Ханхүү Уильям болон Харри нар хайрт ээж Диана гүнжид зориулан босгосон хүндэтгэлийн хөшөөний нээлтэд оролцож буй сэтгэл хөдөлгөм мөч

0

Хэрэв амьд сэрүүн байсан бол 2021 оны 7-р сарын 1-ний өдөр Уэльсийн гүнж Диана 60 нас хүрэх байв. Тэгвэл ээжийнхээ мэндэлсний 60 жилийн ойд зориулсан арга хэмжээнд ханхүү Уильям болон Харри нар хүрэлцэн ирж, гүнжийн хүндэтгэлийн хөшөөний нээлтэд оролцжээ.

© YUI MOK/AFP/East News

Уг арга хэмжээнд тэд хамтдаа ээжийнхээ хөшөөний нээлтийг хийжээ. Тэрхүү хөшөөнд Диана гүнж эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийг тэвэрч, гурав дахь хүүхэд тэдний араас нь дагаж байгаа нь дүрслэгджээ.

© DOMINIC LIPINSKI/AFP/East News

 

© DOMINIC LIPINSKI/AFP/East News

Ах дүүс анх 2017 оны 1-р сард Кенсингтон ордны цэцэрлэгт ээжийнхээ өөд болсны 20 жилийн ойд зориулан хүндэтгэлийн хөшөө босгох талаар ярилцаж байсан нь ийнхүү биелэлээ олжээ. Тэд хөшөө босгох болсон тухайгаа, “Ээж маань маш олон хүний амьдралд том ул мөрөө үлдээсэн нэгэн. Кенсингтон ордноор зочилж буй хүмүүс түүний амьдрал, үйл хэргийг дурсан санаж байгаасай гэж хүсч байна” хэмээжээ.

© DOMINIC LIPINSKI/AFP/East News

Ian Rank-Broadley болон Pip Morrison тэргүүтэй урлаачдын баг тус хөшөөг урласан бөгөөд Лондоны Кенсингтон ордны Сункен цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ.

© JONATHAN BRADY/AFP/East News

“Уг хөшөө Уэльсийн гүнж Дианагийн эрч хүчтэй, энэрэнгүй, эрхэмсэг байдлыг харуулахаар зорьсон. Түүнчлэн түүний амьдрал, замналыг ч мөн тусгаж өгсөн” хэмээн Кенсингтон ордны зүгээс мэдэгдсэн байна.

© JONATHAN BRADY/AFP/East News

“Гурван хүүхдээ тойруулан алхах түүний энэхүү дүр гүнжийн эв нэгдлийг эрхэмлэгч, олон хүний амьдралд ул мөрөө тодхон үлдээсэн, эрхэлж байсан үйл хэргийг нь бүрэн илэрхийлэх бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдэд өөртөө бүрдүүлсэн ажил хэрэгч хувцаслалттайгаар бүтээгджээ. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд хүмүүнлэгийн элч төлөөлөгчөөр ажиллаж, өөрийн хувийн хөгжилдөө ихээр анхаарч байв.”

© AP/Associated Press/East News

Тэд өөрсдийн Инстаграм хуудсаараа дамжуулан,

“Өнөөдөр бидний ээжийн мэндэлсний 60 жилийн ой тохиож байна. Бид түүний энэрэнгүй хайр дүүрэн зан ааш, хүчирхэг, сэтгэлийн хаттай байдлыг санан дурсаж байна. Иймээс ч тэрээр дэлхий даяар хүмүүнлэгийн маш олон үйл ажиллагаа зохион байгуулж, олон олон хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөө тэмцэж байсан биз ээ.

Өдөр бүр л бид түүнийг бидэнтэй хамт байсан ч болоосой гэж хүсдэг. Энэ хөшөө түүний амьдрал, үйл хэргийг үүрд бусдад сануулах биз ээ.

Мөн Ian Rank-Broadley болон Pip Morrison тэргүүтэй урлаачдын багт, энэхүү хөшөөг бүтээхэд туслалцаа үзүүлсэн найз нөхөд, хандив өргөсөн хүн бүрт, ээжийн минь тухай дурсамжийг тээсээр яваа хүн бүрт талархсан сэтгэлээ илэрхийлж байна. ”

-Ханхүү Уильям болон Ханхүү Харри хэмээжээ.

© JONATHAN BRADY/AFP/East News

Энэ хөшөө танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?

43
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *