Модон дээр амьдардаг Короваи омгийнхон

0

Зурагчин, аялагч Леонид Круглов Папуа-Шинэ Гвиней арал дээр амьдран суудаг короваи омгийнхонтой хэсэг хугацаанд амьдарч, модон дээр хэрхэн байшин барьж байгаад суралцаж, ид шид, соёл иргэншлийн талаар ярилцжээ.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 1

Короваи (korowai) – Папуа-Шинэ Гвиней арлын Ириан-Жая мужид оршин суудаг папаун ард иргэд юм.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 2

Голландын сүмийн хэсэг номлогч нар энэ овогтой анх 1980-аад онд харилцаа холбоо тогтоохоор оролдож байжээ.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 3

Номлогч нар 1983-1985 онд том голын эргийн дагуу анхны тосгоныг барьж эхэлжээ.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 4

Тосгонд сүм, сургууль болон бусад жижиг байшин боссон байна. Бөглүү амьдралаар амьдардаг нутгийн уугуул иргэд болон шинэ оршин суугчдын хооронд үл ойлголцол бий болж мөргөлдөөн байнга гарах болжээ.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 5

Нутгийн иргэдийн эсэргүүцлээс болж гаднынхныг тус нутаг дэвсгэрт нэвтрэхийг “хориглосон” байна.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 6

Бид “сурат ялан” буюу хаалттай нутаг дэвсгэрт нэвтрэх зөвшөөрлийг авч анх 1997 онд омгийн нутаг дэвсгэр дээр хөл тавьсан юм.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 7

Миний газарчнаар Индонезийн худалдаачин, эртний эд зүйлс цуглуулагч залуу болж, бид Сеннго төвөөс моторт завиар комбаи болон короваи омог амьдардаг газар руу гол өгсөн явлаа.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 8

Хэдэн хоног гол өөд өгсөн явахдаа номлогч нарын барьж босгосон тосгодоор орсон бөгөөд ойд амьдардаг зэрлэг хүмүүс тосгонд амьдрах болсон шалтгааныг нь эхлээд ойлгоогүй юм.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 9

Хэдэн зуун жилийн өмнө короваи омгийнхон хөрш омог болох асматууд-толгойн ангуучаас ойгоор халхавч хийн амьдарч эхэлжээ. Ойд хоол хүнс хийх зүйлс их бөгөөд короваи омгийнхон ч өндөр модон дээр байшин барьж сурсан аж.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 10

Намгархаг, аюултай ойд амьдарснаас илүү тохитой тосгонд амьдрах нь хавьгүй амар болж, зарим нэг настай хүмүүс бэлэн хүнс, хувцасаар хангагдах нь таатай санагдсан нь ойлгомжтой. Бид яг л ийм үйл явдал дөнгөж эхэлж байсан газар очсон юм.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 11

Короваи овгийнхонтой уулзсан анхны уулзалт ердөө 3-хан хоног үргэлжилсэн. Бидний хувцас, гэрэл, төмөр эдлэл, толины тусгал зэргийг маш их сэтгэл хөдлөлөөр хүлээж авч байсан нь надад сайхан санагдаж билээ. Энэ бол зэрлэг хүмүүсийн реакци шүү дээ.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 12

Номлогч нарын босгосон тосгонд шилжин суурьшсан папаун омгуудтай (эдгээр омгийнхон ойд амьдардаг зэрлэг омогтой харилцаа холбоо тогтоох туршлагатай) нөхөрсөг харилцаа тогтоосныхоо ач тусаар голоос зайтай орших ойд амьдардаг омог дээр очиж судалгаа шинжилгээ хийх завшаан олдсон юм.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 13

Короваи омгийн “харилцаа холбоогүй” сүүлчийн омгийнхон суудаг газар.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 14

Удирдагчийн үзэж байгаагаар бол тэд тосгонд амьдарч болохгүйгээс гадна соёл иргэншилтэй холбоотой аливаа зүйлийг авахгүй байх ёстой. Энэ мэт омгийн амьдралтай холбоотой маш их сонирхолтой зүйлсийг надад ярьж өгсөн юм.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 15

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 16

Короваи, өөрсдийн гэсэн шашны үзэл бодолтой, дэлхий ертөнц хэрхэн үүссэн талаар домог тэдний дунд оршино: Бүтээн босгогч сүнс “хулгана шиг бяцхан амьтан” домогт Фаюль гахайг хувааж дэлхийг бий болгодог. Ид шид маш их хөгжсөн бөгөөд үхэгсдийн ертөнцтэй “сүүмэлзэх замаар” холбоо тогтоож болно гэж үздэг.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 17

Вунингийнхэн ямар нэгэн байдлаар хүний мах зооглосон байдаг. Дотоодын тулаанаас барьсан хоёр ч дайснаа идсэн (тэгэхэд тэрээр жаахан хүү байжээ), нэг удаа – шидтэнг, нутгийн шүүх түүнийг шүүсний дараа “ид шид”-ийг нь хуваалцах журмаар махыг нь хуваажээ.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 18

Зарим нэг шидтэнг муу зүйлийг агуулж омогт эсвэл гэр бүлд муугаар нөлөөлснийг нотолбол түүнийг алж махыг нь иддэг байна. Тийм учраас, омгийнхны гэр орон муу сүнсийг үргээж, сайныг дуудах ид шидийн зүйлээр дүүрэн. Гэрийн голд орших зан үйлийн баганад зөвхөн гэрийн эзэн л хүрэх эрхтэй.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 19

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 20

Короваи өөрсдийн төрсөн ойг дэлхийн төв цэг гэж ойлгоно. Төв цэгээс цааш “том ой”, цааш “том гол”-оор дуусна. Дуут мотортой, төмөр эдлэлтэй харийн хүмүүс ирвэл дэлхийн сүйрэл боллоо гэж хүлээн авна.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 21

Өөрсдийн газар нутаг дээрээ нүх ухаж гадилын мод суулгаж, ойн зэрлэг амьтан барих хавх тавина. Ойд үржих бүхий л шавьж хорхой, могойг идэж, загас, шувууг гарамгай мундаг агнана. Гэхдээ, амьдралыг тэтгэгч гол зүйлд тэд саго далдуу мод болон үүний дотор үржих авгалдайг тооцно. Далдуу мод – бурхны хишиг, баяр ёслолоор түүнд үржих авгалдай нь идээний дээж.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 22

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 23

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 24

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 25

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 26

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 27

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 28

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 29

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 30

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 31

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 32

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 33

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 34

2010 онд хийсэн ээлжит аяллын үеэр модон дээр байшин барих үйл явцтай танилцаж чадсан юм. Ойд амьдрах нэгэн бүлийн тэргүүн Они хамаатан саднаа цуглуулж таван өдрийн дотор модон дээр шинэ байшин босгосон.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 35

Шинэ байшин газраас 40 метрийн өндөрт. Энэ бол аюулгүй өндөрт тооцогдох (хөрш зэргэлдээ омгуудын дайралтаас айдаг) бөгөөд шувуудын нисэх гайхамшгийг эндээс л харж чадна.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 36

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 37

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 38

Шинэ байшингийн найр 2 өдөр үргэлжилсэн, найрандаа зориулж Они ойн зэрлэг гахай агнасан юм. Мөн идээний дээж болох саго далдуу модын авгалдайг урьдчилан бэлдэж найрын ширээгээ дүүргэжээ.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 39

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 40

Тосгонд хүмүүс нэг нэгнийхээ толгойн дээр амьдардаг тухай тэд надад ярьж өгсөн бөгөөд, аварга том бульдозеруудын дуу чимээ сонсогдож байсан тухай ч дурдсан юм.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 41

Индонезийн засгийн газар өөрийн хамгийн зэрлэг омгийг өөриймшүүлэх зорилгыг тавин ажиллаж эхлээд байгаа. “Аватар” кино шиг л үйл явдал болох бөгөөд төгсгөл нь одоогоор тодорхой биш юм даа.

Модон дээр амьдардаг Короваи омгийнхон 42

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/23 at 17:03

    Сэтгэгдэл * Emegtei hvnii goo saihan gedeg chin say say soyolt hvn turulhtunii hamgiin sor bolson gene uchnuun myngan jil turn tsugluulan shahsanii vr dvn deh gaihamshig gedgiig mederch bndaa xxa…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *