136 метрийн өндрөөс харагдах манан дундах өглөөний Киев хот [22 зураг]

0

136 метрийн өндрөөс харагдах манан дундах өглөөний Киев хот [22 зураг]


Өглөөний нар мандах мөчийг та сэрж угтвал хамгийн ер бусын байх бол? Энэхүү асуултанд хариулж, өөрийн сэтгэгдлээ үлдээхийн өмнө та энэхүү фото нийтлэлийг үзэж сонирхоно уу! Мандаж байгаа шинэ өглөөний нарыг Украйний нийслэл Киев хотын дээр 136 метрийн өндөрт, хотын дээгүүр суунагласан өглөөний хөх манангийн дундаас цоройсон дүүжин гүүрэн дээр угтана гэдэг маш сонирхолтой мөн чамгүй зориг шаардсан хэрэг юм. Киев хотын Өмнөд гүүрэн дээрээс манан татсан өглөөг угтсан залуусын илгээсэн зургуудыг үзэж сонирхохыг урьж байна.Гүүрний өмнөд хэсгийн тулгуур баганы хооронд байрлах техникийн гүүрэн дээр унтаж байгаа зоригтон.

Гүүрэн дээр өглөөг угтах санаа давхар замыг харан алхаж байх үед орж иржээ.


Прожектороор чимэглэгдсэн гоёмсог гүүр.


1256 метр урттай энэ гүүрний өргөн 41 метр, өндөр нь 136 метр юм.


Гүүрний орой руу аажмаар авирсаар баруун эргийн гайхамшигт харагдах байдлыг гэрэл зургийнхаа аппаратандаа буулгажээ.


Техникийн гүүрэн дээрээс тэнгэрт мандсан сарыг бага зэргийн салхины сэвшээнд ажиглаж байна.


Техникийн өрөөний шал бидний хувьд ор болсон бөгөөд цонхоор нь алсыг харах гайхалтай байлаа.


Манан татсан үүр хаяарах мөч үнэхээр гайхамшигтай харагдаж байна.


Днепр мөрний эргийн туйлын тайван байдлыг аажим гэтэх манан үймүүлж чадаагүй бөгөөд арал дээрх байшингууд болон модод усны мандалд тусан харагдаж байна.


Хот аажмаар мананд бүрхэгдэж эхэллээ.


Тулгуур баганы орой дээр.


Өтгөн манан бодит байдлыг гуйвуулж, өндрийн тал дээр эргэлзээ төрүүлж байлаа.





Зүүн эрэг дээрх сууцны барилгууд.



Өмнөд гүүр нь орой дээрээ төдийгүй дотроо ч маш сонирхол татам бөгөөд энэ зургийг харсан олон хүн хаана ийм газар байдаг юм бэ гэж асуусан юм.


Энэ бол гүүрний доторх техникийн агуулах.


Хэрвээ та эндээс доошоо харах юм бол доор чинь газар дэлхий байгаа гэдэгт итгэхгүй л болов уу.


Манан дунд харагдах аж үйлдвэрийн бүс.



0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. jerry-man

    2012/04/19 at 15:00

    peeee

  2. StoRm-mN

    2012/04/19 at 17:29

    wow~

  3. StoRm-mN

    2012/04/19 at 17:30

    wow~

  4. StoRm-mN

    2012/04/19 at 17:30

    wow

  5. Mongolhh

    2012/04/19 at 17:58

    evguil yum

  6. TheLibertines

    2012/04/19 at 21:54

    goe ymaa

  7. 24c_Pl4yBoy

    2012/04/20 at 00:48

    89

  8. Haku_1214

    2012/04/23 at 22:41

    ewgvi2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *