Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…

3

Үсний засалтаа өөрийн хүссэнээр сонгосноос хойш бусад чухал зүйлийг бид мартаж орхидог. Үсийг арчлахын тулд өдөр болгон цаг гаргадаг нь үнэн.

Загвар хөөх болсон өнөө үед бид үсний далд хүчийг мартаж орхижээ. Хүний энергийн чухал тэнцвэржүүлэгч бол үс. Сэтгэл судлаачдын зүгээс элдэв зүйл ярьдаг ч гэлээ мэдэж байхад илүүдэхгүй гэсэн үүднээс та бүхэндээ дараах мэдээллийг бэлдлээ.

Үсээ хэзээ засуулбал илүү тохиромжтой вэ?

Домогт дурдсанаар хүмүүс нүгэл үйлдсэн цагаасаа хойш сахиусан тэнгэрийн шинжээ гээжээ. Ингээд үс болон хувирсан – хүн болон тэнгэрийг холбох утас. Орчин үеийн шинжлэх ухаан хүний үс антенийн адил долгион дамжуулдаг болохыг нотолсон. Аливаа долгион мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Эргэлзэж байна уу? Бие махбодийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд дараах нийтлэлийг уншина уу.

1. Сарны байрлал

Үсээ засуулахаас өмнө сарны байрлалыг сайтар ажигла. Үсний ургалтыг сайжруулахын тулд буцаж байгаа сарны үеэр засуулаарай.

 

2. Өөрийнхөө үсийг өөрөө бүү зас

Үс – амьдрал, амжилтыг тэтгэгч. Зориудаар өөрөө үсээ тайрах нь өвчин, гай авчрахын дохио. Ялангуяа нөхөргүй бүсгүйчүүд анхаарах хэрэгтэй. Өөрийнхөө үсийг засах – насан туршдаа орь ганцаар явахыг үгүйсгэхгүй.

 

3. Долоо хоног

Үсээ засуулах өдрөө зөв сонгоорой. Долоо хоногийн өдөр болгон өөрийн гэсэн утга агуулгатай.

Даваа – хамгийн тааламжтай өдөр. Хүчтэй, аливаа таагүй зүйлийг түлхэнэ. Энэ өдөр үсээ будахаас айх хэрэггүй.

Биеийн хүч чадал шавхагдаж чухал асуудлаа шийдэж чадахгүй байгаа бол Мягмар гаригийг зоригтой сонго. Уйтгар гуниг, асуудлаасаа сална.

Лхагва гаригт засуулбал төлөвлөж байгаа аялал таатай болно, шинэ найз нөхөдтэй болно. Бас хуучин найзаа ч буцааж болох талтай.

Пүрэв гаригт үсээ засуулбал нийгэмд эзлэх байр сууриа өөрчлөх боломжтой. Амжилт, аз дууддаг гэж үздэг.

Баасан гаригт үсээ засуулбал эмэгтэй хүний хувьд гоо сайхан авчирна. Зөвхөн үс өөрчлөгдөөд зогсохгүй гадаад төрх тэр чигээрээ өөрчлөгдөнө.

Бямба гаригт үсээ засуулбал үсний төрх сайжирч эрүүлжинэ. Хараал буусан байвал арилна.

Ням гариг – архаг бүтэлгүйчүүд гэж хэлж болно. Хэрвээ ажил төрөл тань сайн яваа бол энэ өдөр үсээ бүү засуул. Хувь тавилангаа “тайрч” гай ирнэ.

 

4. Танихгүй хүнээр үсээ бүү засуул

Танихгүй хүнийг өөрийн орон зайд оруулахад биеийн энерги эвдэгддэг. Үсчин дээр ороод баяр баясгалантай, өөртөө итгэлтэй үсчинг сонгоорой. Таньтай нэг хүйсийн хүн байвал сайн. Ахимаг настай, туршлагатай үсчин таны амьдралыг эерэгээр өөрчилж чадна.

Гадаад төрхөө өөрчлөх хүсэл дотоод сэтгэлээс гардаг. Ухамсартайгаар таагүй байдлаас салмаар байна уу? Тэгвэл загварлаг үсний төрхийг сонгож амьдралын баяр баяслыг амс. Хэзээ үсээ засуулж болохыг найз нөхдөдөө хэлээрэй. Үсээ засуулах өдрөө өөрчилж  болох боломж танд бий.

80
ГайхмаарГайхмаар
20
Ха ХаХа Ха
12
ХөөрхөнХөөрхөн
11
БахархмаарБахархмаар
10
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
8
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Munguu Tsendayush

    Munguu Tsendayush

    2017/12/03 at 13:15

    Sonirxoltoi yuma.

  2. Tumurbaatar Ganchimeg

    Tumurbaatar Ganchimeg

    2017/12/03 at 13:51

    Сш плс

  3. Чимэг Г.

    Чимэг Г.

    2017/12/03 at 15:11

    .

  4. Odontungalag Nyamaa

    Odontungalag Nyamaa

    2017/12/03 at 15:19

    Ain bayrlalaa

  5. Анхаа Анхаа

    Анхаа Анхаа

    2017/12/03 at 15:27

    Халаасанд чинь мөнгө байгаад үс чинь ургасан бол сайн өдөр үсээ засуул. Билл гэйтс, Цукерберг, Жак ма энэ тэрийн лекцэнд үсний талаар лав байдаггүй юм билээ.

  6. Thsn Jrgl

    Thsn Jrgl

    2017/12/03 at 19:09

    Sainzaya Tumenbayar

  7. Худлаа хэрэггүй зүйээр тархи битгий угаа.

    2017/12/04 at 09:21

    Мухар сүсэг…

  8. Miki Miki

    Miki Miki

    2017/12/04 at 11:06

    Uki Rvd

  9. Ainura Anna

    Ainura Anna

    2017/12/05 at 15:05

    Ss

  10. Hah

    2019/08/03 at 14:50

    Dandaa l muhar suseg baih yum galzuu yumuu hashaa yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *