Бидний сайн мэдэх эд зүйлсийг харь гаригийн нууцлаг зүйл мэт харуулах хачирхалтай 20 гэрэл зураг

3

Манай дэлхийд этгээд зүйл маш их бий – алмайруулах, айлгах бас бишрүүлэх. Гэхдээ жирийн эд зүйлсийг ч өөр өнцгөөс харвал бас этгээд харагдах нь бий. Харах нөхцөл байдал, харах өнцөг, гэрэлтүүлэг – танил эд зүйлс маань биднээр наадаад байна уу гэлтэй.

Интернет хэрэглэгчдийн сошиал сувгаар хуваалцсан гэрэл зургуудыг бид цуглуулсан юм. Зарим нэг гэрэл зургууд үнэхээр таны хувьд шинэ нээлт болно гэдэгт итгээрэй.

Маникюр хийлгэсэн хумс рентген зургаар ингэж харагдана

© Ordner / reddit

 

Борооны дараах шаварны тогтоц – элсэн уул болгон дээр өөрийн гэсэн жижиг чулуунуудыг үлдээжээ

© fsuwonder / reddit

 

Үйлдвэрлэлийн дамжлагын явцад бүрэн хэвлэгдээгүй сэрээ ингэж харагдана

© douglass_wildride / reddit

 

Ихэнх шувуу сормуусгүй байдаг. Харин “Нарийн бичиг шувуу” – дүрмээс гажууд нэгэн юм

© blthmsphlp / reddit

 

Нар хиртэлтийн үеийн гэрэл – Саранд хаагдсан Нарны хэлбэр модны навчийг нэвтлэн ингэж харагдах ажээ

© Hanmin147 / reddit

 

Хээлтэй хэрэм – өвөлжингөө самар идэж таргалсан юм шиг л харагдана

© EleclCtriC / reddit

 

Цасан сахиусан тэнгэр? Цасан дээр байсан олзоо шүүрсэн шар шувууны ул мөр

© massimo_bragi / reddit

 

Хүний мэдрэлийн систем ингэж харагддаг – 1925 онд анагаахын хоёр оюутны хийсэн уран бүтээл. Тэд энэхүү зургийг зурахад 1500 цаг зарцуулсан гэдэг.

© casualphilosopher1 / reddit

 

Тоншуул ойн самар хүнсэндээ нөөцөлдөг. Заримдаа тэдний нөөцөлсөн самар урлагийн бүтээл шиг л харагдана

© Ordner / reddit

 

Шувууны өдний ялгаа – нэг нь биеийн өд, нөгөө нь далавчны өд

 

Йод түрхсэн гарны рентген зураг – рентген туяа гарын арьсыг хүртэл авчээ

© hoopderscotch / reddit

 

Хүчтэй микроскопоор авсан цасан ширхэгийн зураг – байгаль эх геометрийг чанд баримталж чаддагийн тод жишээ

© HellsJuggernaut / reddit

 

Кактус бүрэн хатсан үед – зөвхөн өргөснүүд нь үлджээ

© MischiefofRats / reddit

 

Мэдрэлийн эд эс үхэждэг гэдгийг та мэднэ. Энэ үйл явц хэрхэн явагддагийг өөрийн нүдээр хар

© tehgerbil / reddit

 

Халзан элбэнх. Энэ амьтан арьсны өвчний улмаас үсээ гээжээ

© GoldenTheory64 / reddit

 

Аалзны шүлс ч бас хүйтэнд хөлдөнө

© steviejordanidis / reddit

 

Киви шувуу – таны төсөөлж байснаас хамаагүй том амьтан

© mjddomnciwo / reddit

 

Сум ямар аюултай болохыг бодитоор үнэлнэ үү – сумнуудыг дундуур нь хуваасан байдал

© Potato_Boi69 / reddit

 

Нохойны хэлийг микроскопоор дурандахад хэдэн мянган жижиг хэл шиг зүйл харагдана

© Katica123 / reddit

 

60 жилийн турш ирлэж хэрэглэсэн хутга

© ATacticalBagel / reddit

 

Ногоолин/малахит шөнийн гэрэлд жинхэнэ ид шидээ харуулна

 

Халимны гавлын яс яг л аварга том шувууных шиг харагдана

© Pirate_Redbeard / reddit

 

Махчин загасны арьсыг микроскопоор харахад – үнэндээ тийм ч гөлгөр биш юм байна шүү

© BrazyBookie / reddit

Та жирийн зүйлийг ямар этгээд өнцгөөс харж байв?

72
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Goo Bbe Moon

    Goo Bbe Moon

    2020/01/12 at 20:27

    Aygerim Khamza!!

  2. Батбаатар Б.

    Батбаатар Б.

    2020/01/13 at 23:27

    С. Мөнхсувд

  3. Урангоо Гоо

    Урангоо Гоо

    2020/01/13 at 23:42

    Aagii Suvdaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *