Эдгээр 9 хүнс – үе мөчний алуурчин! Эмч нар хоолны дэглэмээ өөрчлөхийг зөвлөж байна…

6

Үений үрэвсэл – харамсалтай нь ховор тохиолдох өвчин биш болжээ. Үений үрэвслээр шаналж байгаа хүмүүст түгээмэл илрэх таагүй мэдрэмж бол маш хүчтэй өвдөлт. Энэ өвчинтэй тэмцэх цорын ганц арга нь эм, тарианы эмчилгээ гэж ойлгож болохгүй. Үений үрэвслийн үед зөв хоолны дэглэм баримтлах нь эрүүл байх үндэс болно.

Хоолны тодорхой дэглэм баримталж чадсанаар буюу үе мөчинд сөргөөр нөлөөлөх хоол хүнснээс татгалзаж чадсанаар үрэвсэл болон өвчний мэдрэмжийг багасгаж чадна. Эдгээр 9 хүнсийг хөргөгчнөөсөө нэн яаралтай гаргаж хаягтун.

 

Үений үрэвслийн үед баримтлах хоолны дэглэм

1. Боловсруулсан нүүрс ус

Ийм төрлийн нүүрс ус нь бүх л төрлийн жигнэмэг, амттан, чанамал, соус болон хийжүүлсэн ундаанд агуулагддаг. Амттан гэх тодотголтой хорыг тогтмол хэрэглэх тохиолдолд илүүдэл жинд хүрэхээс гадна үе мөчний цусан хангамжийн хэвийн үйл ажиллагаа алдагдана. Үе мөч шим тэжээлээр дутагдаж үений үрэвсэл улам хүндрэх эрсдэлтэй.

 

2. Махан хоол

Мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд арахидонын хүчил гэх бодис агуулагддаг – хүний биед ороод эйкозаноид болж задардаг. Уг бодис нь үений үрэвсэлд хүргэх, мөн тус өвчнийг хүндрүүлэх хүртэл аюултай байдаг байна.

 

3. Глютен

Буудай, үр тариа, овьёос зэрэгт агуулагдах глютен нь үений үрэвслийн өвчлөлд хүргэх аюултай. Эдгээр төрлийн хоол хүнсний хэрэглээг багасгахад өвчин намжих байдалтай болж байгааг олон удаагийн судалгаагаар баталжээ.

 

4. Сүүн бүтээгдэхүүн

Уг бүтээгдэхүүнийг өөрийн хэрэглээнээс хасах, багасгахдаа тодорхой үе шаттайгаар хийхээс гадна биеийн онцлогийг анхаарах хэрэгтэй.

Сүү болон сүүн бүтээгдэхүүн –  Д амин дэм болон кальцийн чухал нөөц бөгөөд ясыг бэхжүүлэх гол үүргийг гүйцэтгэдэг. Ямартай ч сүүн бүтээгдэхүүнээс татгалзахад үений үрэвслийн шинж тэмдэг эрс багасдаг байна.

 

5. Өтгөн цай, кофе

Өтгөн цай, кофеноос аль ч талаараа татгалзах нь зүйтэй. Эдгээр ундаанд агуулагдах кофеин нь ясны эсэд агуулагдах кальцийг хөөдөг. Энэ нь үений үрэвсэлд эсвэл ясны өөр төрлийн өвчлөлд хүргэх эрсдэлтэй юм.

 

6. Шарж түлсэн хоол

Шарж түлсэн хоол хэнд ч хэрэггүй, ялангуяа үений үрэвсэлтэй хүнд бол огт хэрэггүй. Амттай хоолноос татгалзах нь амаргүй, гэхдээ дараа нь зүрх судас, элэг бас үе мөчний өвчнөөр шаналж байснаас л дээр байх болов уу.

 

7. Цэстэний овогт ургамал

Хаш, чинжүү, төмс, улаан лооль – энэ бүгд цэстэний овогт ургамал. Уг овогт багтах ногоо, жимс нь их хэмжээний алкалоид соланин агуулдаг – мэдрэлийн системд нөлөөлж нойргүйдэлд хүргэдэг, толгой өвтгөнө, мэдээж үе мөчний өвчний суурь болдог. Тулай болон үений үрэвслээр шаналж байгаа хүмүүс цэстэний овогт ургамалд мэдрэг байдаг.

Энэ овогт багтах ногооны хэрэглээнээс эрс татгалзана гэдэг худлаа, гэхдээ хэрэглээг боломжоороо багасгах шаардлагатай. Улаан лооль болон чинжүүг өндөр хэмд боловсруулахад хортой алкалоидын тал хувь нь устаж үгүй болдог нь бас яамай даа.

 

8. Согтууруулах төрлийн ундаа

Үений үрэвслийн үед согтууруулах төрлийн ундаа хэрэглэхэд өвчнийг улам л даамжруулж хүндрүүлнэ. Үрэвслийн явц улам хурдасч өвчин улам хүчтэй мэдрэгдэнэ. Эдгээр шинж тэмдгээс гадна цусан дахь калийн хэмжээ буурч хавагнахад хүргэнэ. Эдгээрийн үр дагаварт холбоос эдийн эс мууддаг ажээ. Өвчин хүндэрсэн үед согтууруулах төрлийн ундаа уух зайлшгүй шаардлага гарсан бол эмтэй хавсарч уухыг зөвлөж байна.

 

9. Давс

Ямар ч гэмгүй талсттай цагаан бодис гэмээр – үе мөчний заналт дайсан шүү. Давсны хэт их хэрэглээ нь үе мөчид давсны хуримтлал бий болгоно, ясны массыг багасгадаг, мөн хавагнуулна, үрэвслийн үйл явцыг даамжруулдаг.

Үений үрэвслийн үед тохирох эмчилгээг хийлгэхгүй явбал тахир дутуу болоход ч хүргэж болзошгүй, өөрөөр хэлбэл эргэлт буцалтгүй үр дагаварт хүргэх аюултай. Жингээ хянаж байх хэрэгтэй, шинэ ногоо, жимсгэнэ дээр хэмнэлт гаргах хэрэггүй, согтууруулах төрлийн ундаа болон өвчнийг даамжруулах хоол хүнснээс татгалзаж сураарай. Амьдралын эрүүл хэв маяг – үений үрэвслээс урьдчилан сэргийлэх арга болно. Эрүүл байцгаагаарай.

Энэхүү хэрэгтэй нийтлэлийг сошиал сувгаар найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

88
ХарамсалтайХарамсалтай
37
ГоёГоё
37
ГайхмаарГайхмаар
34
БурууБуруу
33
Ха ХаХа Ха
12
ТэнэглэлТэнэглэл
11
БахархмаарБахархмаар
11
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. zochin

    2020/04/28 at 10:45

    shal hudlaa bhaa
    arhi dars davs bagsgaj bolno tegeed uur busdiig yah boljeenoo

  2. отгоо

    2022/02/11 at 14:09

    Үе мөчний өвчтэй хүн ямар хүнс хэрэглэвэл зохих вэ?

  3. БАБА

    2023/05/14 at 08:43

    тэгээд юу идэх юм бэ. өлсөж үхэх болж байна уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *