Нууц газрынхаа үсийг хусах нь бэлгийн замын халдварт өвчин тусах эрсдэлийг улам нэмдэг үү?

1

Нууц газрынхаа үсийг хуссанаар бүсэлхийнээс доогуурх хэсэг бага зэрэг шархалж, сорви тогтохоос илүү эрсдэлтэй байж мэднэ: Нууц газрынхаа үсийг хусах нь бэлгийн замын халдварт өвчин тусах эрсдэлийг улам нэмдэг болохыг Калифорнийн Их сургуулийн эрдэмтэн судлаачид олж тогтоожээ.

Судлаачид ойролцоогоор 14,000 гаруй эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийг судалгаанд хамруулж, тэднээс хэр олон удаа нууц газрынхаа үсийг хусдаг талаар асууж, дүгнэлт гаргасан байна.

Нууц газрынхаа үсийг хусдаг хүмүүсийн 80% нь бэлгийн замын халдварт өвчин болох бэлэг эрхтний хомхой, тэмбүү, заг хүйтэн, хламид, ДОХ, бөөс зэрэг өвчин тусах магадлал хусдаггүй хүмүүстэй харьцуулахад өндөр болох нь тогтоогджээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүсээс өдөр бүр эсвэл 7 хоног бүр нууц газрынхаа үсийг хусдаг хүмүүс халдвар авах эрсдэл 3 дахин их байдаг байна.

Түүнчлэн жилийн хугацаанд 11 болон түүнээс олон удаа нууц газрынхаа үсийг тэр чигт нь хусдаг хүмүүс дээрх өвчнүүд тусах магадлал огт хусдаггүй хүмүүстэй харьцуулахад 4 дахин их болох нь судалгаагаар батлагджээ.

Судалгааг ахалсан доктор Бенжамин Брейер, хүмүүс сексийн идэвхтэй амьдралаас болж нууц газрынхаа үсийг хусах нь эсрэгээрээ бэлгийн замын халдварт өвчин тусах эрсдэлийг үүсгэж байна хэмээн хэлсэн байна.

Нууц газрынхаа үсийг хуссанаар арьсыг цочроож, үр дүнд нь бактери болон вирусын халдвар авах нөхцлийг бүрдүүлдэг аж.

Иймд нууц газрынхаа үсийг аль болох хусахгүй байх хэрэгтэй ба ингэснээр дээрх бэлгийн замын халдварт өвчнүүдийг тусахгүй байх боломжтой юм. Мэдээж хамгийн чухал нь хамгаалалт хэрэглэх хэрэгтэйгээс гадна жилдээ нэг удаа шинжилгээ өгч, халдвар авсан эсэхээ шалгуулж байх ёстойг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.

8
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *