Артерийн судас нарийсах, цусны даралт ихсэх, муу холестерин үүрд баяртай

11

ЛПНП холестерины хэмжээ ихсэх нь өнөөгийн бидэнд эрүүл мэндийн хувьд тулгараад байгаа томоохон асуудлын нэг. Холестерины хэмжээ нь зүрх судасны өвчлөлд хүргэх гол шалтгаан бөгөөд тухайн хүний наснаас үл хамааран зүрхний шигдээсээр өвдөх эрсдэлд хүргэдэг.

Үүнийг хэрхэн таслах зогсоох вэ?

Тамхи татах, хоолны буруу дэглэм баримтлах, биеийн тамираар хичээллэхгүй байх, хэт таргалах, чихрийн шижин зэргээс шалтгаалж холестерины хэмжээ ихэсдэг бөгөөд багахан хүчин чармайлт, хүсэл зорилгын ачаар холестерины хэмжээг хянаж болно. Гэхдээ генетик гэдэг зүйлийг бид яаж ч чадахгүй. Хэрвээ таны эцэг эх зүрх судасны өвчлөлөөр өвддөг бол та энэ өвчнөөр өвдөх эрсдэл байна гэж үзнэ.

Та бүхэнд эрүүл энхийг хүсэхийн ялдамд гэрийн нөхцөлд муу холестерины хэмжээг багасгаж артерийн судас цэвэрлэх, цаашлаад цусны даралтыг тогтворжуулахад нөлөөлөх ундааг хэрхэн бэлтгэхийг заахаар бэлдлээ. Хийхэд хялбар бөгөөд энгийн, ундаанд орох орцууд нь амин дэмээр баялаг тул зарим нэг мэргэжилтнүүд өвчтөнүүддээ санал болгодог байна.

Орц:

  • Нимбэг – 1 кг
  • Хүнсний сод – 1 уут
  • Яншуй – 5-6 боодол
  • Ус – 12 аяга

Хийх арга:

Юуны түрүүнд нимбэгээ хүйтэн усаар сайтар угаана. Том саванд усаа хийгээд халаана. Ус халангуут угаасан нимбэг, хүнсний содоо хийж нэг цаг хандалж орхино. Нэг цагийн дараа яншуйгаа жижиглэн хэрчээд усандаа хийнэ. Зөөлөн галаар 2-3 цаг буцалгаад л боллоо. Бэлэн болсон ундаагаа цэвэрхэн шилэн саванд хийж таглаад хөргөгчинд хадгална.

Өглөө өлөн дээрээ 4 хоолны халбага ууна. Илүү их үр дүнд хүрэхийг хүсвэл 20 хоногийн турш өглөө болгон уугаарай. Уг бэлдмэлийг ууж эхлээд хэсэг хугацааны дараа холестерины хэмжээгээ шалгуулна уу. Шинжилгээний дүнг хараад та гайхах болно.

 

Нимбэгийн ач тус

Нимбэг нь калийн агууламж ихтэй тул цусны даралтыг хянадаг. Мөн нимбэг нь дотор муухайрах шинж тэмдгийг гайхамшигтай дарж чадна. Нимбэгийн шүүс нь шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг, өөрөөр хэлбэл биеэс хорт бодисыг хурдан гадагшлуулах үйлчилгээтэй. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд артритийг анагаах чадалтай.

Нимбэгийн тухай бас нэгэн сонирхолтой баримт: чөлөөт радикалтай тэмцэнэ. Нянгийн эсрэг үйлчилгээ нь хоолойн өвчнийг анагаах чадалтай.

 

Яншуйн ач тус

Уг ногоо С, В12, К болон А аминдэмээр баялаг – биеийн дархлаа, яс, мэдрэлийн системд сайнаар нөлөөлнө. Бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Хэрвээ та бөөрний болон түрүү булчирхайн өвчтэй бол ундааг хэрэглэхийг хориглоно. Хавдар, зүрх судасны өвчлөл болон даралт ихэсдэг бол хоол хүнсэндээ яншуй хэрэглэж байхыг зөвлөж байна.

Яншуйд агуулагдах фолийн хүчил нь цусны даралтыг тогтворжуулахад тусална. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул үе мөчний өвчин, булчин зангирах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Хүн болгоны хоолны ширээн дээр байх ёстой ногоо гэдгийг та бүү мартаарай.

191
ГайхмаарГайхмаар
43
ГоёГоё
40
ХөөрхөнХөөрхөн
39
БахархмаарБахархмаар
38
ТэнэглэлТэнэглэл
23
БурууБуруу
22
ХарамсалтайХарамсалтай
22
Ха ХаХа Ха
Баярлалаа!

27 Сэтгэгдэл

  1. Kiara Kiara

    Kiara Kiara

    2016/12/15 at 15:18

    Ss

  2. Save

  3. ббб

    2016/12/15 at 15:21

    Савны хэмжээ хэр том байх вэ? 1 кг нимбэгт ойролцоогоор

  4. aaagii

    2016/12/15 at 15:28

    1 uut soda gedeg ni heden gramm baih yum bol mun nimbegee butneer ni butsalgah yum uu

  5. Tuvshinjargal Damdin

    Tuvshinjargal Damdin

    2016/12/15 at 15:48

    1 uut hunsnii soda gj hdn gr be?

  6. Omjiji Green

    Omjiji Green

    2016/12/15 at 15:48

    хэмжээ юмийг нь сайн тодруулж бичнэ уу, сав уут гэдэг ямар хэмжээ, нимбэг 1 кг – халстай нь уу, халсыг нь цэвэрлэх уу, 12 аяга – литраар хэд? , хандлана зоолон гал дээр, эсвэл ? нэх мэт оавламаар юм байх юм

  7. Telnar Asai

    Telnar Asai

    2016/12/15 at 15:56

    1 uut gramm l bhgu yu

  8. Tsetseg Shine

    Tsetseg Shine

    2016/12/15 at 15:58

    Nimbegiig xalistai n xiix ymuu

  9. Gankhuyag Lkhasuren

    Gankhuyag Lkhasuren

    2016/12/15 at 16:39

    Ed nar neeree surtei bichneshuu uurd bayrtai gj iree l

  10. Pagamsuren Chultem

    Pagamsuren Chultem

    2016/12/15 at 16:39

    achtai tuctai zubluguu hvrgeh gej bga bol orts normoo zub bicheech dee 1uut 5-6 boodol ch geh shig utgagvi ym bicheed bhiin gr jing ni zub bichbel zvgeer ym da

  11. ОРЦОО ТОДОРХОЙ БИЧ. Хүнсний сод л гэхэд ямар хэмжээтэй байхийн, усны хэмжээг мэдмээр ба. Нимбэгээ таллаж чанах юмуу? Гэх мэт зүйлээ ойлгомжтой бичээч. Учир битүүлэг бичсэн наад юмыг чинь ойлгохгүй ба.

  12. Ganaa Gavaa

    Ganaa Gavaa

    2016/12/15 at 18:02

    орц нь тодорхой байвал зүгээр байна.

  13. Зочин

    2016/12/15 at 19:18

    Ortsoo todruulchval

  14. battsetseg

    2016/12/15 at 19:23

    bayrlalaa heregtei medeelel bn.

  15. Bodit baidal

    2016/12/15 at 19:38

    Za tegeed yahav de hudlaa zohiomol um bichsen bolhoor orts normoo medkui baihguu yu do. Er ni iim zovolgoo haa saigui bolj. Hudlaa umuu unen umuu

  16. Temulka Tem

    Temulka Tem

    2016/12/15 at 19:59

    Damdinsuren Oyungerel

  17. Зочин

    2016/12/15 at 19:59

    Үнэн л юм бол орц грам хэмжээгээ тодорхой хэлээд өгөөчээ энийг тависан хүн нь амид бнауу

  18. Зочин

    2016/12/15 at 22:01

    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй, ёс суртахуун … гээд сүртэй юм бичнээ тэгсэн мөртлөө өөрсдөө энийгээ баримталж байна уу? Үнэн нь худал нь мэдэгдэхгүй юм биччээд тэр нь ядаж ямарч ойлгомж байхгүй

  19. Ebr Bulgan

    Ebr Bulgan

    2016/12/16 at 00:29

    Жорыг нь багцаалдсан бна.

  20. Altanjin Tserendorj

    Altanjin Tserendorj

    2016/12/16 at 00:57

    Harin tiim!!!

  21. tsetsvv

    2016/12/16 at 03:24

    yamar ch batalgaagvi yum bichih yum shal hudlaa

  22. Зочин

    2016/12/16 at 07:09

    Nimbeg huchilleg soda shultleg ene 2 urvald orbol suuri buyu davs uusne, urgamaliin hand n niileed davstai urgamaliin hand bolno chuham yunii davstai uusmal uuj bgaagaa medehgui hor bolohiig ch helj medehgui yamarch shinjilgee sudalgaagui yum holij hutgaj bicheed bhaa bolivol taarna

  23. ганаа

    2016/12/16 at 08:15

    1 уут сода гэж ямар юм яриад бгаан.нимбэгээ угаана гэж юуг хэлээд бгаан,ямар хэмжээтэй усанд яаж чанахын,ер нь юу ч ойлгосонгүй.кккк

  24. ЗОЧИН

    2016/12/17 at 06:59

    ЗАДГАЙ ЛАНГУУН ДЭЭРЭЭС ЗАРАГДСАН ЖИМС НОГООГ УГААХ НЬ ОЙЛГОМЖТОЙ,НЭГ АЯГА НЬ 250г ГЭХЭЭР 3Л УС БОЛОЛТОЙ,ХАНДЛАХ ГЭЖ БАЙГАА УЧИР ХАЛИСТАЙ НЬ ХЭРЧИЖ ЖИЖИГЛЭХ БАЙХ,ХАРИН СОД НЬ АПТЕКТ ЯАЖ САВЛАСАН БАЙДАГ ЮМ МАГАДГҮЙ /50-100г/ тодруулмаар ЮМ,ИНГЭЭД Л ЗӨӨЛӨН ГАЛААР БУЦАЛГАЖ ХАНДЛАХ БОЛОЛТОЙ,УДААН ЧАНАВАЛ ХЭРЭГГҮЙ ХОГ БОЛОХ БАЙХДАА,

  25. Зэсэнлундаа

    2016/12/17 at 11:49

    Сайхан зөвлөгөө байна.

  26. х

    2017/03/31 at 13:11

    Нууцлаад байгаа юмаа нээчихээд асуултаа тавь

  27. Зочин

    2017/07/18 at 17:45

    Орцын хэмжээг нарийн тодруулж өгнө үү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *