“Хар зах” дээрээс худалдаж авч болох 9 этгээд бараа

0

Хууль бус зэвсгийн наймаа, хүний эд эрхтний наймаа зэрэг мэдээг сонсоод бид бүгд цочирдохоо больжээ. Хүний хэрэгцээ гэдэг дуусашгүй, эрэлт хэрэгцээ байх аваас худалдаачид худалдан авагчийн хүслийг хангах бараа санал болгох нь зах зээлийн жам юм. Та бүхэнд “хар зах” дээр зарагдаж буй хачирхалтай бараануудыг танилцуулах гэж байна.

Барын эд эрхтэн

"Хар зах" дээрээс авч болох 9 этгээд бараа 2

Энэ зах азийн зарим нэг орнуудад ажилладаг, барын эд эрхтнийг эмчилгээний болон хоол хүнсэнд хэрэглэдэг ажээ. Жишээ нь, Хятадад л гэхэд барын бэлэг эрхтэн нь эр хүний чалхыг сайжруулдаг гэдэгт итгэдэг байна. Ерөнхийдөө юу ч үлдээлгүй ашигладаг гэж хэлж болох ажээ, арьснаас авахуулаад сахал үс, сүүл гээд юуг ч үлдээхгүй.

Барын дарс – уг амьтны ясыг будааны архинд хандалдаг байна. Бар агнахыг хуулиар хориглосон тул барын эд эрхтэн авах хүсэлтэй хүмүүс хулгайн анчдад хандаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн барын нийт тоо толгой 6500-гаар л тоологдож байгаа юм. Харин 100 жилийн өмнө 100 мянга гаруй байсан сайхан үе ард хоцорчээ.

 

Цаазын ял гүйцэтгэх тариа

"Хар зах" дээрээс авч болох 9 этгээд бараа 3

Өнөөдөр цаазын ялыг үхлүүт тариагаар гүйцэтгэж буй орнууд бол АНУ-ын зарим нэг мужууд, Филиппин, Тайланд, Вьетнам болон Хятад улс юм. Эм үйлдвэрлэгчид өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг ийм зорилгоор ашиглуулахыг хүсэхгүй байгаа нь мэдээж. Жишээ нь, Флорида мужийн шүүхээс цаазын ял авсан Уильям Хэпп үхлүүт тариа хийлгэснээс хойш 15 минут реакц өгч байж эцэс сүүлд нь амь тавьсан байдаг. Үүний шалтгаан нь, үхлүүт тариа нийлүүлдэг Данийн Lundbeck компани АНУ-ын цаазын ялын эсрэг арга хэмжээ авахыг удаа дараа хүссэн байжээ.

Бараа нийлүүлэх компани нь эсэргүүцлээ илэрхийлсэн тул АНУ-ын засгийн газар өөр нийлүүлэгч хайх хэрэгтэй болов. Мөн 2015 онд Pfizer дахин үхлийн тариа нийлүүлэхгүй болохоо мэдэгдсэн байна. Ингээд л засгийн газар ажлаа хийхийн тулд “хар” захын наймаачдад хандахаас өөр аргагүйд хүрчээ.

 

Далайн өргөст хэмх

"Хар зах" дээрээс авч болох 9 этгээд бараа 4

Азийн ихэнх орнуудад, ялангуяа Хятадад сээр нуруугүй уг нялцгай биет амьтан идээний дээжид тооцогддог. Трепанг буюу далайн өргөст хэмх гэх энэ амьтныг Япон, Хятад болон Оросын Алс дорнодоос барьж авдаг байна. Далайн өргөст хэмх устах аюулд өртөөгүй болоод ч тэр үү “хар” зах дээр зарагдсаар л байна. Үнэхээр амттай тул эрэлт хэрэгцээ ихтэй байж болно, эсвэл хаа саагүй зарагдаад байдаг идээ биш тул “хар” захын бараа болсон байж болно.

 

Эртний ан амьтны олдвор

excavated dinosaur fossil partially embedded in rock

Эртний ан амьтны олдворыг хууль ёсны дагуу эзэмших нэг л арга бий – малтлагын ажлыг зохион байгуулахаас гадна өөрөө санхүүжүүлэх. Гэхдээ малтлага хийх улс орны засгийн газраас мөн зохих зөвшөөрлийг авсан байх ёстойг мартаж болохгүй. Уг ажиллагааг санхүүжүүлэхээс өөр аргаар гэртээ динозаврын жинхэнэ яс тавихыг хүсвэл “хар” захаар үйлчлүүлэх болж дээ.

2012 онд АНУ–д Эрик Прокопияг баривчилжээ, тэрээр чулуужсан ясны наймаагаар алдаршсан нэгэн. Бүтэн боссон динозаврын ясыг 1 сая доллараар үнэлдэг байна.

 

Пластик мэс засал

"Хар зах" дээрээс авч болох 9 этгээд бараа 5

Энэ үйлчилгээг “хар” зах дээрээс асуух хүн тоо томшгүй. Аргагүй биз дээ, хүн болгон хууль дүрмийн дагуу их мөнгө төлж мэргэжлийн үйлчилгээ авах боломжгүй шүү дээ. Эмнэлгийн бус нөхцөлд, сайндаа л анагаах ухааны дээд сургуулийн 2-р курсыг дүүргэсэн, муугаар бодоход анагаах ухааны хэдэн ном хагас дутуу эргүүлж уншсан үл бүтэх нөхдүүд хямд үнээр пластик мэс засал хийж байгаа юм. Үр дүн нь фейсбүүк дээр “Гоо сайхны мэс засал өрөвдмөөр эмэгтэйг юу болгож орхих нь энэ вэ?” гэсэн тайлбартай зураг гарч ирнэ.

 

Боол

"Хар зах" дээрээс авч болох 9 этгээд бараа 6

Тийм ээ, бид 2016 оноо үдэх гэж байна. Гэхдээ хүн худалдаж, худалдан авч байгаа нь үнэн. Өнөөгийн боолчлол бидний түүхийн хичээл дээр үзэж байсан түүхээс ялгараад байх зүйлгүй нь бодит юм. Боолуудад ямар ч бичиг баримт байхгүй, өөрийн хүсэл зорилгоос ангид, хамгийн хүнд хүчир, бохир ажлыг хийдэг, хүний эрхийн тухай бол дурьдаад ч хэрэггүй. Зарим нэг азтай боолууд эзнээсээ оргоод цагдаа дээр очвол эрх чөлөөтэй болж чадна. Боолын наймаа өөр бусад хууль бус хар тамхи, зэвсгийн наймааны адил маш их ашигтайд тооцогддог ажээ.

 

Тоглоомын хэрэгсэл

"Хар зах" дээрээс авч болох 9 этгээд бараа 7

“Хар” зах дээрээс авч болох хамгийн гэмгүй бараа болов уу. Ямар ч онлайн тоглоом дээр өөрийн болгочихмоор эд зүйлс байдаг, харамсалтай нь гадуур зардаггүй. Хүссэн зүйлээ олж авахын тулд хаашаа хандах уу, “хар” зах эцсийн зогсоол болно. Зарим нэг эд хэрэгсэл хэдэн мянган долларын үнэ хүрсэн тохиолдол ч байгаа ажээ.

 

Нууц бичиг баримт

"Хар зах" дээрээс авч болох 9 этгээд бараа 8

Өнөөгийн ертөнцөд мэдээллийн эх үүсвэр гэдэг бол маш чухал болсон үе. Аль хэр их мэдээллийн эх үүсвэртэй байна төдий чинээ бусдыг эрх мэдэлдээ байлгах боломжтой. Нууц баримт бичгийг “хар” зах дээр зарах нь олон жилийн түүхтэй, бас амжилттай яваа наймаа. Нууц гэдэг нэрийн дор зөвхөн засгийн газрын үйл ажиллагаа, тоо баримтыг ойлгохгүй, голчлон хувь хүний нууцтай холбоотой баримтуудын тухай яригдана. Гэхдээ нэг л өдөр цөмийн зэвсгийн нууц кодууд задрахыг хэн ч таашгүй.

 

Үрийн шингэн

spermatozoons

Дэлхий дээр хүүхэдтэй болохыг хүсэж байгаа хэдэн сая эмэгтэй байгааг та гадарлах ч үгүй, харамсалтай нь жирэмслэхгүй байгаа эмэгтэйчүүдийн тухайд ярьж байгааг та ойлгосон байх. Эдгээр хэдэн сая эмэгтэйчүүдийн зарим нэг нь албан ёсны үйлчилгээ авах мөнгийг нь дийлэхгүй, эсвэл зарим нэг орнууд нь хиймлээр үр тогтоохыг хориглосон байх нь бий. Ямартай ч эрэлт хэрэгцээ байгаагаас хойш хангах ёстой. Харамсалтай нь хууль бус юм даа.

28
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/15 at 14:23

    Аймаар юмаа.

  2. Kiara Kiara

    Kiara Kiara

    2016/12/15 at 15:18

    Ss

  3. Erkhes Enkhamaglan

    Erkhes Enkhamaglan

    2016/12/15 at 20:24

    hah odoo eniig unshsan humuus narantuulruu bugd dairnaa hah

  4. asdfg

    2016/12/19 at 23:33

    har zah bol chini bodod baiga shig narantuul chine bish. Shal oor zuil shu end dutuu zuil mash ih bn zahialgat allagaas avhulad huni credit cardni medeelel ged l bhgu ym gj bhgu .

  5. Зочин

    2016/12/23 at 10:20

    за гуцөө чи зүгээр

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *