Apple iOS 8 vs Android 5.1 – аль нь илүү вэ?

0

Android болон болон Apple үйлдлийн систем нь үргэлж хэрэглэгчдийнхээ дунд аль нь шилдэг нь вэ гэдгээр өрсөлдсөөр ирсэн. Тэгвэл танд хүргэх хэд хэдэн мэдээлэл байна. IOS 8 болон Android 5.1 нь аль аль нь зураглал, нэмэлт хэрэглэгдэхүүн болон үйл ажиллагаагаараа ижил болон ялгаатай талуудтай. Тэгвэл доор Apple болон Google-ийг тус бүрт нь нарийвчилсан дүгнэлтээр харууллаа. Утас нь ухаалаг цагтай, телевизор үзэх боломжтой болон автомашинд зориулсан тусгай нэмэлтүүдтэй байх нь чухал үзүүлэлт болж өгдөг. Тиймээс та Apple болон Google-ийн талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаа бол цааш нь лавшруулан сонирхоно уу.

Загвар

Зарим нэг тохируулга нэмж өгснөөр IOS болон Android-ын дотоод өнгө үзэмж нь гайхалтай болж өгдөг. 2013 онд IOS 7 гарахад Apple нимгэн хавтгай харагдах тал дээр шинэчлэл хийсэн. Өмнөх нь хэт skeuomorphism буюу барихад гарт тийм ч эвтэйхэн биш байжээ. Одоо бол IOS нь цэвэр цэмбэгэр болон зохион байгуулалтын хувьд “хаан” гэж нэрлэгдэж байгаагаас гадна Apple нь Application Store-р дамжуулан шинэ шинэ загваруудыг шинэчлэн нэвтрүүлсээр байна.

Apple iOS 8 vs Android 5.1 – аль нь илүү вэ? 8

Таны шинэчлэх шаардлагатай хэд хэдэн үйлдлүүд байдаг. Жишээ нь: Та утасныхаа дэлгэцэн дээр зүүн захаас баруун хүртэл хуруугаараа гулсуулснаар буцах боломжтой байдаг ба үүнийг үл үзэгдэх буюу буцах товчлуур гэдэг. Мөн доод хэсэгтээ ганц товчлууртай бөгөөд энэ нь хэрэглэхэд тун хялбар юм.

Google-ийн зарим ялгаа

Google компани Android Lollipop (5.0) загвартаа маш чухал ач холбогдол өгдөг. Яг үнэндээ энэ нь дээд зэрэглэлийн дизайн гэж нэрлэгдэж байгаа бөгөөд бас нэгэн башир арга юм. “Дээд зэрэглэлийн” загвар нь бодит байдалтай хэрхэн уялдаж байна вэ? Товчлуурууд нь бүрхэгдсэн. Дэлгэцэнд хүрснээр хөдөлгөөнт дүрс бий болгодог. Мэдээж бүх зүйл нь үнэхээр өнгөлөг бөгөөд таны гарыг дээд зэргээр мэдэрдэг.

Apple iOS 8 vs Android 5.1 – аль нь илүү вэ? 2

Олон төрлийн үйлдэл хийх

Android болон IOS нь хэрхэн олон төрлийн үйлдэл хийх нь их чухал байдаг. Үнэндээ бол хамгийн сүүлийн үеийн системийг ашигласнаар энэ нь ширээн дээр байгаа хөзрийг аваад эргүүлэхтэй адил тун хялбар юм.

Apple iOS 8 vs Android 5.1 – аль нь илүү вэ? 3

Та хэрэглэж буй application (хэрэглэгдхүүн)-аа өөрчлөхийн тулд ердөө л тухайн жагсаалтын дагуу хуруугаараа гүйлгэхэд болно. Ингэснээр хайж байгаа application-аа олоход тун хялбар бөгөөд дээд талд нь application бүрийн нэр болон таних тэмдэг нь харагдах болно. Бүх application-ууд тод өнгөтэй байдаг нь тэднийг нүдэлж тогтооход дөхөм болж өгдөг байна. Android-н нэг сул тал гэвэл өмнө нь хэрэглэж байсан application-аа дэлгэцэн дээр дахин шууд сэргээж харах боломжгүй байдаг.

iOS-н цэгцтэй гаргацтай харагдах байдал

Home button буюу гол товчин дээрээ 2 товшиж өгснөөр таны хэрэгдэж байсан бүх application-ууд харагдах болно.

Apple iOS 8 vs Android 5.1 – аль нь илүү вэ? 12

Мөн дээд талд нь таны хамгийн их холбогддог хүмүүсийн нэрс нэрч ирэх бөгөөд дээр нь дараад дуудлага хийж эсвэл мессеж бичиж болно. Хүссэн хүнтэйгээ цаг алдалгүй холбогдоход энэ их хэрэгтэй шүү. Дээш чиглэсэн дэлгэцтэйгээ хамт явснаар та өмнөх application-уудаа эргэж харах шаардлагагүй гэсэн үг юм.

Нэмэлт жижиг зүйлс болон мэдэгдэл (notification)

Google хэд хэдэн удаа туршиж үзсэний эцэст Android-н нэмэлт хэрэгслүүдийг гаргаж ирсэн. Танд ирсэн ямар нэг мэдэгдлийг буюу notification-ыг шууд дээрээс нь доош нь шувтарснаар үзэх боломжтойгоороо энэ нь анхдагч юм.

Apple iOS 8 vs Android 5.1 – аль нь илүү вэ? 4

Нэмэлт хэрэгслүүд (widget) нь application-уудын ашиглалтын хэлбэрээс өөр өөр байдаг ч зарим тохиолдолд энэ нь хүссэн програмаа нээхэд тун хурдан байдаг. Хэрэв та зөв хэрэглэх юм бол асар их үйлдлийг хялбараар хийх боломжтой юм. Жишээ нь: Gmail, дэлгэц дээрээ өөрийн гэсэн онцгой таних тэмдгээр тавьж өгөх боломжтой. Эсвэл хөтөчтэй байх юм бол өөрийн хүссэн файлаа дэлгэцэн дээрээ ил гаргаж болно тэгснээрээ хүссэн үедээ засварлах боломжтой.

Android-н мэдэгдэл (notification) нь энэ төрөлдөө хамгийн шилдэг нь байсаар байна. Хөгжүүлэгчид илүү сайжруулан өөрчилсөөр байгаа бөгөөд жишээлбэл March Madness хэрэглүүр (application) нь тоглож байсан хүн бүр лүү тухайн лого-г илгээж notification буюу мэдэгдэл хүргэдэг байна.

IOS-н хувьд эцэст нь нэг юм нэмэлт хэрэгслүүдтэй болсонд нь их баяртай байна. Хамгийн шилдэг хэрэгслүүд нь Evernote болон Dropbox бөгөөд та өөрийн чухал үйл явдал болон хэрэгтэй баримтуудаа ганц л үйлдлээр хадгалаад яваад байх боломжтой юм. Мөн та утсан дээрээ дээрээс доош нь чиглэлд хуруугаараа чирж өгснөөр тухайн өдрийн мэдээ, спорт, цаг агаар зэргийг тухай бүрт нь шинэчилсэн байдлаар хүлээж авах боломжтой.

Apple iOS 8 vs Android 5.1 – аль нь илүү вэ? 11

Sharing – түгээх хуваалцах

IOS 8 нь одоо Safari-с шууд хүссэн линк буюу холбоосоо Share хийж болдог болсон. Урьд нь заавал copy paste гэж байж share хийдэг байсан.

Apple iOS 8 vs Android 5.1 – аль нь илүү вэ? 10

IOS нь анх гарснаас хойш сарын турш Pocket, Evernote гэх мэт хэрэглэгдэхүүнүүд (application) гарч нэгдсээр байсан. Menu дээр харагдах хэрэглэгдэхүүнүүдийн (application)-н байрлалыг өөртөө тохируулан өөрчлөх уян хатан боломжтой болсон.

Харин Android-н хувьд энэ нь хуучирсан зүйл юм. Цагаан background болон menu хоорондын зай томссон байдал нь menu-ний харагдах байдлыг өөрчилсөн бөгөөд энэ нь хамгийн том өөрчлөлт болж байгаа юм.

Apple iOS 8 vs Android 5.1 – аль нь илүү вэ? 6

IOS-н menu share хийх процессыг өөрийн хэрэгцээнд тааруулан тохируулж болдог бөгөөд энэ сайн аргачлалыг Android авбал илүү тохиромжтой юм. Одоогийн байдлаар application олохын тулд маш урт жагсаалтыг гүйлгэж харах шаардлагатай болох юм.

Камерын хүчин чадал болон програм хангамжийн ялгаа

iPhone нь техник хангамжийн хүчин чадал болон хэрэглэхэд хялбар програм хангамжаараа камерын төрөл дээр ноёрхож байна. Энэ нь бага багаар Android-н үндсэн програм болох panoramic shot болон slow – motion video зэрэг дээр нэмэгдэж эхэлсэн.

Apple iOS 8 vs Android 5.1 – аль нь илүү вэ? 7

Азаар маш олон төрлийн камер хэрэглэгдэхүүнүүд буюу application-ууд App Store дээр татахад боломжтой байдаг болсон. Үүний нэг сул тал нь эдгээр application-уудыг өгөгдөл камер болгож болохгүй явдал юм. Та хэрэв дэлгэцээ дээш нь гялс эргүүлж хурдан хугацаанд зураг авахыг хүсвэл заавал Apple-н өгөгдмөл камерыг ашиглах хэрэгтэй болно.

Сайн чанарын камерын асуудал нь Android-н сул талуудын нэг юм. HTC, OneM9, Nexus гэх мэт олон гайхалтай утаснууд олон төрөлд амжилт гаргадаг боловч камерын төрөл дээр бага үнэлгээтэй байдаг.

Apple iOS 8 vs Android 5.1 – аль нь илүү вэ? 1

Хамгийн найдвартай нь Galaxy S6 бөгөөд энэ нь 20 мегапикселтэйгээс гадна Samsung-н маш олон төрлийн уламжлалт програмуудыг авах боломжтой. Play store-с мөн өөр төрлийн камер болон зургаа хянах, засах боломжтой application-уудыг татан өөрийн зургийг сайжруулах боломжтой.

Програм хангамжийн шинэчлэл

Хэрвээ та Nexus төхөөрмөжийг хэрэглээгүй бол update буюу шинэчлэлүүдийг хүлээнэ гэдэг илүү хэцүү болдог. Гэхдээ дэлгэцэн дээр харагдаж байгаа шигээ тийм ч муу биш юмаа. Хэдийгээр Google нь бүх хэрэглэгдэхүүн буюу application-уудаа Play store луугаа нүүлгэсэн ч Chrome, Gmail болон бусад төхөөрөмжүүдийг Android-н шинэ хувилбарыг хүлээлгүйгээр гол зүйлд нь өөрчлөлт оруулж болно. Мөн Google Play үйлчилгээ нь хөгжүүлэгч нарт зориулсан бөгөөд тэд нарт OS update-г хүлээлгүйгээр илүү нэмэлт үйл ажиллагаануудыг өгч чаддагаараа давуу талтай юм. Таны iPhone эсвэл iPad өөр ямар нэгэн зүйл хүлээх шаардлагагүй бөгөөд OS-н шинэ загвар гармагц танд хүрэх болно. Гэхдээ үүний 1 сул тал нь хэрвээ та олон удаагийн шинэчлэлд дуртай бол Apple нь ердөө жилдээ ганц удаа л эрс шинэчлэлийг хийдэг юм.

Нууцлал

Гар утасны нууцлал бол хамгийн том асуудлуудын нэг юм.

Apple iOS 8 vs Android 5.1 – аль нь илүү вэ? 9

Сайн мэдээ гэвэл энэ 2 хоёулаа нууцлалын хувьд үнэхээр сайн юм. Apple-н экосистемийн давуу тал нь таны утсыг түгжээстэй чигээр нь байлгахад оршино. АНУ-н засгийн газар ч үүнийг аюулгүй гэж үздэг бөгөөд хэдий итгэмжлэгдсэн байсан ч iMessage болон бусад үйлчилгээг авах боломжгүй байдаг байна. Нэмж хэлэхэд Touch ID нь хурдан утсаа нээх хамгийн хүчирхэг сонголт боловч харин хулгайч нарын хувьд үүнийг тайлах нь их хэцүү байдаг.

Apple iOS 8 vs Android 5.1 – аль нь илүү вэ? 5

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/04/10 at 14:19

    Сэтгэгдэл *bayarlalaa iim torliin medeelel tulhuu oruulj baival

  2. Зочин

    2015/04/11 at 08:38

  3. Зочин

    2015/04/11 at 12:14

    ios iluu

  4. bat

    2015/04/11 at 17:07

    Сэтгэгдэл *burtguuleed uz gsn hun [email protected]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *