Хувцастай холбоотой бухимдмаар асуудлуудыг шийдэх 10 лайфхакыг ТикТок-чин бүсгүй танилцуулж байна

0

Таалагдаж байгаа хувцсаа яаж зөв өмсөхөө мэдэхгүй эргэлзэж байсан үе хүн болгонд тохиолдож байсан биз ээ. Аль нэг хэсгээр нь дотуур хувцас цухуйна, аль нэг тал нь доош гулгаж унана, эсвэл түгжээндээ гар нь хүрэхгүй зовно. Моод дагагч бүсгүйчүүдэд саад бэрхшээл гэж үгүй, тэд гоё хувцсыг асуудалгүйгээр өмсөх төрөл бүрийн аргыг амархан олох ажээ. Та бүхэндээ ТикТокийн блогер бүсгүй Ханна Уорлингийн шийдлүүдээс танилцуулж байна.

Нуруундаа цахилгаантай хувцсыг яаж өмсөх вэ?

hannahwarling / TikTok

Нуруундаа цахилгаантай даашинзыг хэн нэгний тусламжгүйгээр өмсөх амаргүй. Ханна энэ тохиолдолд дэгээтэй зүүлт ашиглахыг зөвлөж байна. Цахилгааны нүхэнд углаад аажим дээш татна. Хамгийн гол нь гинж тасрахааргүй бат бөх байх ёстой ажээ.

 

Энгэрийн ухлаадас том бол хөxний даруулгын мөрийг хэрхэн далд хийх вэ?

hannahwarling / TikTok

Мөрнөөс хөxний даруулгын мөрөвч харагдаад байвал блогер бүсгүй мөрөвчийг нэг эргүүлээд мөрөндөө углахыг зөвлөж байна.

 

Мөрөвч хоёр хажуугаар гарч ирээд байвал

hannahwarling / TikTok

Мөрөвч мөрний хоёр захаар ил гарч ирээд байвал дараах аргыг ашиглахыг санал болгожээ: мөрөвчүүдийг арын дэгээнээс салгаж хооронд нь бэхэлж хэрээслээд толгойдоо шургуулна.

 

Задгай нуруутай даашинз өмсвөл дотуур хувцсыг хэрхэн нуух вэ?

hannahwarling / TikTok

Даашинзны нуруу задгай бол хөxний даруулгыг дараах аргаар нууж болно: хөxний даруулгыг дэгээгээр нь тайлж мөрөвчтэй холбоод нуруугаар явуулж урдаа гаргаж дэгээгээр түгжинэ.

 

Том ороолт унаад байвал

hannahwarling / TikTok

Хүйтний улиралд мөрөн дээрээ том ороолт сул тавихаар доошоо унаад байдаг. Ханна юуны түрүүнд ороолтыг нэг зангидахыг зөвлөжээ. Үүний дараа л нэг үзүүрийг мөрөө давуулж шидэх юм байна.

 

Өмд томдоод байвал

hannahwarling / TikTok

Өмд томдоод байвал сүлбээрэн зүү ашиглаарай. Өмдний дэгээ байдаг хэсэгт сүлбээрэн зүүгээ өөрт таарах хэмжээнд тааруулан хатгаад өмдөө дэгээдэж товчилно.

 

Жийнсэн өмдөө товчилж хүрэхгүй байвал

hannahwarling / TikTok

Жийнсэн өмд бүр эсрэгээрээ нарийдаад товчилж чадахгүй байвал блогер бүсгүй өнгөгүй резин ашиглахыг зөвлөжээ: товчны нүхээр шургуулаад нэг үзүүрийг нь товчинд углана. Хамгийн гол нь тасрахааргүй бат бөх резин ашиглаарай.

 

Урт түрийтэй гутал доош унжаад байвал

hannahwarling / TikTok

Урт түрийтэй гутал доошоо унжаад байдаг. Ийм үед үдээсээр зангидаад түрийний дээд хэсгийг эрүүлж болно гэж Ханна зөвлөжээ.

 

Товчны асуудлыг хэрхэн шийдэх вэ?

hannahwarling / TikTok

Топын товч ер нь л асуудал үүсгэх гээд байдаг: товчны завсраар хөx харагдах тал бий. Үүнийг шийдэж болно: дээрээсээ хоёр дахь болон дөрөв дэх товчийг товчлохгүй үлдээгээд солбиж товчлох юм (2 дахь товчийг 4 дэх нүхэнд, 4 дэх товчийг 2 дахь нүхэнд). Эцсийн үр дүн гэрэл зураг дээрх шиг л харагдах ёстой.

 

Даашинзыг бэлхүүсээ тодосгож өмсөх арга

hannahwarling / TikTok

Даашинзаараа бэлхүүсээ тодосгож өгөхийг хүссэн ч хэтэрхий сул унжаад байвал нэг ийм лайфхак зөвлөжээ: даашинзыг эргүүлээд хоёр талд нь сүлбээрэн зүү хатгана. Дараа нь үдээс явуулаад зангидаарай.

Та ямар лайфхак ашигладаг вэ?

9
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *