Чингис хааны булш Оросын Иркутскээс олдсон уу?

0

Оросын мэдээллийн агентлагуудын мэдээлж байгаагаар Буриадын Улаан-Үд хотын иргэн Дмитрий Багадаев эртний чулуун дээрх нууцлаг бичээс, зургийг тайлж уншсан гэнэ. Дмитрий Багадаевын гэр бүлд үе дамжин уламжлагдан хадгалагдаж ирсэн буган чулуун хөшөө байдаг ба энэхүү хөшөөн дээрх бичиг, зургуудын нилээдгүй хэсэг нь үгүй болсон ч эрдэмтэд үүнийг газрын зураг гэж үздэг байна. Буган чулуун хөшөөний оройн томоохон хэсэг хагарч үгүй болсон байгаа аж. Гэхдээ Дмитрий Багадаев газрын зургийн дагуу 500 гаруй км замыг туулсны эцэст Монгол хааны булш олсон байна. Түүний өгүүлж байгаагаар энэхүү булш нь Чингис хааны булшнуудын нэг гэнэ. Тэрээр “Миний өвөө Прокопия овоо хамгаалагч гэсэн утга бүхий Обоха нэртэй тосгонд амьдардаг байсан. Өвөө маань тосгондоо их нэр хүндтэй хүн байсан. 30-аад оны үед өвөөг минь нударган байсан гэж буруутгаж байсан ч мужийн нарийн бичгийн дарга өвөөг минь дундаж тариачин гэж бичсэнээр хэлмэгдэлгүй өнгөрсөн ч өвөө минь их зовсон. Жил бүр өвөө минь тосгоны хэдэн хүмүүсийн хамт ариун газар руу явж залбирдаг байсан. 60-аад оны сүүлээр өвөө минь намайг авч ариун газар руу явсан бөгөөд 16-17 настай байсан миний хувьд их сонирхолтой байсан юм. Өвөө маань нас барахаасаа өмнө надад энэ чулууг үлдээсэн ч юу ч тайлбарлан хэлээгүй юм. Зүгээр л хэзээ нэгэн өдөр энэ чамд их зүйлийг авчирна гэж хэлсэн. Харин би зүгээр л инээж билээ.” хэмээн өгүүлжээ. Хэдэн жилийн өмнөөс чулуун дээр дүрсэлсэн зүйлийг хайж олохоор шийдсэн Багадаев чулуун дээрх зургийг цаасан дээр зурж, эрдэмтдэд үзүүлжээ. Чулуун дээрх бичээс зургууд гурван өөр соёлд хамаарах зүйлүүд байсан байна. Нэг нь агуу том гэсэн утгатай хятад ханз байсан бол хоёр дахь нь аричуудын тэнгэрийг билэгдсэн хэрээс, гурав дахь нь буга эсвэл бух гэсэн утгыг илэрхийлдэг эртний Египетийн дүрс үсэгтэй их төстэй байжээ. Тэнгэрийн буга гэдэг нь орчин үеийн Монголчууд, Буриадууд, Якутуудын эртний өвөг дээдсийн тэнгэрийг шүтэх үзлийн шүтээн юм. Энэхүү цагаан гантиг чулуу нь Монгол орны нутагт ихээр оршдог буган чулуун хэлтэрхий аж. Нүүдэлчин аймгууд хан, хаанаа нас барах үед оршуулж, орчимд нь буган чулуу босгодог уламжлалтай. Чулуун дээрх бичээс, зургийг ойлгохын тулд Багадаев түүхийн болон мэргэжлийн номнууд судалжээ. Нэгэн өдөр чулуун дээрх зурааснуудыг ажиглаж байхдаа долгионтой зураас голыг, 2 гүн зураас хөндийг дүрсэлснийг ойлгосон байна. Осинск мужийн Наймагут тосгоны ойролцоох голын хойд зүгт хоёр хатсан голын голдирол байдаг бөгөөд тэнд Багадаев хүүхэд насаа өнгөрүүлсний хамт өвөө нь тэнд амьдардаг байжээ. Энэ хоёр голын голдирлын нэгийг даган явбал том хаданд тулж очдог ба үүнийг зураг дээр дөрвөлжин дүрсээр тэмдэглэсэн байсан аж. Багадаев хавар болтол хүлээж байгаад Иркутскын Оса дүүргийн нутагт эрлээ үргэлжлүүлсний эцэст өөр чулуун тэмдэгнүүд бүхий 200 м орчим хэмжээтэй хиргэсүүр олжээ. Багадаев өөр нэг чулуу авч Улаан Үдэд орших Буриадын шинжлэх ухааны төвийн эрдэмтдэд үзүүлсэн ч тэд ямар нэгэн зүйл хэлж чадаагүй байна. Учир нь чулуун олдворын гарал үүслийг тодорхойлохын тулд малтлага хийх ёстой гэжээ. Малтлага хийх зөвшөөрлийг ч авч. Гэхдээ энэхүү хиргэсүүрийг өөр газраас тэр дундаа Монголын хил, Хятадын баруун хойд хэсэгт оршиж байсан Зүүнгарын нутгаас зөөж авчирсан байж магадгүй гэж үзэж байгаа аж. Харин тэр нутагт Чингис хааны дээд өвөг дээдсүүд амьдарч байсан юм. Багадаевын хувьд өөрийн олдворыг Чингис хааны булш хэмээн итгэж байгаа аж. Түүний хэлснээр хиргэсүүрийн орчмын чулуун дээрх эртний Монгол хэлээр бичсэн бичээс дунд Чингис хааны нэр байгаа гэнэ. Эрдэмтдийн хувьд үүнд эргэлзсэн байр сууринаас хандаж байгаа ч энэ олдворыг тусгайлан судлах хэрэгтэй гэдгийг үгүйсгээгүй байна.

Чингис хааны булш Оросын Иркутскээс олдсон уу? 1

1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Urnaa Uugii

    Urnaa Uugii

    2014/06/07 at 10:31

    saihan zalahiimaa bidnii tuuh soyoliig l humsalah gej uilee uzetsgeeh yum daa

  2. Urnaa Uugii

    Urnaa Uugii

    2014/06/07 at 10:31

    saihan zalahiimaa bidnii tuuh soyoliig l humsalah gej uilee uzetsgeeh yum daa

  3. Urnaa Uugii

    Urnaa Uugii

    2014/06/07 at 10:31

    saihan zalahiimaa bidnii tuuh soyoliig l humsalah gej uilee uzetsgeeh yum daa

  4. Bayarjargalan Narmandakh

    Bayarjargalan Narmandakh

    2014/06/07 at 10:48

    Түүний өгүүлж байгаагаар энэхүү булш нь Чингис хааны булшнуудын нэг гэнэ,
    Нэг нь агуу том гэсэн утгатай хятад ханз байсан бол хоёр дахь нь аричуудын тэнгэрийг билэгдсэн хэрээс, гурав дахь нь буга эсвэл бух гэсэн утгыг илэрхийлдэг эртний Египетийн дүрс үсэгтэй их төстэй байжээ…

    гэж бичсэн байна. Чингис хааны олон булш гэж юу байнааа бас Хас тэмдэг Монголчуудаас тэр дундаа Хүннүгээс улбаатай гэдэгийг ч мэддэггүй буриад өвгөн худлаа ярьж. Чингис хааны онгон түүхчдийн маргаж байгаагаар хоёр газарын нэгэнд нь л байгаа ӨМӨЗО Ордос юмуу Хан Хэнтийн Бурхан халдун уулнаа гэж …

  5. Bayarjargalan Narmandakh

  6. Bayarjargalan Narmandakh

  7. Baljinnyam Batbold

    Baljinnyam Batbold

    2014/06/07 at 11:41

    hudlaa muu novshnuud ih haaniihaa bulshiig uhaj yah gd bgaa lalaruud ve

  8. Baljinnyam Batbold

    Baljinnyam Batbold

    2014/06/07 at 11:41

    hudlaa muu novshnuud ih haaniihaa bulshiig uhaj yah gd bgaa lalaruud ve

  9. mgl

    2014/06/07 at 12:25

    bitgi oldoosoi bidnarin tuux soeol shdee

  10. nyamochir

    2014/06/07 at 12:41

    Сэтгэгдэл *

  11. Hongor Batsaihan

    Hongor Batsaihan

    2014/06/07 at 14:43

    Худлаа гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Жуулчны урсгалыг Манай улсруу биш өөрийн улс орондоо авчрах нэг төрлийн заль л юмуу даа.

  12. Sanmir Taivnaa

    Sanmir Taivnaa

    2014/06/07 at 19:37

    xe xe…..olj bj olson gj heleh heregtei, tegeed ch hunii tolgoi erguulsen yum haa saigui niitleh boljdee…

  13. bat

    2014/06/08 at 00:01

    Chinges haaniig oros bolgoh gj bg iin neg shaltgaan yum shigee

  14. Зочин

    2014/06/08 at 09:37

    Mongol uls al hediin olson bgaa hamgiin gol ni huuliin orchin sain bish bgaa blhor nuutsalj bga bhaa hzee ngen tsagt zarlah bhaa sanaa zoboltgui zubhun mongoloos garah blomjtoi

  15. Зочин

    2014/06/08 at 11:38

    ene 2 utagtai yum shigee. juulchidiig tatah ni 1 deh asuudal baih
    chingis haanii mini ur udam geh sanaatai.
    gehdee ene humuus hodolmorloj l bna yamar negen zuileer chingis haan manaih gej heleh geed l.
    harin bid yu hiij bna .mongoliin nuuts tovchoonoos uur notloh zuil bna uu.bariimt ntr bna uu. daanch alga hamag yumaa gadagshaa zooj heregsuur ntr-g hulgaigaar uhaj gadagshaa damlan hudaldaj baigaad unheer gutamshigtai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *