Колумбын шарсан шоргоолж маш амттай

0

Колумбын шарсан шоргоолж маш амттай


Колумбын Сантандер мужид бэлтгэгддэг нэгэн өвөрмөц амттаны талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе. Энэ бол хэмжээний хувьд жоом шиг том шарсан шоргоолж юм. Давсалж шарсан энэ амттаныг Колумбын алдартай кофеноос ч илүү амттай гэж үздэг хүмүүс олон байдаг ба энэхүү үндэсний өвөрмөц амттаныг бэлтгэх гол түүхий эд болох шоргоолжийг өсгөж үржүүлдэг фермүүд хүртэл байдаг аж. “Чи энэ амттаны амтанд нэг л орсон бол идэхийг, бүр илүү ихийг идэхийг хүсэх болно.” хэмээн хүүхэд байхаасаа энэ шоргоолжийг цуглуулж ирсэн фермер Мигуэль Ангел Паез хэлсэн байна.Сантандер орчмын уугуул иргэд хэдэн зууны турш энэ шоргоолжийг идэж ирсэн бөгөөд дан шоргоолжин дээр суурилсан хоол, зоогоор үйлчилдэг зоогийн газрууд ч олон байдаг. “Энэ бол бидний хувьд түрсний нэг хувилбар гэсэн үг.” хэмээн өгүүлэх зүйрлэл хэдий хачирхалтай боловч үнэний хувьтай юм. Учир нь өндөгнүүдээ тээсэн эмэгчин шоргоолжнуудын том бөгсөн бие нь энэ амттаныг бэлтгэх хамгийн гол, хамгийн амттай хэсэг нь байдаг байна. Гоё амттай болгохын тулд шарах хүртэл нь хөлдүүгээр эсвэл амьдаар нь хадгалах ёстой энэхүү шоргоолжны 500 грамм орчим нь 40 долларын үнэтэй байдаг гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. kabuki

    2013/04/01 at 08:08

    zawain

  2. Зочин

    2013/04/01 at 09:38

    crazy!
    [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]

  3. Зочин

    2013/04/01 at 14:48

    4 сарын 1-нд зориулав. уншаад, цааш нь дамжуулаарай

    http://ali-post.blogspot.com/2013/04/blog-post.html

  4. uniQu3

    2013/04/01 at 23:07

    yoo zawan ymaa

  5. Зочин

    2013/04/13 at 00:05

    zavaarsan ym be;-)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *