Яагаад хоол идэхдээ газар завилан суух ёстой гэж?

2

Азийн орнуудад сандал буйдан дээр суухаас илүүтэй шалан дээр суух заншил байдаг. Орчин үед дэлхий нийт глобалчлагдаж, дэлхийн улс орнууд сандал ширээ ашиглах нь түгээмэл болсон ч өнөө хэр нь газар суух уламжлалаа хадгалсаар байгаа улс орон цөөнгүй. Манай Монгол ард түмэн ч завилах, бохирох, цомцойх, сөхрөх, амрах, явган суух зэрэг газар суух олон төрлийн суудлаар суудаг байсан ч өдгөө эдгээр суудлуудаар суух хүн ховор болжээ. Шалан дээр завилан суух нь эртний Энэтхэгээс гаралтай уламжлал бөгөөд хоол идэх үедээ энэхүү суудлаар суух нь хэд хэдэн ашиг тустай юм байна.

Яагаад хоол идэхдээ газар завилан суух ёстой гэж? 1

Хоол шингэцэд тустай

Нэгэн төрлийн йогийн хэлбэр болох завилгаа суудлаар суугаад хоол идэх нь хоол шингэцэд тустай. Мөн энэ суудлаар суугаад хоол идэхдээ бэлтгэх нь тархинд хоол боловсруулалтанд бэлтгэх дохиог автоматаар өгдөг байна. Түүнээс гадна завилж суугаад газар тавагтай хоолоо тавьж идэх үед хүн өөрийн мэдэлгүй бага зэрэг тонгойгоод хоолоо залгих үедээ эргэн нуруугаа эгцэлдэг. Урагш хойш хөдлөх байнгын хөдөлгөөн нь хэвлийн булчинг идэвхжүүлж, ходоодны хүчлийн шүүрлийг нэмэгдүүлснээр хоол шингэцийг сайжруулдаг байна.

Жин хасахад тустай

Завилан суух нь тархийг тайвшруулж, идэж байгаа хоолондоо төвлөрөхөд илүү тустай байдаг. Цаашлаад гэдэс цадсан мэдрэмжийг илүү хурдан төрүүлдэг байна. Хүмүүсийн хэтрүүлэн идэж байгаагийн нэг шалтгаан нь тэд цадсанаа мэддэггүй явдал байдаг. Гэдэс цатсан дохиог тархинд дамжуулдаг мэдрэл завилан суух үед илүү идэвхтэй ажиллаж, дохиог илүү сайн дамжуулдаг. Завилан сууж идэх үед сандал ширээн дээр сууснаас илүү удаан иддэг. Удаан идэх нь цатгалан мэдрэмжийг эрт төрүүлж, хэтрүүлэн идэхээс сэргийлдэг.

Уян хатан байдлыг нэмэгдүүлдэг

Завилан суух үед нурууны доод хэсгийн булчингууд, аарцаг, ходоод, дээд доод хэвлийн булчингууд сунаснаар өвчин болон тухгүй байдлыг бууруулдаг. Мөн энэ байрлалд хоол боловсруулах систем хэвийн, тайвширсан байдалтай байдаг. Цаашлаад завилж суун эдгээр булчингуудыг сунгах нь эрүүл, уян хатан болгодог.

Яагаад хоол идэхдээ газар завилан суух ёстой гэж? 2

Биеийн зөв байрлалыг дэмждэг

Зөв байрлалд суух нь зөвхөн гэмтлээс сэргийлээд зогсохгүй тодорхой булчин холбоосууд дахь хэт ачааллыг багасгадаг. Шалан дээр завилан суух үед бие автоматаар цэх байрлалд орж, нуруугаа цэхлэн сунгаж, мөрөө хойш татдаг ба энэ нь буруу байрлалаас үүдэлтэй бүхий л өвчин хөндүүрийг арилгадаг.

Урт наслах түлхүүр

Зөв байрлалаар суух нь биеийн уян хатан байдал болон биеийн доод хэсгийн сунгалтыг сайжруулдаг. Мөн судалгаагаар тогтмол завилж сууснаар ирэх 6 жилд нас барах эрсдлийг 6,5 дахин багасгадаг гэдэг нь батлагджээ.

Өвдөг болон гуяны холбоосууд эрүүл байдаг

Завилж суухад бүсэлхий орчмын хэсгийн сунгалтыг сайжруулж, нурууны өвчинг бууруулдаг. Гуяа хоёр тийш сунган суух нь аарцаг болон хөлний цусны эргэлтийг сайжруулж, илүү уян хатан болгодог. Гол булчингууд болон шагайны хэсгүүдийн сунгалт сайжирдаг. Өвдгөө байнга нугалах нь шагай болон гуяны булчин холбоосуудыг илүү уян хатан болгож, өвдөхөөс сэргийлдэг.

Яагаад хоол идэхдээ газар завилан суух ёстой гэж? 3

Оюун санааг амрааж, мэдрэлийг тайвшруулдаг

Завилж суух нь оюун санаа болон мэдрэлийг амрааж тайвшруулдаг.

Цусны эргэлтийг сайжруулснаар зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг

Завилан суух үед аарцаг хэвлий төдийгүй хөлөн дэх цусны эргэлт сайжирч, зүрх илүү сайн ажилладаг.

4
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *