Франц оюутнууд 1 литр шатахуунаар 3300 км явдаг машин зохион бүтээжээ

0

Microjoule хэмээх шатахууны гайхмаар хэмнэлттэй машин нь ганцхан литр шатахуунаар 3200 км замыг туулна. Итгэмээргүй сонсогдож байгаа ч энэ үнэн аж. Ердөө ганцхан хүнийг хэвтээ байдлаар багтаах карбон фибер энэ машинаар зорчино гэдэг хачирхалтай харагдаж болох ч 320 км замыг 20-хон центийн шатахуунаар туулж байхад тэр хэнд хамаатай гэж? Францын Нант хотын La Joliverie коллежийн оюутнуудын бүтээл энэ машин онцгой хөнгөн буюу 35 кг жинтэй. Дэлхийн хамгийн шатахууны хэмнэлттэй машиныг тодруулах Shell European Eco-Marathon Contest 2006 тэмцээнд оролцож, 200 багийг ардаа орхисон Microjoule машин нь 26 доллараар дэлхийг бүтэн нэг тойрч чадах юм байна. Ердийн шатахуунаар ажилладаг дотоод шаталтат хөдөлгүүр бүхий машин агаарын эсэргүүцэлтэй маш бага тулгарах загвартайн дээр зууралтын коэффициент ч маш багатай ажээ. Усны дусал хэлбэрийн энэ машиныг хамгийн багадаа 50 кг жинтэй хүн жолоодох ёстой юм байна. Тэмцээнд оролцсон бусад машинуудын хувьд Microjoule-аас тийм ч их хол хоцроогүй юм. Hogeschool van Amsterdam-ын оюутнуудын H2A хэмээн нэрлэсэн машин 1 киловатт цаг эрчим хүчээр 428 км зам туулах бол Францын өөр нэгэн хотын Louis Delage коллежийн оуютнууд 1 литр шатахуунаар 450 гаруй км зам туулдаг машинаараа Urban Concept ангиллын ялагч болсон байна.

Франц оюутнууд 1 литр шатахуунаар 3300 км явдаг машин зохион бүтээжээ 1

Франц оюутнууд 1 литр шатахуунаар 3300 км явдаг машин зохион бүтээжээ 2

Франц оюутнууд 1 литр шатахуунаар 3300 км явдаг машин зохион бүтээжээ 3

Франц оюутнууд 1 литр шатахуунаар 3300 км явдаг машин зохион бүтээжээ 4

Франц оюутнууд 1 литр шатахуунаар 3300 км явдаг машин зохион бүтээжээ 5

[embedyt]http://www.youtube.com/watch?v=3GqgQXqcHn0[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/06/09 at 01:22

    Tegeed 1litr shatahuunaar 3300 km yavah yumuu 320 km yavah yumuu Deer garchig bichsen sedev 2 iin too zuruud bna daa

  2. Зочин

    2014/06/09 at 11:25

    yum unshaad tolgoigoo jaahan ajilluulchih chadvar bhgui yu? 1 litr benzineer 3300km, 20 cent-eer medeej 1 litr benzin avahgui, 100 gramm benzineer 320 km yavna gesen ug durak min!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *