Нэгэн эр бүтэн өдөржингөө өндөр өсгийтэй гутал өмсөж гадуур явах туршилт хийжээ. Гэвч өдрийн төгсгөлд түүний тэвчээр алдарч “үxмээр санагдаж байна” гэв

0

“Түүний өмсөж байгаа гутлыг өмсөөд км газар явах хүртлээ эр хүнийг шүүмжилж, шүүх хэрэггүй.” гэдэг хуучны үг байдаг аж. Тэгвэл энэ залуугийн хувьд дээрх үгийг шууд утгаар нь хүлээж авсан бололтой.

“BroBible”-ийн видео сурвалжлагч Brandon Cohen “Яагаад эмэгтэйчүүд өндөр өсгийт өмссөнөөсөө болоод байнга гомдоллож байдаг юм бэ?” гэсэн тайлбартай бичлэгийг олон нийтэд хүргэжээ. Ингэхдээ тэрээр хүмүүст өндөр өсгийт өмсөж гадуур явахад яг ямар мэдрэмж төрдөг болохыг бусдад харуулж, мэдрүүлэхийг зорьсон байна. Гэвч энэ шийдвэр нь түүний бодож байсан шиг амар хялбар байсангүй.

Түүний өмссөн өвөрмөц гуталд хүмүүс хөгжилтэй байдлаар хариу үйлдэл үзүүлжээ

BroBible / YouTube

Урт үргэлжилсэн өдөр Brandon-ийн хувьд өглөөний 08:30 цагт эхлэв.

Тэр ажилдаа явахдаа бэлдэж байсан бөгөөд ердийн үед өмсдөг гутлынхаа оронд “өөр зүйл” туршиж үзэхээр шийдэв. Камерын багийнхан түүнийг даалгавраа биелүүлэхэд нь дагаж явжээ – тэр бүтэн өдрийн турш өндөр өсгийт өмсөж явах ёстой байв.

Мэдээж тэр тэгсэн.

Өглөөний 09:00 цаг болж байхад тэр өндөр өсгийттэй автомашинаа жолоодож явжээ.

Түүнд өндөр өсгийт өмсөж явах амаргүй юм байна гэдэг мэдрэмж төрөхөд тэгтлээ удаан хугацаа шаардлагатай байсангүй. Өдрийн цайныхаа цагаар тэр аль хэдийнээ ууртай болсон байсан бөгөөд “Хүн бүрийг aлахыг хүсэж байна.” гэж хэлжээ.

Зарим нь түүнийг гайхсан харцаар байж байсан бол, бусад нь тус хүргэж чадахгүй ч, анхаарлаа зөвхөн түүнд хандуулж байв – бүр түүнийг хараад инээд нь хүрч байгаа нь ч камерт буужээ.

BroBible / YouTube

Хүнд хэцүү энэ өдрийн турш түүнтэй зөрж өнгөрөх хүмүүс, “Гоё гутал байна, хөгшөөн!” гэж доог тохуу хийж байсан бол, өөр нэгэн эмэгтэй, “Надад гутал чинь үнэхээр их таалагдаж байна.” гэжээ.

Тухайн үед Brandon хариуд нь юу ч хэлж чадахгүй байсан бөгөөд “Би зүгээр л үxмээр санагдаж байна.”, “Намайг хурдхан aлаад өгөөч.” гэдэг үгсийг амандаа бувтнаж байв.

Бичлэг үзэх:

Энэ бол мэдээж хэрэг сонирхолтой туршилт байснаас гадна, тухайн өдрийн төгсгөлд Brandon даалгавраа гүйцэд биелүүлж, амжилтад хүрээгүй юм шиг мэдрэмжийг мэдэрчээ. Тэр уг нь оройн 19:15 минутад өөр газарт (цэнгээний газар) очихоор төлөвлөж байсан ч, хөл нь маш их өвдсөн учраас шууд гэр рүүгээ явж амрахаар шийдсэн байна.

Тэгэхээр Brandon-ийн дүгнэлт ийм байна – “Эмэгтэйчүүд яах аргагүй өндөр өсгийтийн хатан хаанууд. Тэд хөл нь айхтар өвдөж байсан ч гэсэн, энэ гуталтай бүтэн өдөржингөө явж чаддаг учраас титмийг тэд зүүх эрхтэй.  Хөл өвдлөө гэж гомдоллох нь ч аргагүй юм байна.”

BroBible / YouTube

Та бүхэнд энэ залуугийн туршилт ямар санагдав? Та өндөр өсгийт өмсөөд бүтэн өдөржингөө гадуур явж чадах байсан уу?

24
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *