Чухам ямар зориулалттай болохыг нь мэдэхгүй эргэлзсэн хүмүүс өөрт буй хачирхалтай зүйлсийнхээ зургийг цахим орчинд тавьж, бусдаас тусламж хүсчээ

0

Дэлхий дээр тааж тааварлашгүй нууцлаг зүйлс маш олон бий. Хамгийн сүүлд 2020 онд АНУ-ын Юта мужийн цөлд 3.7 м өндөр монолит хөшөө гарч ирээд гэнэтхэн алга болсон явдал тохиолдож байсныг та санаж байгаа биз ээ. Энэ мэт зүйлсийг даган дуурайж хийсэн олон зүйлс бий боловч анхны гэх тодотголтой тэдгээр хачирхалтай зүйлсийн цаана үргэлж ямар нэгэн учир шалтгаан байдаг билээ. Манай сайт уншигч танд өөрийн мэдэхгүй хачирхалтай зүйлтэй учирсан хүмүүс цахим сүлжээ ашиглан бусдаас тусламж хүссэн тохиолдлуудыг хүргэж байна.

1. “Энэ модон халбага шиг зүйл юу вэ?”

Хариулт: “Ожау гэж нэрлэдэг Казакстаны уламжлалт шанага”

 

2. “Энэ сонин улбар шар өнгөтэй алх шиг зүйл юу юм бол?”

© Onlyhereforthelaughs / Reddit

Хариулт: “Үүнийг бейсболийн бэлтгэл хийхэд хэрэглэдэг юм. Доош харуулсан жижиг аяга шиг зүйлд бөмбөгөө хийдэг.”

 

3. “Шинээр нүүж ирсэн байранд ийм зүйл байх юм?”

© 0ff2th3r4c35 / Reddit

Хариулт: “Энэ бол агаарын чийгшил хэмжигч төхөөрөмж.”

 

4. “Шинээр худалдаж авсан хөxний даруулга дотор ийм чип шиг зүйл байх юм?”

© Ms_Chocolate_Cookie / Reddit

Хариулт: “Эрүүл мэндэд тустай соронзон бугуйвч шиг шинэ үеийн зүйл л байх.”

 

5. “Ваксын өрөөнд ийм камер шиг зүйл таазанд байгааг анзаарлаа.”

© Sea-Diamond-6186 / Reddit

Хариулт: “Яаралтай тохиолдолд ашиглах гэрэлний зай хураагуур ямар цэнэгтэй байгааг харуулдаг төхөөрөмж юм.”

 

6. “Эрхий хуруугаа гаргасан энэ жижиг зүйл юу вэ?”

© SnapTalk / Reddit

Хариулт: “Гар утасны тавиур.”

 

7. “Эртний байж магадгүй энэ төмөр эд зүйл ямар зориулалттай юм бол?”

© 57th_Franz_Kafka / Reddit

Хариулт: “Зураг зурахын өмнө цэглэх харах зориулалттай зүйл.”

 

8. “Керамик, шаазан материалаар хийгдсэн жижиг зүйл.”

© mustlikesplitpeasoup / Reddit

Хариулт: “Цахилгаан дамжуулах утас сунгагч.”

 

9. “Эмээ маань алхаж яваад зүлэг дээрээс ийм сонин бугуйн цаг олжээ.”

© BeakerDaBearSlayer7 / Reddit

Хариулт: “GoPro-style видео камерны алсын удирдлага байгаа юм.”

 

10. “Байшингийн арын талбайд маань ийм зүйл булаатай байх юм.”

© charm_strange / Reddit

Хариулт: “Үүнийг cannoli bead гэдэг юм. Нэг төрлийн зүүлтний үлдэгдэл бололтой.”

 

11. “Ажил дээр маань нэг ийм зүйл байдаг юм. Энэ яг юу вэ?”

© FyraTjugo / Reddit

Хариулт: “Дээр үеийн лонх онгойлгогч байгаа юм.”

 

12. “Үүнийг хэн нэгэн найзын маань эртний эдлэлийн дэлгүүрт авч ирсэн гэсэн. Энэ юу юм бол?”

© twistedfireball / Reddit

Хариулт: “Энэ бол хальснаас зураг угаахад хэрэглэдэг байсан томруулагч.”

 

13. “Доороо CELESTE гэсэн бичигтэй энэ гууль шиг материалтай зүйл юу вэ?”

© SmellKangaroos974 / Reddit

Хариулт: “Зүгээр л уруулын будагны тавиур байна.”

 

14. “Эхнэр маань гэр ахуйн худалдаа руу яваад шил дүүрэн ийм зүйлс аваад ирлээ. Энэ юу юм бэ?”

© softgrub / Reddit

Хариулт: “Хөшиг тогтоогч хавчаар.”

 

15. “Maxwell & Williams үйлдвэрийн нэг шаазан эдлэл байна. Юу юм бол?”

© DetectivePorkchop / Reddit

Хариулт: “Эмгэн хумс чанадаг зүйл байгаа юм.”

Таны хувьд амьдралдаа харж байсан хамгийн сонин зүйл юу байсан бэ?

20
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *