Бичлэг: “GoPro” мэргэжлийн камер галт уулын хайлмагт өртсөн ч хэдий ч эвдрэлгүй үлдэж болсон бүх процессыг бичиж авчээ

0

Орчин үеийн технологи хэрэглэгчдийн туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор гажет болон төхөөрөмжүүдийн чадварыг сайжруулсаар ирсэн. Гэсэн хэдий ч, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай өрсөлдөхүйц технологийн дэвшил одоогоор гараагүй байна.

Хүрээлэн буй орчны сонин хачныг судалж, эрэлхийлэх хоббитой залуу Erik Storm Хавайн галт уулын цэцэрлэгт хүрээлэн рүү аялахаар шийдэж, тэнд очихдоо “GoPro” мэргэжлийн камераа халуун хайлмаг буюу лаавын хажууханд үлдээжээ – галт уулын хайлмаг хэрхэн цацардаг, тэнд чухам юу болдгийг хальсанд бичиж үлдээх зорилготой байв.

Түүний гол зорилго нь дүрэлзэм галыг бичих байсан бөгөөд тэр камераа аюулаас сэргийлж, хайлмагаас зайтай газар тавьжээ. Гэтэл халуун хайлмаг урсаж, төхөөрөмжийг бүрхээд авах нь тэр. Энэ бүх үйл явцыг Erik холоос харж байсан бөгөөд аз болоход камер нь хамгаалалтын гэртэй байжээ.

Дараа нь тэр камерыг авч, нөхөн сэргээх үеэрээ SD картыг нь шалгаж үзтэл, гэмтээгүй үлдэж чадсан байна – камер болсон процессыг бүхэлд нь бичиж авчээ.

 

 

Тэр хэлэхдээ:

“Би геологийн хадны алхаар камераа халуун хайлмагаас гаргаж авсан. Тэгээд эвдэрчихсэн байх л гэж бодсон. Камерын ихэнх хэсэг нь гэмтээгүй үлдсэнээс гадна болсон бүх процессыг бичиж авч чадсан байсан. Одоо ч гэсэн камер маань ажиллаж байгаа.”

Сонирхуулж хэлэхэд “GoPro” мэргэжлийн камерууд цельсийн 51.7 градус хүртэлх температурт ажиллах бүрэн чадамжтай аж.

 

 

Камер урьдных шигээ бүрэн бүтэн ажиллагаагүй болсон ч, халуун хайлмагт бүрэн сүйрчихээгүй нь үнэхээр гайхалтай. Мэргэжлийн камерын чанар чансааг шалгасан үйл явдал боллоо гэж хэлэхэд буруудахгүй биз ээ.

Тэр нэмж хэлэхдээ:

“Камер хуучных шигээ бүрэн бүтэн ажиллахгүй байгаа. Гэхдээ халуун хайлмагаас ингэж үлдсэн нь өөрөө гайхамшиг шүү дээ.”

 

Бичлэг үзэх:

67
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
8
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Tseren Ochir Anujin

    Tseren Ochir Anujin

    2020/05/23 at 23:59

    Wow

  2. Б. Багабанди

    Б. Багабанди

    2020/05/24 at 00:01

    Respect 😂

  3. Chinguun Batbold

    Chinguun Batbold

    2020/05/24 at 00:08

    baahan unshuulj bsnaa bichleg ni boldgush …

  4. Худ2 аз2

  5. Ч. Мөнхдөл

    Ч. Мөнхдөл

    2020/05/24 at 09:17

    hud2

  6. Энэ бол худлаа Бичлэгний зүүн булан доор камерны хөл харагдаад байна Сайн анзаар

  7. Enhbat Elbeg

    Enhbat Elbeg

    2020/05/24 at 23:56

    zuw bichildee ene horomiin durak n

  8. Kujo Hito

    Kujo Hito

    2020/05/25 at 13:42

    Bayarjargal Khosnym хардаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *