Саяхан Израйлийн StoreDot компани 30 секундын дотор цэнэглэгддэг ухаалаг гар утасны батерейг толилуулжээ. Тус компани нанодот /nanodot/ технологи дээр суурилсан анхны загвар батерейгаа олон нийтэд зориулан үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Нанодот технологи гэдэг нь ирээдүйд ашиглаж болох мэдээллийн нөөцийн хэлбэр юм. StoreDot-ынхны хэлж байгаагаар энэхүү технологи нь хүмүүсийн гар утас болоод бусад зөөврийн цахилгаан хэрэгслүүдтэй харилцан үйлчлэх арга замыг өөрчилнө гэнэ. Гар утас болон цахилгаан хэрэгсэл цэнэглэх нь цаг их авдаг. Харин StoreDot-ын шинэ батерей хэдхэн секундын дотор цэнэглэгддэг байна. Тус компаний тэргүүн Дорон Майерсдорф хэлэхдээ “Мөн чанартаа бид шинэ материал бүхий электродын шинэ үеийг бий болгоод байна. Бид үүнийгээ Multi Function Electrode /MFE/гэж нэрлэж байгаа юм. Энэ маань нэг талдаа маш хурдан цэнэглэгддэг суперконденсатор /supercapacitor/шиг ажиллах бол нөгөө талдаа удаан цэнэгээ хадгалдаг лити электрод /lithium electrode/шиг ажиллана. Нанодот дээр суурилсан электрод маань илүү үр ашигтай олон талын үүрэгтэй электродыг бий болгох зорилгын үндсэн дээр бий болсон юм.” гэжээ. Мөн бас нэгэн онцлууштай зүйл нь 2016 оны сүүлийн хагаст хэрэглээнд гарч эхлэх энэ батерейг цахилгаан машинд ашиглах төлөвлөгөө байгаа явдал юм.
[embedyt]https://www.youtube.com/watch?v=9DhJZAhjbcI[/embedyt]
Erkhes Boldbat
2014/04/10 at 13:30
goy yum bn
Бон-О Ди Ви Си
2014/04/11 at 02:21
30 sek tsenegelcheed teriigee xir udaan barix we l gdg bnshd. Xet xurdan tseneglex tusmaa battery-gaa gemteexiim bishu
reader
2014/04/11 at 09:56
sain unsh l da
lithium electrode shig ajillana gej bgaa bizde. teheer engiin lithium battery shig l bna
s
2014/04/11 at 13:15
nice
Van BatSu
2014/04/11 at 18:21
Medeegee guitsed unsh
Van BatSu
2014/04/11 at 18:21
Medeegee guitsed unsh