Та холын замд явах гэж байна уу?

0

Хичээл сургууль орох цаг хараахан болоогүй байгаа учир хүмүүс урин дулаан, сайхан цагийг ашиглан хол ойр аялж зугаалах төлөвлөгөөгөө төлөвлөсөөр байгаа билээ. Энэ үед их тохиромжтой нэгэн мэдээлэл тодруулж хэлбэл зөвлөгөөг хэрэглэгчиддээ хүргэж байна. Нэн ялангуяа холын замд жолоо барихаар төлөвлөж байгаа бол энэ нийтлэлийг алгасалгүй унших хэрэгтэй юм. Хэрвээ та шөнө эсвэл холын замд урт хугацаагаар машин барих шаардлагатай болсон бол доорх аргуудыг заавал дагаарай.

Та холын замд явах гэж байна уу? 1
– Замд гарахынхаа өмнө хангалттай сайн нойр ав. Өөрийгөө хоногийн аль цагт хамгийн сэргэлэн байдгаа бодолцож замд гарах цагаа төлөвлө.

Та холын замд явах гэж байна уу? 2
– Машин барьж явахдаа 15-20 минут тутамд завсарлага авч биеийнхээ чилээг гарга. 2 цаг тутамд машинаасаа гарч алхаж, ямар нэгэн дасгал хөдөлгөөн хий.
– Хол замд туслах жолоочтой хамт явах нь дээр. 4 цагийн зайтай ээлжлэн машинаа барих нь хамгийн тохиромжтой.
– Цусанд дахь чихрийн хэмжээгээ зохистой хэмжээнд барьж байх нь ядрахгүй байхын бас нэг гол үндэс юм. Тиймээс тогтмол цагаар хооллож, чихэр ихтэй биш харин тэжээллэг хүнс хэрэглэ.
– Өөрийгөө сэргээхийн тулд цай юмуу кофе уу.

Та холын замд явах гэж байна уу? 3
– Согтууруулах ундаа бүү хэрэглэ.
– Нойрмог болгох, тайвшруулах нөлөөтэй эм бүү хэрэглэ. Ийм эмийн төрөлд стрессний эсрэг, ханиадын эсрэг эмүүд багтдаг. Эмээ уухын өмнө зааврыг нь сайн уншаарай.
– Өөрийгөө сайн хяна. Холын замд машин барьж явахдаа хүн өөрийн эрхгүй нэг л мэдэхэд ядарчихсан явдаг. Тиймээс өөрийгөө байнга хянаж, нойр хүрч байгаа эсэхээ сайн хянах хэрэгтэй. Нүд тань сүүмийгээд, ойлгоц удаашраад, нойр хүрч эхэлмэгц л машинаа зогсоож өөрийгөө сэргээх арга хэмжээ ав.

Та холын замд явах гэж байна уу? 4
Бүр нойр хүрээд болохгүй бол машинаа зогсоогоод 30 минут дуг хийгээд ав. Мэдээж эргэн тойрноо сайн ажиглах нь чухал. Гэхдээ нойрмоглон машин барьж явснаас замын хажуу уруу зогсоод түгжээтэй машиндаа хагас цаг унтсан нь илүү аюулгүй шүү дээ.

Эх сурвалж: www.cardoctor.mn

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *