Ухаалаг европчууд өвлийн улиралд төвийн нэгдсэн халаалт зогссон үед хэрхэн давж гарах аргаа олжээ

2

Сүүлийн жилүүдэд оросууд европчуудыг хийн хоолойгоо хаалаа шүү гэж их сүрдүүлдэг болжээ. Хүйтний улирал ирэх цагт та нар манай хийгүйгээр тэндээ хөлдөж үxээрэй гэж байгаа бололтой.

Үнэндээ, Европт хэн ч хөлдөхгүй, яагаад гэхээр Европын улсуудад нэгдсэн халаалттай улс тун цөөн. Тэндхийн ард иргэд нь багаасаа зоос бүрийг хэмнэж сурсан, тиймээс хэдэн километр үргэлжлэх халаалт эрчим хүчний аймшигтай алдагдалд орно гэдгийг ойлгохын дээдээр ойлгосон улс. Үүний оронд халаалт дээрээ хэмнэлт гаргах, орон байраа бага оврын халаалтаар халаахыг хичээдэг юм.

Бойлер, хийн халаагуур зэргийг хаана үйлдвэрлэж байгааг харахад л ойлгомжтой: ихэнх тэргүүлэгч фирмүүд нь Европынх. Байгальд ээлтэй буюу салхины болон нарны эрчим хүчээр ажиллах халаагуурын тухай бол дурдаад ч хэрэггүй. Энэ бүгд баруунаас үүсэл гаралтай юм.

© Youtube

 

Орон байрны дулаан хадгалах чадварыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Европчууд зөвхөн дулааны эх үүсвэрээ хэмнэлттэйгээр үйлдвэрлээд зогсохгүй мөн орон байрны дулааныг хадгалах тал дээр арвин их туршлагатай ард түмэн. Хаа нэгтээгээс нэвт салхилаад байвал халаалтыг дээд хэмжээн дээрээ нь ажиллуулаад ч нэмэр гарахгүй, гэр хүйтэн л байх болно. Тийм учраас хүйтний улирал ирэхээс өмнө тэдний туршлагаас сонирхоход ер илүүдэхгүй.

Хуванцар вакум цонх – маяг биш, харин эрчим хүч хэмнэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа зүйл. Зүгээр ч нэг европ стандартын цонх гэж нэрлээгүй юм шүү. Орчин үеийн хуванцар вакум цонх дулааныг сайн хадгалдаг, нэмэлт арчилгаа ч шаардаггүй. Мэдээж цонх сонгож суулгах үед огт хэмнэлт гаргаж болохгүй нь ойлгомжтой (хямд цонх хэдэн жилийн дараа муудаж үндсэн үүргээ гүйцэтгэж чадахаа болино).

© Youtube

Европ стандартын ихэнх цонхонд шил “базах” тохиргоо байдаг. Өвлийн улиралд чангалж хүйтэн агаарын урсгалыг багасгана, харин зунд нь суллаж агаарын солилцоог хангана. Тохиргоог хэрхэн хийх талаар бид тусгайлан нийтлэл бэлдсэн байгааг сонирхоорой.

© Youtube

Харамсалтай нь, дэлхий дээр мөнх зүйл гэж үгүй юм. Чанартай вакум цонх ч гэсэн байнгын хэрэглээний улмаас гажих, унжих асуудал гарна. Энэ бүхэн хүйтэн агаар орж ирэх нөхцлийг бүрдүүлдэг. Өчүүхэн зай ч байсан хамаагүй гэрийн дулаан агаарыг багасгахад нөлөөлнө. Энэ асуудлыг герметик (дүнзний силикон чигжээс)-ийн ачаар бие даан шийдэх боломжтой.

© Youtube

 

Модон цонхыг хэрхэн дулаалах вэ?

Европ стандартын цонхгүй байсан ч асуудлыг шийдэх боломжтой. Европтоо ч вакум цонхыг тэр болгон тавиулаад байж болдоггүй. Жишээ нь, түүхэн дурсгалт ихэнх барилгуудад дур мэдэн засвар хийхийг хориглодог. Тухайн байшингийн элемент болгон өөрийн барилгын онцлогийг хадгалж үлдэх ёстой гэсэн зарчмаар явдаг ажээ. Энэ утгаараа, Англид маш олон барилгууд одоог хүртэл уламжлалт модон цонхтойгоо байна.

Модон цонх арчилгаа ихтэй, гэхдээ дээд зэргээр цахилгаан, дулаан хэмнэж болно. Юуны түрүүнд цонхны сийгэлтийг зогсоох жийргэвчид анхаарлаа хандуул. Уян хатан бас ямар нэгэн гэмтэлгүй байх ёстой. Эс бөгөөс шинээр солихоос өөр аргагүй.Сайн чанарын жийргэвчийг зөвхөн цонхондоо төдийгүй мөн хаалгандаа ч хийвэл зохино.

© Youtube

Сийгэлтийн бас нэг шалтгаан нь цонхны шил, мод хоорондын завсар. Уг завсрыг цонхны замаск бөглөх ёстой юм. Замаск тавьснаас хойш хэн ч арчлахгүй мартаж орхих тул хэдэн жилийн дараа хатахын эрхэнд хагардаг. Азаар одоо цагт модон цонхонд зориулсан Герметик буюу дүнзний силикон чигжээс зах зээл дээр өргөн сонголттойгоор зарагдах болжээ.

© Youtube

Сүүлийн хэдэн жилүүдэд дулаалгын улирал эхлэх үед цонхонд зориулсан дулаан хадгалах гялгар цаас эрэлт хэрэгцээ ихтэй болоод байгаа юм. Ийм гялгар цаасыг гуравдагч шил ч гэж нэрлэдэг, учир нь их бат бөх, үр дүнтэй бүтээгдэхүүн. Уг цаасыг хуванцар ч тэр модон ч тэр цонхонд нааж болно. Ганц дутагдалтай зүйл гэвэл наахад өндөр ур чадвар шаардана. Анхны оролдлогоороо тэр болгон зөв нааж чаддаггүй ажээ.

© Youtube

Сүүлийн зөвлөгөө нь идэр есийн хүйтэнд хэрэг болох байх: цонхондоо нэмэлт дулаалга хийхийг хүсвэл сав баглаа боодлын бөмбөлөгтэй гялгар уут цонхон дээрээ наагаарай. Үүний тулд бөмбөлөгтэй гялгар уутыг цонхны шилний хэмжээгээр хайчилж бэлдээд ус шүршиж нойтон талаар нь шилэндээ наана. Ид хүйтэн өнгөрсний дараа гялгар цаасыг ямар ч төвөггүй хуулаад авчихна.

© Youtube

Бараа бүтээгдэхүүний сонголт өргөн болсон өнөө үед чухам таны асуудлыг ямар бараа бүтээгдэхүүн шийдэж болох эсэх талаар худалдааны мэргэжилтнээс зөвлөгөө авсан нь дээр санагдана. Хүйтнийг дулаахан давж туулах бэлтгэлийг эртнээс эхлэх нь илүү үр дүнтэй болохыг бүү мартаарай.

6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *