Таны арьсны өнгөнд ямар өнгийн хумсны будаг төгс тохирохыг эндээс олж мэдээрэй

0

Гар болон хумс арчилгаа нь бусдын хувьд биднийг дүгнэх гол зүйлсийн нэг билээ. Иймээс бидний танилцуулж буй өнгөний зохицлыг мэддэг болсноор та харилцаж буй хүндээ тааламжтай сэтгэгдэл төрүүлэх боломжтой.

Манай сайт уншигч танд зориулан арьсны өнгө болон хумсны өнгөө хэрхэн зөв хослуулах талаар зөвлөгөө хүргэхээр бэлдлээ.

Цайвар өнгийн арьс

Цагаан болон цайвар ягаан өнгө

© fergie / Instagram, © lilyjcollins / Instagram

Дуучин Fergie өдөр тутмын маникюраа цагаан өнгөөр хийлгэдэг нь маш энгийн боловч чамин харагдахад нь тусалдаг гэнэ. Харин Lily Collins цайвар ягаан өнгийг сонгон хэрэглэдэг бөгөөд энэ нь арьсны өнгөнөөс үл ялгарч харагддаг. Хэрэв та арьсны өнгөтэйгөө ижил өнгөнд дуртай бол ягаан туяатай өнгийг сонгохыг санал болгож байна.

 

Бүх төрлийн ягаан өнгө

© ladygaga / Instagram

Дуучин Lady Gaga-гийн гоо үзэсгэлэнг ягаан өнгөгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ өнгө нь өдөр тутмын будалтанд маш сайн зохицох бөгөөд хэрэв таны арьс цайвар өнгөтэй, мөн та ягаан өнгөнд дуртай бол та дуртай өнгөө хүссэнээрээ ашиглах боломжтой ажээ.

 

Тод улаан өнгө

© juliaroberts / Instagram, © Katy Perry / Facebook

Жүжигчин Julia Roberts хумсаа тод улаан өнгөөр будсан нь түүнд маш сайхан зохиж буйг та харсан биз ээ. Энэ өнгө нь энгийн мэт боловч бусдын анхаарлыг өөртөө маш сайн татаж байдаг ажээ. Харин Katy Perry хэв маягийн шар өнгөнөөс зайлсхийгээрэй.

 

Гүн хөх өнгө

© Racool_studio / Freepik

Хэрэв та бараан өнгөнд дуртай бол гүн хөх өнгийг сонгоорой.

 

Чернилэн ягаан өнгө

© Kevin Winter / Getty Images, © Kevin Winter / Getty Images

Scarlett Johansson сонгосон энэхүү өнгө түүний гоёлын даашинзтай төгс зохицол үүсгэсэн буйг та харж байгаа биз ээ. Хэрэв та тансаг хүлээн авалтанд оролцохоор зэхэж буй бол энэ өнгө таныг маш дэгжин харагдуулах болно.

 

Бор өнгийн арьс

Саарал

© Rita Ora / Facebook

Дуучин Rita Ora хумсаа саарал өнгөөр будсан нь үсний өнгөтэйгөө маш сайн зохицсон байна. Саарал өнгө нь тийм ч өнгөлөг биш хэдий ч бор өнгийн арьстай маш сайхан зохицдог ажээ.

 

Металл хөх өнгө

© maryviolet / Depositphotos

Хэрэв та бор өнгийн арьстай бол хүйтэн, завсрын болон гэгээлэг өнгөнүүд бүгд сайхан зохицол үүсгэнэ. Иймээс танд металл хөх өнгийг туршиж үзэхийг санал болгож байна. Хүмүүс таны гарыг харахгүй өнгөрөхгүй байж чадахгүй гэдэгт та итгэлтэй байж болно.

 

Бараан бор өнгө

© Kim Kardashian West / Facebook

Kim Kardashian энэ өнгийн хумстайгаар хичнээн эрхэмсэг харагдаж буйг хараач! Бор өнгө түүний уруулны өнгөтэй ч мөн маш сайхан зохицож байна.

 

Арьсны өнгө

© Thalia / Facebook, © jlo / Instagram

Дуучин Thalia энгийн боловч гоёмсог харагдахуйц арьсны өнгийг хумсандаа хэрэглэдэг. Хэрэв та энэ төрлийн өнгөнүүдээс сонгох гэж буй бол JLo-гийн ягаан туяатай арьсны өнгөнөөс татгалзаарай.

 

Алтлаг шаргал өнгө

© Sofia_Zhuravets / Depositphotos

Металл алтан шар өнгө нь бор өнгийн арьстай төгс зохицох бөгөөд бусдын анхаарлыг өөртөө соронзон мэт татах болно.

 

Бараан өнгийн арьс

Тод ягаан өнгө

© hnnssy25 / Wikipedia, © Naomi Campbell / Facebook

Nicky Minaj өөрийн үс болон хумсны өнгөө тод ягаанаар хослуулсан нь ямар гайхалтай харагдаж буйг та анзаарсан л биз дээ? Энэ өнгө нь хүн бүрийн анхаарлыг өөртөө татах хүчтэйгээс гадна бараан өнгийн арьсанд маш сайн зохицдог гэнэ.

 

Шар өнгө

© Kebs Visuals / Pexels

Таны арьс шаргал өнгийн хумстай төгс зохицол үүсгэдэг гэдгийг та мэдэх үү?

 

Цайвар үзмэн ягаан өнгө

© yalitzaapariciomtz / Instagram

Yalitza Aparicio энэ өнгийг хэрэглэсэн нь түүнийг маш эмэгтэйлэг бөгөөд өнгөлөг харагдуулж байна. Харин гүн үзмэн ягаан өнгөнөөс аль болох татгалзахыг зөвлөж байна.

 

Хул өнгө

© Oprah Winfrey / Facebook

Oprah Winfrey-ийн зургийг сайтар ажиглавал түүний гар голлох үүрэгтэй буйг та анзаарах биз ээ. Хумсаа кремэн бор, хул өнгөөр будсан нь эргэлзээгүй арьсны өнгөтэй нь зохицсон байна.

 

Ногоон өнгө

© Rihanna / Facebook

Дуучин Rihanna ногоон өнгөөр хумсаа будсан нь бусдын анхаарал татахуйц бөгөөд арьсны өнгөтэй нь сайхан зохицсон байна. Мөн бараан өнгийн арьстай бол та улбар шар өнгийг ч бас туршаад үзээрэй.

Та өөрийн арьсны өнгөтэйгөө зохицсон хумсны будаг хэрэглэдэг үү? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй өөрийн туршлагаас хуваалцаарай.

9
ГоёГоё
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *