
Эдийн засаг огцом өсөх нь үргэлж мөнгө, эрх мэдэл, бусдаас өөрийгөө хамгаалах гэсэн хүслийг дагуулж байдаг учраас өнөө үед баян Хятадууд бие хамгаалагчтай байхыг маш ихээр хүсэх болжээ. Тэгвэл энэ эрэлтийг хангахын тулд Хятадад бие хамгаалагчийн үйлчилгээ маш ихээр бий болсон байна. Тэгвэл тэдгээр бие хамгаалагчид нь ямар хүмүүс байдгийг одоо харцгаая.
Бие хамгаалагчийн курсыг төгсөж байгаа хүмүүс бүгд эрэгтэй байдаггүй бөгөөд тэдэн дунд залуухан эмэгтэйчүүд маш их байдаг. Мөн сургалт нь үнэхээр хүнд хэцүү байдаг бөгөөд тэвчээр хатуужил их шаарддаг. Баян эцэг эхийн хүүхэд болж төрөөгүй эдгээр охидуудын мөрөөдөл нь өндөр цалинтай ажил хийх. Тэдэнд иймэрхүү тэмцэх, даван туулах арга техникээс маш их заадаг.
….эсвэл хөлөөрөө амьсгааг нь боох
Хятад бие хамгаалагч охидуудад эрчүүдийг бодвол илүү өндөр шаардлага тавьдаг. Учир нь тэд зөвхөн хэн нэгний амь нас эд хөрөнгийг хамгаалаад зогсохгүй давхар хүүхэд асрагч, нарийн бичиг болон хөтөч гээд бүгдийг хийх шаардлагатай болдог.
Эмэгтэй бие хамгаалагч нар эдгээр дүрүүдэд зэрэг зэрэг тоглосныхоо төлөө эрчүүдээс илүү олох боломжтой байдаг. (өдөрт дээд тал нь 100 америк доллар). Нэгэн судалгаагаар Хятадуудын жилийн дундаж орлого нь 1500 америк доллар гэж гарчээ.
Хятадад хөрөнгөтэй эмэгтэйчүүдийн тоо өссөөр байгаа бөгөөд тэд бүгд хаа сайгүй тэднийг дагаж байдаг том биетэй залуусаас болж гарч болшгүй асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд эмэгтэй бие хамаалагч авахыг илүүд үздэг.
Ямар ч хүнд бэрх цаг байсан хатагтай нар хэзээ ч сэтгэл татах байдлаа алддаггүй.
Хятадын саятангуудын 30% нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд тэд бие хамгаалагчын үйлчилгээг өөрсөддөө төдийгүй хүүхдүүддээ бас авдаг байна.
Араас нь амьсгааг нь боогдуулах
Эмэгтэй боссууд эмэгтэй бие хамгаалагч авахын тулд Бээжингийн бие хамгаалагчийн сургуулиас хайж ирдэг. Учир нь тэднийг илүү сайн мэргэшсэн гэж үздэг байна.
Сургалтын дараа эмэгтэйчүүд туйлдсан боловч хүчтэй чийрэг харагдаж байна.
Эдгээр гоолиг бүсгүйчүүд их эмзэг туяхан харагдаж байна уу? Хэрэв тийм бол та буруу бодож байна. Тэний 80% нь цэргийн хүчнийхэн бөгөөд харин үлдсэн хэсэг нь болох гэж хичээж байгаа юм.
Эдгээр түргэн шаламгай бөгөөд хүчирхэг эмэгтэйчүүд нь өөрсдийгөө хамгаалах болон тэднийг хөлслөхийг зөвшөөрсөн хүний төлөө бүхий л зүйлийг хийхэд бэлэн байдаг. Нэмж хэлэхэд энэ хатуу ширүүн сургалт нь тэдэнд зүсээ хувиргах, хувийн туслах, хүүхэд асрагч, нарийн бичиг гээд бүх л зүйлийг зааж өгдөг. Тэд бие махбодь болон сэтгэл санаа гээд бүхий л талаараа бэлтгэгддэг байна.
Энхүү сургалт нь ерөнхийдөө 8 сар үргэлжилдэг бөгөөд ямар нэгэн гомдол санал огт хүлээж авдаггүй. Хэрэв шалгалтаа давж чадаагүй л бол сургуулийг орхих ёстой.
Дасгалжуулагч багшийн нэн тэргүүний зорилт нь охидод хэрхэн амьд үлдэх аргыг заах байдаг. Хувь тавилан тэдэнд хэдэн боломж өгөхийг хэн мэдэх билээ.
Цэргийн сургалтанд: тулалдах урлаг, тагнуул хийх, тэвчээртэй байж сурах зэрэг өөр өөр төрлийн сургалтууд заагддаг.
Мөн үүнийхээ хажуугаар тэд бизнесийн дүрэм журам, гадаад хэл зэргийг төгс сурах хэрэгтэй болдог.
Багш нар хэзээ ч тэдэнд зөөлөн ханддаггүй.
Сургалтын явцад тэд маш их алгадуулдаг ба энэ нь тэднийг өдөөж өгнө гэж дасгалжуулагч багж нар үздэг. Мөн таныг гайхшруулам маш олон зүйлсийг тэд хийдэг. Жишээ нь, охидын толгойг шилэн лонхоор цохих, гэдсээр нь мөлхүүлэх, өөрөө өөрсдийгөө ухамсарлаж ойлготол нь гар, хөл, нүдийг нь боох, далайн эрэг дээр хэвтүүлж байгаад далайн давалгаагаар цохиулах гэх мэт.
Мөн тэдэнд барилдах болон зэвсэгтэй довтолгооны арга барилуудаас заадаг. Тэдний багш нар нь бие бялдарын хувьд үнэхээр том биерхүү хүмүүс байдаг ба тэд хүч чадлын хувьд төдийгүй шаламгай байдлын хувьд ч шилдэг нь байдаг.
Тэд босстойгоо хэрхэн харьцах, хэрэхэн цэвэр цэмцгэр, боловсон харагдах тал дээр ч бас суралцдаг.
Тэд өөрсдийн хэцүү Хятад хэлийг заалгахаас гадна ажлын шаардлагаар бусад орны хэлүүдийг ч бас сурдаг. Харин тагнуулын хичээл дээр ослыг хэрхэн урьдчилан таамаглах, хэрхэн боссоо болон боссынхоо хамаатнуудыг аюулгүй байлгах талаар суралцдаг.
Шавар болон тэсгэм хүйтэн усан дундуур мөлхөх зэрэг нь тэдний өдөр тутмын хийдэг зүйлс юм. Тэд 24 цаг сэрүүн байх шаардлагатай болдог бөгөөд энэ нь хамгийн хүнд сургалтын нэг хэсэг байдаг.
Хятадын Forbes сэтгүүлд гарснаар Хятадад нийт 317 тэрбумтан байгаа бөгөөд энэ нь АНУ-ын дараа 2 дугаарт жагсаж байгаа юм. Тэгэхээр тэр хэмжээгээр өндөр цалинтай ажлын байрууд байна гэсэн үг бөгөөд үүнд нь бие хамгаалагчид багтаж байгаа ажээ.
Охидын ихэнх нь өөрсдийн амьдралыг эрсдэлээс хамгаалах, амар тайван тухтай газар амьдрахыг үргэлж мөрөөдөж байдаг ч хараахан болоогүй байна. Тэд өөрсдийн энэ аялалаа бэлэг хэмээн хүлээн авч энэ сонгосон замаа зогсоохыг хүсэхгүй байна.








baytshan ohin
2015/04/10 at 16:02
Ene deer bgaa bie hamgaalah mongol ohin orj bolhuu nasnii zag baiaa yu mong hid bol
Б. Мөнх-Уянга
2015/04/10 at 17:33
t1
2015/04/10 at 20:11
shaalgasaar bgad taarna bz zaluusd ni
Зочин
2015/04/11 at 08:42
http://referralvibe.com/?reff=12162 burtguuleed l uz
Зочин
2015/04/12 at 23:11
Сэтгэгдэл *http://referralvibe.com/?reff=21528 Ene yamar uchirtaignheleed uguh hun bna uu? Bi yaah yostoi ve.
baytshan ohin min
2015/04/16 at 03:00
Сэтгэгдэл *тэнд очвол чи бие хамгаалагч биш биеэ үнэлэгч болно амжилтанд хүрэхийн тулд эмэгтэй хүн биеэ зарж эрэгтэй нь эх орноо зарж л баяжиж байгаа байх