Нэгэн эмэгтэй Австралийн эрэг орчмын далайн гүн рүү шумбах үедээ “бэл*г эрxтэн” шиг хэлбэртэй, хачирхалтай амьтантай таарчээ

0
1
64,158

Чөлөөт шумбагч Josie Jonas Викториад байрлах Рай Фронт наран шарлагын ойролцоох усанд гүн шумбах үедээ этгээд хачин амьтныг олж харсан бөгөөд зургийг нь авч амжжээ. Түүнтэй тааралдсан энэ амьтан нь бултамтгай “бэл*г эрxтэн” загас байсан бөгөөд харагдах байдал нь яг нэртэйгээ адилхан гэнэ.

48 настай шумбагч өөрийнхөө олж харсан загастай тааралдах үедээ багагүй гайхширчээ. Учир нь тэр харсан зүйлээ яг юу болохыг нь мэдэхгүй байсан талаараа Викториагийн далайн эрэг орчмын судалгааны багийн Фэйсбүүк хуудсаар дамжуулан, зургуудын хамтаар бусадтай хуваалцсан байна.

Биологичид бэл*г эрxтэн шиг харагддаг энэ амьтныг приапулида буюу сегментчлэгдээгүй өт болохыг нь олж тогтоосон бөгөөд энэ амьтан далайн ёроолд амьдардаг гэнэ. Түүнчлэн энэ өт нь өндөг гаргадаг бөгөөд далайд спермээ ялгаруулдаг учир, бэл*г эрxтэн загас гэж нэрлэсэн ч байж болох талтай юм.

Мэдээж хэрэг шумбагчийн авсан зургуудийг сошиал медиад хүмүүс аль болох хөгжилтэй талаас нь харж, сэтгэгдэл үлдээж байгаа бөгөөд тэдгээрийн дотор, “энэ бол тэр зүйлийн ихэр нь байна.” гэсэн сэтгэгдэл давамгайлж байгаа гэнэ.

Приапулида нь бэл*г эрxтэн шиг харагддаг цорын ганц төрөл зүйл биш юм. 2020 онд Калифорнийн наран шарлагын газрын эрэг дэрээс флотилла гэх бэл*г эрxтэн шиг хэрнээ халбага шиг урт өтийг олж байжээ. Тухайн үед мөн сошиал медиагаар олон хүний анхаарлыг татаж байсан юм.

Шумбагч Josie тухайн үед усны гүн рүү яагаад шумбасан нь чухал байгаа байх – тэр наран шарлагын газрыг цэвэрлэж, усан доорх далайн амьтдын амьдрах орчныг илүү дээр болгохоор тусалж байжээ.

“Далайн өргөст хэмх мэтийн жижиг амьтдын амьдралыг илүү дээр болгох нь зугаатай ажил юм. Би энэ наран шарлагын газрыг 10 жилийн турш цэвэрлэж байна. Цэвэрлээд байх тусам усанд өөрчлөлт орж байгааг би харсан. Би үүний баталгаа болгож, далайн өвс болон бусад ургамлын тоо толгой олширч буйг харуулахын тулд зураг авах гэж усны гүн рүү шумбадаг. Би усны чанарыг илүү сайжруулахын тулд далайн эргийг цэвэрлэдэг юм.” гэж Josie хэлжээ.

Харин тэр этгээд хачин амьтныг олж харсан талаараа ийн хэлэв:

“Энэ далайн өргөст хэмх эсвэл бэл*г эрxтэн өтний нэг байсан бололтой. Ямар төрөл зүйлд хамаарах нь хамгийн сонирхолтой санагдаж байлаа. Нуулгүй хэлэхэд юу юм болоо гэж бас гайхсан шүү. Усан доор 160 гаруй төрөл зүйлийн амьтад амьдарч байна шүү дээ.”

Үүнээс гадна Josie кампанит ажил хариуцдаг бөгөөд хүмүүсийг далайн эрэг орчмыг бохирдуулахаас сэргийлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Тэр энэ хугацаанд усанд байх ёсгүй олон хог хаягдлуудыг уснаас гаргаж, цэвэрлэхэд асар их цагийг зарцуулжээ.

113
Ха ХаХа Ха
31
ГайхмаарГайхмаар
19
ТэнэглэлТэнэглэл
17
ХөөрхөнХөөрхөн
10
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
9
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.