Хоолныхоо төлбөрийг зураг авч төлөхийг санал болгодог зоогийн газар

0

Янз бүрийн зоогийн газруудад зочлохдоо тэнд идэж байгаа хоолныхоо зургуудыг авдаг хүмүүсийг утгагүй юм гэж боддог хүмүүс байдаг. Тэгвэл захиалсан хоолныхоо төлбөрийг хоолныхоо зургийг авснаар төлөхийг санал болгодог зоогийн газар байвал тэд орохгүй байж чадах болов уу? The Picture House хэмээх зоогийн газар өнгөрөгч 5-р сард 3 хоногийн хугацаанд захиалсан хоолныхоо зургийг авч, Instagram дээр шейр хийгээд үнэгүй хоол идэхийг санал болгосон бөгөөд одоо Нэгдсэн Вант улсын томоохон хотуудаар энэхүү үйлчилгээгээ үзүүлж байгаа аж. Тус зоогийн газрын маркетингийн албаны дарга Margaret Jobling явуулсан судалгааныхаа үр дүнд Британичуудын талаас илүү хувь нь идэж байгаа хоолныхоо зургийг авдаг ба тэдний 9% нь өдөр бүр үүнийгээ хийдэг болохыг олж мэдсэн байна. Энэ зоогийн газар нь хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний Birds Eye компаний Food for Life компанит ажлын нэг хэсэг болон хамтран ажиллаж байгаа юм. Харин энэ компанит ажлын тухайд хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнд хандах хүмүүсийн хандлагыг өөрчлөхөд чиглэж байгаа аж. Компани Instagram-ын мэргэжилтэн, хүнсний гэрэл зурагчин Marie Marte-г хөлслөн авч ажиллуулж байгаа нь хүмүүст хоолныхоо зургийг өндөр чанартайгаар авахад нь туслах зорилготой юм байна. Энэ нь мөн тааруухан зургийн онлайнаар тараахаас сэрэмжилсэн талтай юм. Үнэхээр гайхалтай ухаалаг маркетинг гэж үүнийг л хэлэх бизээ.

Хоолныхоо төлбөрийг зураг авч төлөхийг санал болгодог зоогийн газар 1

Хоолныхоо төлбөрийг зураг авч төлөхийг санал болгодог зоогийн газар 2

Хоолныхоо төлбөрийг зураг авч төлөхийг санал болгодог зоогийн газар 3

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Орэ Пайн

    Орэ Пайн

    2014/06/07 at 18:16

    :))))))

  2. Орэ Пайн

    Орэ Пайн

    2014/06/07 at 18:16

    :))))))

  3. Орэ Пайн

    Орэ Пайн

    2014/06/07 at 18:16

    :))))))

  4. Орэ Пайн

    Орэ Пайн

    2014/06/07 at 18:16

    :))))))

  5. Зочин

    2014/06/07 at 22:08

    nice

  6. Зочин

    2015/06/22 at 17:33

    hunii zurag oruulaad baival hunii mah idsen ytgatai boloh ni ee??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *