Авахаасаа илүү өгөхийн сайхныг танд мэдрүүлэх сургамжит түүх. Өөрт буй зүйлээ бусадтай хуваалцаж, хэн нэгний амьдралыг аз жаргалаар дүүргэхээс хэзээ ч битгий хойш суугаарай

0

Өсвөр насны жаахан хүү байхдаа би нэгэн удаа аавтайгаа циркийн тасалбар авахаар дараалалд зогсож байсан юм. Удаан хүлээсний эцэст урд маань ганц л гэр бүл үлдэх нь тэр. Тэднийх 12-оос доош насны 8 хүүхэдтэй байв. Өмссөн зүүснийг нь ажиж харахад л тийм ч боломжийн айл биш гэдэг нь илэрхий. Гэвч тэд гоёж гоодоогүй ч өмссөн хувцас нь цэвэр, цэмцгэр байлаа. Тэд бүгд тун сайн хүмүүжилтэй өсөж буй гэдэг нь илт бөгөөд хоёр хоёроороо хөтлөлцөн эцэг эхийнхээ араас дарааллан зогссон байх ажээ.

Тэд цирк рүү ороод харах алиалагчид, амьтад болон жүжигчдийн талаар сэтгэл догдлон ярьцгаана. Тэдний яриа, сэтгэл догдолсон байдлыг нь харвал анх удаагаа цирк үзэх гэж буй нь илт мэдрэгдэж байлаа. Хүүхдүүдийнхээ өмнө зогсох эцэг эх хоёр нь тун аз жаргалтай харагдах бөгөөд эхнэр нь нөхөр рүүгээ яг л хүлэг баатар харж буй гүнж мэт хайр дүүрэн харцаар ширтэж байв. Харин нөхөр нь өөрийн гэр бүл рүүгээ инээмсэглэл тодруулан харна.

Тасалбар авах болоход залуу эр, “Бидэнд 8 хүүхдийн, 2 том хүний тасалбар өгөөч, бид арвуулаа яваа юм” хэмээв. Тасалбар худалдагч үнэ хэлэх үед залуу эрийн эхнэр хөтөлж байсан гараа алгуурхан тавьж, толгойгоо гудайлгах нь харагдлаа. Залуу чихэндээ итгэсэнгүй бололтой намуухан өнгөөр, “Тасалбар нийт хэд болсон бэ?” хэмээн лавлав. Худалдагч ч өнөөх хариултаа л хэлэх нь тэр.

Залуугийн мөнгө нь хүрэхгүй байгаа нь илт. Гэвч тэр амьдралдаа анх удаа цирк үзэх гэж хөөрч догдолсон 8 хүүхдэдээ юу гэж хэлэх билээ? Яг тэр үед аав маань халааснаасаа 20 доллар газар унагаж орхив. Санаатай унагасан боловч эргүүлэн авах гэж төдийлөн яарахгүй байгааг нь хараад гайхаж билээ. Учир нь манай гэр бүл тухайн үед тийм ч хангалуун амьдралтай биш байсан юм.

Гэтэл аав маань мөнгөө авч халаасандаа хийхийн оронд аваад өнөөх эр рүү дөхөж очоод, “Уучлаарай эрхэм ээ, та мөнгөө унагаачихлаа” гэв. Өнөөх эр ч юу болоод буйг ядах зүйлгүй хурдан ойлгоод, тусламж хүсээгүй байхад яагаад ингэх болсныг нь гайхахын зэрэгцээ санаа нь зовж, сэтгэлээр унаж буй нь харцнаас нь илхэн байсан юм. Аавын минь нүд рүү цоо ширтэж байснаа тэрээр хоёр гараа дэлгэн түүний өгсөн мөнгийг аваад, нулимс дуслуулан байж, “Баярлалаа эрхэм ээ, манай гэр бүлд үнэхээр их хэрэгтэй байсан юм. Та маш их дэм боллоо” хэмээв.

Аав маань эргэж ирэхэд бид сая бидний цирк үзэх тасалбарын мөнгөгүй болсныг ухаарав. Учир нь бид тасалбар худалдаж авах бус машиндаа суугаад гэр рүүгээ буцахаар болсон байлаа. Хэдийгээр цирк үзэж чадаагүй ч хэрэгтэй үедээ хэрэгтэй хүнд нь зөв зүйлийг хийсэн гэж итгэж байсан тул бид хоёрын сэтгэл баяр бахдлаар дүүрэн, аз жаргалтай байсан юм.

Тэр өдөр л би авахаасаа илүү өгөхийн сайхныг мэдэрсэн билээ. Өсч дэвжихийг хүсвэл эхлээд өгч сурах хэрэгтэй. Өгсөн зүйл тань танд далай мэт арвин болоод эргэн ирдэг юм. Зөвхөн хайрлуулаад л байвал хайр ямар үнэ цэнтэй тухай та хэрхэвч ойлгохгүй. Хайрлаж байж л түүнийг бүрэн танина. Өгнө гэдэг аз жаргалын нэр. Иймээс өөрт буй зүйлсээ бусадтай хуваалцаж, хэн нэгний амьдралыг аз жаргалаар дүүргэхээс хэзээ ч битгий хойш суугаарай.

3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *