээж хаагаад үзээрэй. Ингээд таны гар дахин бохирдохгүй боллоо.

 

8. Гар утсаа цэнэглэхдээ цэнэглэгчний оролтыг цэвэрлэдэггүй

© 5-Minute Crafts / youtube

Хэрэв таны утас цэнэглэгдэхгүй эсвэл удаан цэнэглэгдээд байвал ихэвчлэн оролт нь бохирдсон байдаг. Тиймээс шинэ цэнэглэгч худалдаж авахын оронд оролт цэвэрхэн байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Тоос, шороо орсон үед тухайн хэсгийн үйл ажиллагаа доголддог учраас сайтар цэвэрлэх хэрэгтэй. Гэхдээ үүнийг хийхээсээ өмнө гар утсаа унтраахаа бүү мартаарай.

 

9. Хөшигнийхөө тоосыг соруулдаггүй

© depositphotos.com

Хөшгийг долоо хоног бүр угаагаад байж болохгүй учраас тоос сорогчоор тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй байдаг. Тоосны ихэнх хэсэг нь хөшигний дээд болон доод талд төвлөрсөн байдаг. Тиймээс дараагийн удаа гэрээ цэвэрлэхдээ тоос сорогчоороо хөшигнийхөө тоосыг авахаа бүү мартаарай.

 

10. Чипсийг дээрээс нь онгойлгодог

© MargoBakes1228 / reddit

Гартаа чипс барьсан хүн бүр ямар ч зүйл бодолгүйгээр дээд хэсгийг нь онгойлгож орхидог. Гэхдээ дараагийн удаа доороос нь онгойлгоод үзээрэй. Амтлагч болон халуун ногоо нь доороо тунасан байдаг бөгөөд хэрэв чипсээ доош харуулбал тэдгээр амтлагчууд чипс рүү бүрэн тархаж илүү амттай болох болно.

 

11. Тахиа болон үхрийн махыг болсных нь дараа амраадаггүй

© battledragons / reddit, © Piratebrandito / reddit

Махыг болсны дараа хэсэг хугацаанд амрааснаар мах илүү шүүслэг зөөлөн болдог. Тиймээс стейкийг болсноос хойш 5 минут, тахианы махыг 20 минут амрааж байгаарай.

 

12. Үргэлж бактерийн эсрэг саван ашигладаг

© melvin3767 / reddit, © BoilerTMill / reddit

Хэрэв та өдөр бүр бактерийн эсрэг саван хэрэглэдэг бол үүнийгээ зогсоох хэрэгтэй. Нэгдүгээрт, бактерийн эсрэг савангаар угаах нь энгийн савангаар угаахаас илүү үр нөлөөтэй гэсэн ямар ч баталгаа байхгүй. Хоёрдугаарт, бактерийн эсрэг бүтээгдэхүүн нь антибиотиктой төстэй триклосанаас бүрддэг. Ийм саванг байнга хэрэглэснээр бидний бие бактериудад дасал болж ямар ч бактерийн хамгаалалтгүй болох ч магадлалтай.

Мэргэжилтнүүд өдөр тутамдаа энгийн саван хэрэглэхийг зөвлөж байна.

14
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Soko Benn

    Soko Benn

    2020/08/09 at 23:42

    Dulamaa Dulmaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *