Бие дэх усны хуримтлалыг буюу хаванг арилгах 10 хүнсний бүтээгдэхүүн

4

Ус хуримтлагдах (хавагнах) – бие махбодид хуримтлагдсан шингэний хэмжээ өндөр байгааг илтгэнэ. Усны хуримтлал нь ихэнх тохиолдолд эд эс болон биеийн гадаргууны дээд хэсгээр явагдах бөгөөд хөл, хөлийн ул, гар орчмоор хавагнах нь түгээмэл ажээ.

Биед ус хуримтлагдах нийтлэг хэд хэдэн шалтгаан бий. Үүнд:

  • Архаг үрэвсэл
  • Биеийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихгүй байх (жишээ нь, өвдлөө гээд орондоо хэвтээд байх)
  • Жирэмслэлт
  • Цэвэрших
  • Хүнсний харшил
  • Давсны хэт их хэрэглээ
  • Буруу болон чанаргүй хооллолт
  • Эргэн тойрны хорт бодисын нөлөө

Эдгээр 10 хүнс биед хуримтлагдсан усыг гадагшлуулахад тусална:

1. Бүхэл үрийн тариа

Бүхэл үрийн тариа нь магнийн эх сурвалж болно, жишээ нь нэг аяганд 160 миллиграммаар тооцоорой. Магни нь эрүүл мэндэд нэн шаардлагатай бодис бөгөөд бие махбодийн 300 гаруй биохимийн реакцад оролцдог.

 

2. Гадил

Гадил нь калигаар баялаг, мөн В6 (пиридоксин) амин дэмийн эх сурвалж болно. В6 нь “сарын тэмдгийн өмнөх хам шинжийн шинж тэмдгийг дарна” гэдгийг судалгаагаар баталжээ. Сарын тэмдгийн өмнөх хам шинжийн түгээмэл шинж тэмдэг нь усны хуримтлалаас үүдэлтэй гэдэс дүүрдэг. Энэ шинж тэмдэг удаан хугацаагаар үргэлжилдэг ажээ.

 

3. Авокадо

Нэг ширхэг дунд зэргийн авокадод агуулагдах калийн хэмжээ бусад төрлийн хүнсэнд агуулагдахаас илүү их. Өдрийн хэрэгцээний калийн 30 хувийг буюу 1050 гаруй миллиграммыг авна.

Кали нь бие махбодид агуулагдаж байгаа натрийн хэмжээг бууруулах замаар шингэнийг гадагшлуулдаг буюу шээc хөөх үйлчилгээтэй.

 

4. Цинамон

Цинамон нь биед агуулагдах усны түвшинг тэнцвэржүүлнэ, биеийн халууныг нэмэгдүүлэх замаар – термогенез гэх нэршлээрээ анагаахын шинжлэх ухаанд явдаг. Энэхүү үйл явц нь бидний бодисын солилцоог хурдлуулдаг бөгөөд бие махбодид агуулагдах өөх тос, шингэнийг их хэмжээгээр хөөнө.

 

5. Лууван

Лууван нь фитохимийн бодисоор баялаг – шээc ялгарах буюу диурез болох үйл явцад хүчтэй нөлөө үзүүлэх ургамлын идэвхтэй нэгдэл юм. Бие махбодид агуулагдах ус, давсыг шээc болгон гадагшлуулна.

 

6. Цагаан гаа

Цагаа гаа – гайхалтай амтлагч, бие махбодид олон төрлийн сайн талтай. Өвчин намдаахаас эхлээд хоолны дуршлыг ч нэмэгдүүлнэ. Тийм учраас цагаан гааг усны хуримтлал хөөдөг гэдэгт нь гайхаад байх зүйлгүй болов уу. Шээcний ялгаруулалтыг нэмэгдүүлж хорт бодисыг гадагшлуулдаг ажээ.

 

7. Яншуй

Яншуй нь шээc хөөх үйлчилгээтэйг судалгаагаар тогтоожээ. Яншуйнд агуулагдах кали, натри нь биед хуримтлагдсан усыг гадагшлуулахад нөлөөлдөг байна.

 

8. Цангис

Цангис нь антиоксидант, С амин дэмээр баялаг тул бие махбодийг өвчнөөс хамгаална. Мөн хорт бодисыг гадагшлуулах үйчлилгээтэй, чөлөөт радикалаас хамгаална, дархлаа ч дэмжинэ.

 

9. Сармис

Энэ гайхалтай хүнсний тухай элдэв зүйл нуршаад ч хэрэггүй, энэ жагсаалтад орох хүнс мөнөөс мөн. Сармисны өргөн хэрэглээ нь (ялангуяа ханиад томуу) агуулагдах эрдэс бодистой нь холбоотой. Сармис нь үрэвслийн эсрэг (хүчтэй аллицин) үйлчилгээтэй, В6 болон К амин дэмээр баялаг, мөн марганец болон селений агууламж өндөртэй.

 

10. Төрөл бүрийн ургамал

Багваахай болон гибискус нь шээc хөөх үйлчилгээтэй болохыг судалгаагаар тогтоожээ.

20
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *