Өдөр тутмын амьдралд тулгарах асуудлыг гарын доорх зүйлсээр хялбархан шийдэж болох 8 лайфхак

1

Хивсэн дээрээ юм асгаж толбо суулгаад зориулалтын цэвэрлэгчгүйгээс хэрхэн арилгах учраа олохгүй байна уу? Манай сайт уншигч танд гарын доорх материалуудаар хялбархэн хэрэглэж болох 8 лайфхакыг хүргэж байна.

1. Аяга таваг угаагчийг суултуурт тогтсон толбо арилгахад хэрэглэх

© Shutterstock.com, © Shutterstock.com

Аяга таваг угаагч нь хатуулаг ихтэй усанд толбо арилгахад нэн сайн нөлөө үзүүлдэг ажээ. Мэдээж үүний үндсэн зориулалт нь гал тогооны хэрэгслүүд цэвэрлэх боловч суултуурын толбо арилгах зорилгоор ч хэрэглэх боломжтой.

Суултуур цэвэрлэхдээ аяга таваг угаагчаа суултууртаа хийж хонуулаад, хатуу цэвэрлэгчээр үрж, арчихад л хангалттай.

 

2. Саван ашиглаж суултуурт эвгүй үнэр шингэхээс сэргийлэх

© 5-Minute DECOR/Youtube

Суултуурын эвгүй үнэрийг дарахын тулд заавал тусгай үнэртүүлэгч хэрэглэх шаардлагатай юу гэвэл үгүй аж. Гарын доорх материалаар үнэртүүлэгч хийхдээ торон уутанд саван хийгээд суултуур руу унжуулахад л хангалттай.

 

3. Бөглөрсөн суултуурыг боож гаргах

© 5-Minute DECOR/Youtube

Суултуур бөглөрсөн тохиолдолд пластик уут эсвэл хүнсний скоч ашиглан агаар нэвтрэхгүй болтол нь битүүлээд усаа татаарай. Ус татах үед битүүмжилсэн хуванцар лац тань дээш хөөрөх үед дээрээс нь дарж суултуурын бөглөөсийг гаргах боломжтой.

 

4. Метал гадаргууг хумсны будаг ашиглан зэврэхээс сэргийлэх

© 5-Minute DECOR/Youtube

Угаалтуур дээр тавьсан метал гадаргуутай зүйлс удаан хугацаандаа зэврэх магадлалтай байдаг. Тэгвэл энэ асуудлыг зөвхөн хумсны будаг ашиглан зурагт харагдаж байгаачлан хялбархан шийдэх боломж бий ажээ.

 

5. Хуванцар савны дээд хэсгийг угаалгын нунтагны амсарт хэрэглэх

© 5-Minute DECOR/Youtube

Хуванцар савны дээд хэсгийг тайрч, угаалгын нунтагны уутны амсар хэсэгт бэхлэж илүү хялбар хэрэглээг бий болгох боломжтой.

 

6. Кофены капсулыг дахин ашиглах

© 5-Minute DECOR/Youtube

Кофег ашигласан капсулд хийж амыг нь мөнгөн цаасаар дарж кофе чанагчид хийснээр ахин хэрэглэх боломжтой байдаг ажээ.

 

7. Үсний цацлагыг цэцэгт хэрэглэх

© 5-Minute DECOR/Youtube

Энгийн үсний цацлагыг амьд цэцэгт цацсанаар илүү удаан амьд байх үндэс болдог аж.

 

8. Сахлын хөөсийг хивс цэвэрлэхэд хэрэглэх

© 5-Minute DECOR/Youtube

Хивс цэвэрлэхэд хүндрэлтэй байна уу? Хэрэв тийм бол ямар нэгэн өнгөгүй цагаан сахлын хөөсийг хивсэн дээрээ түрхээд цэвэрлэх бүрэн боломжтой байдаг.

Таны хувьд хамгийн дуртай лайфхак тань юу вэ?

3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *