Хүмүүс давтагдашгүй гэрэл зураг даруулахын тулд төсөөлөхийн аргагүй өндөрт гарсан 10 тохиолдол

0

Хүмүүс бусдаас онцгой, давтагдашгүй гэрэл зураг даруулахын тулд юу хийснийг хараад лав сэтгэл гонсгор үлдэхгүй. Эдгээр хүмүүс ямар нэгэн байдлаар адреналин гээч зүйлийг өөрийн биеэр мэдэрсэн нь илт. Тэдний гэрэл зургийг харсан хүн ч хоосон хоцрохгүй байх. Тэр болгон ийм зүйл хийж зүрхлэхгүй гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Тиймээс ядаж гэрэл зургийг нь хараад сууж байя. Уран сэтгэмжтэй хэн нэгэн өөрийгөө бусдын оронд төсөөлж ч бас болох талтай. Эдгээр 10 гэрэл зургийг өөр өөр газар, өөр цаг хугацаанд, өөр зорилгоор авсныг танд дуулгах хэрэгтэй байх.

Нэгэн шөнийн буудаллах цэг

Уулчид замдаа иймэрхүү нөхцөл байдалд түр амрах, тэр бүү хэл нэг шөнө буудаллах ч шаардлага гардаг. Тэдний зүүдэнд нь л тайван шөнө ирэх байх. Хэн нэгэнд онцгой санагдахгүй байгаа бол тэр хүн нэг шөнийг ийн өнгөрүүлсэн байж болох юм.

 

Унадаг дугуйтай уулын спорт

Биеийн хүч чадал, авхаалж самбаа, бас унадаг дугуй зэрэг спортын төрөлд эргэлт буцалтгүй дурлах сэтгэл л хүнд ийм эр зориг өгнө.

 

Охидуудад ч бас хөгжилдэх зүйл бий

Бидний ихэнх нь дээсээр тоглож чадна, гэхдээ та ингэж тоглож үзсэн үү?

 

Унадаг дугуйтай бас нэгэн экстрим төрөл

Ийм бэлдсэн замаар унадаг дугуйгаар буухад зөвхөн өндрөөс айхгүй эр зоригтой байгаад зогсохгүй мөн жолоогоо чадварлаг залдаг байх ёстой.

 

Бусад селфигээс давж гарахын тулд

Бодож олох нэг хэрэг, бодсоноо хэрэгжүүлэх бас нэг хэрэг. Энэ гэрэл зураг хэдэн лайк, сэтгэгдэл цуглуулсан бол доо?

 

Дэлхий тэр чигээр чиний хөлд сөгдөн унасан мэт

Ийм өндөрт гараад харахад дэлхийн дээд оргилд гарсан юм шиг л сэтгэгдэл төрнө. Ийм зүйл харахын тулд ямар ч эрсдэл хүлээхэд бэлэн байх ёстой.

 

Далай, далайн эргийг дээрээс тольдон харахын тулд

Ийм өндрөөс далай, далайн эрэг харах шиг сайхан зүйл өөр хаана байх вэ?

 

Зүгээр хараад зогсохгүй бас олсон дээгүүр хөндлөн гарна

Хэн нэгэн өндөрт гараад л сэтгэл нь ханадаг бол, зарим нь илүү экстрим төрөл сонирхдог ажээ. Жишээ нь, яг л энэ гэрэл зураг дээрх шиг: хоёр уулын оргилыг холбосон олсоор алхах тамирчин.

 

Хотыг тольдон харах

Супермен ийм л өндрөөс өөрийнхөө хотын тайван байдлыг хамгаалдаг. Танд ямар санагдаж байна?

 

Хавцлын ирмэг дээрх үзүүлбэр

Ганц удаа ийм үзүүлбэр үзүүлээгүй гэж байгаа. Бас үүний тулд хэдэн жилийн турш бэлтгэл сургуулилт хийсэн гэж байгаа. Бусдын мэдрээгүй мэдрэмжийг мэдрэх гэж бас ийм л гэрэл зураг даруулах гэж энэ бүгдийг хийсэн хэрэг шүү дээ.

Уншигч та өндрөөс хэр их айдаг вэ? Дээрх хүмүүс шиг зургаа даруулж чадах уу?

9
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *