Дараагийн удаа та цэцгийн дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө энэ ид шидийн ургамлыг заавал худалдаж аваарай!

0

Мөнхрөө буюу сансевиерия – үнэхээр гайхалтай ургамал юм. Тасалгааны цэцэг тарих дуртай хүмүүсийн дунд алдартай, учир нь сайн сайхныг билэгддэг цэцэг ажээ. Өөрийн гэртээ ургуулах хэд хэдэн шалтгаан байгаа юм. Гэхдээ өөрт тохирох эсэхийг юуны түрүүнд шалгавал зохино.

© Pixabay

Мөнхрөө цэцгийн тухай та юу мэдэж байх ёстой вэ?

 

Гэрийн мөнхрөө цэцэг

Юуны түрүүнд яагаад гэртээ тарих ёстойг мэдэж авцгаая. Үзэмжтэй бас арчилгаа бага шаарддаг тасалгааны цэцэг юм. Гэрт ургаж байгаа бусад ургамалтай ч амархан дасан зохицож чаддаг. Мөнхрөө нь тасалгааны агаарыг сайжруулах, цэвэршүүлэхэд тустай. Агаарт дэгдсэн бензол, трихлорэтилен зэрэг хортой бодисын агууламжийг бууруулдаг ажээ. Эдгээр хортой бодисууд нь нойронд муугаар нөлөөлөөд зогсохгүй толгой өвтгөх шалтгаан болно. Тиймээс мөнхрөөг болгоомжлох зүйлгүй унтлагын өрөөндөө тавих боломжтой юм.

© Pixabay

Гэртээ дунд зэргийн хэмжээтэй ургасан 2-3 мөнхрөө тавьбал нөхцөл байдал эрс сайжирна. Агаар цэвэрлэгдэж, амьсгалын замд эерэгээр нөлөөлөхөөс гадна дархлааны системийг дэмжих ажээ. Мөн мөнхрөө нь тасалгааны илүүдэл чийгийг өөртөө шингээж авдаг. Хэрвээ танай гэр хэтэрхий их чийгшилтэй бол, нойр тань хүрэхгүй хөрвөөгөөд байгаа бол энэ цэцгийг гэртээ авчрах цаг нэгэнт болжээ. Гайхалтай цэцэг таны асуудлуудыг шийдэж өгнө.

Бас нэг чухал зүйл: уг цэцэг нь харшилтай хүмүүс тарихад ч тохиромжтой, харшлын ямар нэгэн урвал явуулахгүй. Мөнхрөөг унтлагын болон гал тогооны өрөөндөө тарьж болно. Уур, хэт их чийгшлээс болж навч нь мууддаггүй. Хөл хөдөлгөөн ихтэй гудамж руу харсан цонхон дээр тавьсан ч болно, гаднаас орж ирэх агаарыг цэвэршүүлэх ажээ.

© Pixabay

Уг ургамалд дутагдалтай тал байдгийг анхааруулж хэлэх ёстой байх – цэцгийн шүүс нь сапонины агууламжтай юм. Гадуур хэрэглэхэд эмчилгээний үйлчилгээтэй ч гэлээ дотуур хэрэглэсэн тохиолдолд хордлогод хүргэх аюултай. Тиймээс маш болгоомжтой хандахыг анхааруулж байна. Хүүхэд, гэрийн тэжээвэр амьтад мөнхрөө цэцэгтэй ойр байхаас хамгаалаарай. Тасалсан навчнаас шууд шүүс ялгарч эхлэх тул арчилж байхдаа бээлий өмсөхийг зөвлөе.

© Pixabay

 

Арчилгааны дүрэм

Тасалгааны цэцэгтээ байнга цаг гаргаж арчлаад байж чаддаггүй хүмүүст хамгийн тохиромжтой ургамал. Яагаад гэхээр арчилгаа бага шарддаг цэцэг, бараг л өөрөө ургаад байдаг гэхэд буруудахгүй. Хэмийн эрс өөрчлөлтийг давж гарна, нартай газар ч алзахгүй ургана. Гэхдээ нарны шууд тусгалд аль болох тавихаас зайлсхийгээрэй. Навч нь түлэгдэж хатах магадлалтай.

Байнга услаад байх шаардлага ч гарахгүй. Өөрийн зузаан навчиндаа усаа нөөцөлдөг ургамал тул удаан хугацаанд хуурай хөрстэйгөө байж чаддаг. Усалгаагүйгээр бараг сар орчим ургасаар л байх ажээ. Гэхдээ ийм удаан хугацаанд услахгүй орхиж болно гэсэн үг биш юм шүү. Хавраас намар хүртэл хөрс нь хуурай болов уу гэх үедээ услаад байгаарай. Өвлийн улиралд усалгааг багасгана.

© Pixabay

 

Сүсэг бишрэл

Мөнхрөөг ард түмний дунд “хадмын хэл” гэж нэрлэдэг. Энэ нэрнээс нь болоод олон хүн гэртээ тарихаас болгоомжилдог байх. Өөрөөр хэлбэл “муу энергитэй” гэж үздэг. Үнэндээ ойр орчмыг эерэг энергиэр тэтгэдэг ургамал юм. Навч нь дугуй тул зөвхөн эерэг энерги л ялгаруулна гэсэн үг. Өөртөө сөрөг энергийг шингээнэ, зорьсон зүйлдээ тууштай тэмцэхэд тусалдаг ажээ.

© Pixabay

Мөнхрөө цэцэг сайхан ургамал болохыг та мэдэж авлаа. Гэртээ ургуулж болох төдийгүй бүр зайлшгүй ургуулах ёстой ургамал. Дараагийн удаа цэцгийн дэлгүүрийн хажуугаар гарахдаа заавал мөнхрөө цэцэг худалдаж аваарай.

6
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Цэвэгмид Намба

    Цэвэгмид Намба

    2022/11/23 at 20:53

    Хаана вэ

  2. Narantsetseg Tsedendorj

    Narantsetseg Tsedendorj

    2022/11/23 at 23:19

    мѳнхрѳѳ маш гоё цэцэглэж анхилам сайхан үнэр гаргадаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *