2019 оны намар нээлтээ хийх, үзэгчдийн дунд хамгийн их хүлээлттэй байгаа 15 кино

0

Зун цаг дуусаж намрын улирал хаяанд ирлээ. Гэсэн хэдий ч уйтгарлах хэрэггүй бөгөөд энэ намар сонирхол татсан олон кино дэлгэцнээ гарах ба хүйтэн борооноос нуугдаж кинотеатрт цагаа өнгөрөөх хэрэгтэй болох нь. Биднийг ямар кино хүлээж байна вэ?

Хэд хэдэн алдартай киноны үргэлжлэл, тэдэн дунд The Shining-ийн сиквелл, Битлийн тухай кино, Брэд Питт сансарт гэх мэт кинонууд байгаа бөгөөд дэс дараагаар нь танилцуулъя.

1. It: Chapter Two

Стивен Кингийн зохиолоор 2 жилийн өмнө хийж, үзэгчдийн дунд ихээхэн амжилт олсон киноны үргэлжлэл юм. Анхны үйл явдлаас хойш 27 жилийн дараа болж байгаа үйл явдал бөгөөд зэвүү хүрэм Пеннивайз өмнө нь ялагдаж байсан боловч энэ удаа дахин тухайн үеийн жаахан хүүхдийн анд мордоно. Тэдгээр хүүхдүүд нь одоо насанд хүрсэн том хүмүүс болсон байх ба дүрүүдэд нь Эеймс Маквой, Жессика Честейн зэрэг Холливудын жүжигчид тогложээ.

Бас нэг сонирхолтой зүйл нь уг кинонд урьд өмнө байгаагүй их хэмжээний хиймэл цус хэрэглэсэн байна. Ингээд хүлээх л үлдлээ.

 

2. The Goldfinch

Энэ кино нь гэр бүлд нь аймшигтай явдал тохиолдсон нэгэн залуу урлагийн бүтээл зардаг нууц ертөнцөд нэвтрэн орж Рембрантын хамгийн алдартай шавь Карел Фабрицусын нэгэн бүтээлийг олж авдаг тухай юм.

Уг кинонд Николь Кидман тоглосон байхыг та олж харах болно.

 

3. Yesterday

Нэгэн эр бидний амьдран буй дэлхийтэй адилхан зэрэгцээ ертөнцөд нэвтрэн орох ба тэрхүү ертөнцөд нь The Beatles хэмээх хамтлаг ерөөсөө байгаагүй гэнэ. Гол дүрийн баатар маань тэрхүү хамтлагийн дууг мэддэг, сонсдог цорын ганц хүн нь байх билээ. Тэгэхээр тэдгээр дуунуудыг энэ залуу л бичсэн, дуулсан мэт болж таарах нь.

Ливерпулийн алдарт дөрвөлийн тухай, тэдний дууг өөр ертөнцөд хэрхэн хүлээж авч болох тухай кино юм. Саяхан гарсан Bohemian Rhapsody, Rocketman киног үзсэн хүмүүс энэ киног тэсэн ядан хүлээж байгаа болов уу.

 

4. Rambo: Last Blood

Сильвестр Сталлонегийн анхны Рэмбогоос хойш 37 жил өнгөрсөн бөгөөд одоо биднийг тав дахь буюу сүүлчийн анги нь (магадгүй сүүлчийнх биш ч байж болох юм) удахгүй гарах ба энэ удаа Вьетнамын дайны алдартай баатрын шинэ адал явдлын тухай өгүүлнэ.

Хэдийгээр Сталлоне 73 нас хүрсэн боловч түүний төлөө санаа зовох хэрэггүй, энэ хүн олон юмыг хуучин шигээ сайн хийж чаддаг хэвээр байна.

 

5. Ad Astra

Та Брэд Питтийг сансрын нисгэгчтэй кинонд тоглож байхыг үзсэн үү? Үгүй бол одоо үзэх цаг нь болжээ. Трейлерээс нь харахад уран зөгнөлт, драм төрлийн энэ кинонд сансрын уудамд алга болсон эцгийгээ хайсан тухай гарах бололтой. Иймэрхүү зүйл нь хөнгөн ажил байхгүй гэдэг нь ойлгомжтой болов уу.

 

6. Joker

Комиксийн хамгийн заналт, муу талын баатар Жокерын тухай энэ кинонд уг дайсан маань хэрхэн ийм хүн болсон тухай өгүүлэх юм. Энэ нь ямар хүн, хаанаас гарч ирсэн, яагаад энгийн гэмээр хүн хамгийн аймшигтай, гэмт хэргийн толгойлогч болсон байж болох вэ?

Гол дүрд Хоакин Феникс тоглосон бөгөөд уг киног бишрэн шүтэгчдийн үзэж байгаагаар чухам энэ жүжигчин л жинхэнэ Жокер болж чадах гэнэ. Үүний тулд сайн зохиол, сайтар боловсруулсан үйл явдал хэрэгтэй юм.

 

7. Gemini Man

Алуурчин Уилл Смитийн эсрэг бас нэгэн баатар тэмцэлдэх бөгөөд тэр нь бас л Уилл Смит. Иймэрхүү тулаант киног бид урьд өмнө нь үзээгүй билээ.

Тодорхой нэг л зүйл байгаа нь энэ кино Уилл Смитийн шүтэн бишрэгчдэд таалагдах нь гарцаагүй.

 

8. Maleficent: Mistress of Evil

Анжелина Жолигийн тоглосон Малифисентийн тухай өмнөх киноны үргэлжлэл бөгөөд дэлхий даяар хамгийн их хүлээлттэй байгаа киноны нэг гэж үзэж байна.

 

9. Zombieland: Double Tap

Сэтгэл санаа сэргээх инээдмийн боловч аймшгийн киноны энэ удаагийн үргэлжлэлд олон том одууд оролцон тогложээ. Вуди Харрельсон, Жесси Айзенберг, Эмма Стоун, Билл Мюррей нар өөрсдийн дүрдээ тоглох ба бас өчнөөн олон зомби гарах учир ийм кинонд дуртай хүмүүст жинхэнэ сэтгэл ханамж бэлэглэх билээ.

 

10. Terminator: Dark Fate

Залуу насаа эргэн дурсах бас нэгэн шалтгаан бол энэ кино юм. Арнольд Шварцнеггер, Линда Хэмилтон нар дахин хамтарч шинэ Терминаторт тоглосон байна. Цаг хугацаагаар аялах энэхүү төмөр хүний тухай өмнөх кинонууд айхтар мундаг болоогүй ч энэ хоёрын тоглосон кино нь арай өөр байх байлгүй хэмээн найдаж байна.

 

11. The Addams Family

Одоо хүүхэлдэйн киноны цаг. Энэхүү өвөрмөц дүр төрх бүхий гот-ын үеийн гэр бүл нь хүүхэлдэйн кино хийхэд хамгийн тохиромжтой дүр болов уу. Яагаад өмнө нь ийм сэдэвтэй бүрэн хэмжээний уран сайхны кино хийгээгүй юм бол?

 

12. Dr. Sleep

Дахиад л Стивен Кингийн зохиол. Тун удахгүй бид алдарт The Shining-ийн үргэлжлэлийг үзэж болох нь. Хичнээн ч жилийн дараа ийм боломж гарч байгаа юм! Үйл явдал нь Стивен Кингийн 2013 онд бичсэн шинэхэн зохиол дээр тулгуурлан бичигдсэн байна.

Хамгийн их анхаарлын төвд, насанд хүрсэн Дэнни Торренс (Юэн Макгрегор) байх ба түүнийг «Оверлук» зочид буудалд болсон явдлын тухай бодол салахгүй дагасаар байх болно.

 

13. Charlie’s Angels

Шинэхэн найруулагч Элизабет Бэнксийн, (зохиолыг бичиж найруулсан төдийгүй уг кинонд бас дүр бүтээж буй) “Шинэ сахиусан тэнгэр”-үүд бүхий кино. Гэхдээ одоогоор гол дүрийн баатруудын эсрэг хэн, юу байх нь ойлгомжгүй байна. Гэхдээ ийм ойлгомжгүй байдал нь энэ киног үзэх хүлээлтийг улам бүр нэмэгдүүлж байна.

 

14. Ford v Ferrari

Нэг кинонд 4 том брэнд болох Ford, Ferrari, Мэтт Деймон, Кристиан Бэйл. 1966 оны Ле-Маны 24 цагийн авто уралдааны тухай өгүүлэх түүхэн кино юм. Мэдээж сайхан кино байж таараа.

 

15. Frozen II

Диснейн хүүхэлдэйн кино, гүнжийн тухай кино үзмээр л байгаа биз? Эсвэл Свен буга, Олаф цасан хүний тухай ч юм уу? Намар цагийн төгсгөл, хамгийн хүйтэн улирал эхлэхийн өмнө эгч дүү Анна болон Эльзагийн тухай хоёр дахь түүхийг үзэх боломж нээгдэх нь. Бодвол бас нэг сэтгэлд хоногших сайхан хөгжимтэй байх болов уу? Хүлээх л үлдлээ.

12
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *