Хоншоорын хэлбэр нь өөрчлөгдөж онцгой төрхтэй болсон хоёр нохой өөрсдийг нь хайрлах эзнээ олж, аз жаргалтай амьдарч байна

0

53 настай америкийн иргэн Лизл Уилхардт өөрийн амьтны асрамжийн газарт байсан хоёр онцгой нохойг үрчилж авчээ. Пикассо болон Ньют хоёр – хоншоорын хэлбэр нь өөрчлөгдсөн энэ хоёр нохой жинхэнэ хайрыг амсах ёстой амьтад юм.

53 настай америкийн иргэн Лизл Уилхардт Luvable Dog Rescue гэдэг нэртэй амьтны асрамжийн газар эрхлэн ажиллуулдаг. Тусламж шаардлагатай нохойнуудыг аврах үйл ажиллагаа эрхлээд олон жил болж байгаа эмэгтэй. Лизлийн гэрт нь хөгжлийн бэрхшээлтэй хоёр ч нохой амьдрах болжээ – Пикассо (Picasso) болон Ньют (Newt) хоёр. Тэрээр энэ хоёр нохойг зайтай үрчилж авсан, гэхдээ тэд маш богино хугацаанд найз болцгоосон ба одоо салж хагацахааргүй нохойнууд болсон байна.

dailymail.co.uk

Лизл 2017 онд Пикассог үрчилж авсан бол 2021 онд Ньют гэр бүлийн гишүүнээр нэмэгдсэн юм. 5 настай Пикассо төрөлхийн эрүүний гажигтай, харин ой гарантай Ньют багадаа гэмтсэний улмаас дээд уруулгүй болжээ. Хоёр нохой одоо хоёул аз жаргалтай амьдралаар амьдарч байна. Тэд жирийн нохдын адил. Гэхдээ тэдэнд онцгой анхаарал халамж, арчилгаа шаардагддаг ч одоо тэд хайраар дутахаа нэгэнт больжээ.

dailymail.co.uk

“Пикассо ч тэр, Ньют ч тэр хүмүүст хайртай, тийм болохоор тэд олон хүний дунд маш нийтэч байж чаддаг, бусдын анхаарлыг татахыг хичээдэг, бас хажуугаар өнгөрсөн болгонтой мэндлэх дуртай. Эхлээд хүмүүс тэднийг хараад багахан айдаг байсан л даа, тэдний өмнө чухам ямар амьтан байгааг ойлгох гэж удаан хардаг байлаа. Би тэдэндээ чин сэтгэлээсээ хайртай, тэд минь ч бусдыг хайрлах сэтгэлтэй, аз жаргалтай, ухаантай бас хөгжилтэй нохойнууд” гэж эзэн эмэгтэй ярьж байна.

dailymail.co.uk

Хоёр нохой хоёулаа Инстаграмд өөрийн гэсэн хуудастай ба тэднийг 280 гаруй дагагчид дагадаг. Инстаграм хуудсаар эзэгтэй нохойнуудын хөгжилтэй гэрэл зураг, бичлэгүүдийг хуваалцдаг байна. Үүнээс гадна Пикассо нэг чухал ажилтай  – тэрээр эмчилгээний нохой хэмээгддэг, хүнд өвчтэй хүмүүсийн сэтгэл санааг сэргээн засахад xүчин зүтгэдэг ажээ.

dailymail.co.uk

Нохойнуудын эзэн эмэгтэй Лизл амьтны асрамжийн газар ажиллуулсан цагаасаа хойш хэдэн зуун хөгжлийн бэрхшээлтэй нохойнуудыг аварчээ. Одоо асрамжийн газраа зөвхөн нохой биш мөн муур, тахиа, тэр бүү хэл гахай ч асарч халамжлах болсон байна. Яг одоогийн байдлаар түүний гэрт Пикассо болон Ньюттай цуг 8 нохой амьдарч байгаа ажээ.

dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
instagram.com
10
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *