Японы “нүцгэн дүрвэгч”-ийг соёл иргэншилд хүчээр буцаан авчирлаа

2

82 настай Масамуим Нагасаки сүүлийн 30 орчим жил ганцаараа Японы Сотобанри арал дээр амьдарч байна. Энэ газрыг тэрээр өөрийн орон гэр гэх бөгөөд тэндээ үүрд үлдэх хүсэлтэй байсан боловч энэ оны 4 дүгээр сард эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй болжээ. Арал дээрээ буцаж очихыг нь харин зөвшөөрөөгүй байна.

Орон нутгийн оршин суугчдын ярьж байгаагаар бол уг арал нь Япон улсад эзэнгүй байдаг цөөн тооны арлуудын нэг ажээ, загасчид ч бараг очдоггүй газар байна. Масафуми Нагасаки энэ арал дээр 1989 онд ирсэн. Түүний цорын ганц хүсэл бол – энэ арал дээр үхлээ хүлээх. Харин төр засгаас өвгөнийг эмнэлэгт хэвтүүлж буцааж арал дээр ирэхийг нь хоригложээ.

Арал дээрх амьдралын дурсамж л үлджээ. Аялагч Альваро Серезогийн аяллын үед хийсэн бичлэг, авсан гэрэл зурагнууд л байна. Альваро “нүцгэн дүрвэгч”-тэй 5 өдрийг өнгөрөөсөн бөгөөд өвгөнөөр бахархах сэтгэл төрсөн гэж хэлжээ.

“Нүцгэн дүрвэгч” – ийн тухай Альваро Серезогийн хийсэн бичлэг

Масафуми Нагасаки өөрийн орон гэр гэж үзэх 30 жил амьдарсан арлаа орхин явахаас өөр аргагүйд хүрсэн юм

“Надад хэрэгтэй болгоныг би эндээс олж чадна. Надад өөр юу ч хэрэггүй”

“Нүцгэн дүрвэгч” ганц л мөрөөдөл, хүсэлтэй – энэ арал дээр үхлээ хүлээх

Өөртөө итгэлтэй байдлыг нь үл харгалзан засаг түүнийг гэрээ орхин явж эмнэлэгт хэвтэхийг шаардсан. Засгийн энэ шийдвэрийг эсэргүүцэх хүч чадал түүнд төдийлөн байсангүй.

Урьд нь тэр хотын жирийн л нэг оршин суугч байлаа, нэг л өдөр бүх зүйлээ баглаж аваад бүгдийг орхин алслагдсан эзэнгүй арал дээр амьдрахаар яваад өгчээ.

“Нүцгэн дүрвэгч” өөрийн өнгөрсөн амьдралыг ярих дургүй гэж Альваро Серезо дурсаж байна. Магадгүй тэр гэрэл зурагчин байсан байх, бас ямартай ч гэр бүлтэй, хүүхдүүд ч байгаа. Гэнэт л “бохирдлоос залхсан” тэр бүхнээс зугтаж байгальд гарчээ. Эхлээд ганц хоёр жил болно гэж бодож байсан бол сүүлдээ – 30 жилийг ардаа орхисон байна…

Тэр “байгалийн хууль”- ийг дагадаг, тайфуны үеэр бурхны оронд очихыг хүсэж байгаа ажээ

Сонирхуулж хэлэхэд, тайфун түүнийг хувцсыг хийсгэснээс хойш бүр нүцгэн явах болжээ. “Нүцгэн байх – миний дүрэмт хувцас. Энд, арал дээр бол хэвийн үзэгдэл дээ. Хэрвээ хувцас өмсөх юм бол үнэхээр тохиромжгүй санагдана” – энэ бол түүний үг.

Урьд өмнө нь хэзээ ч ийм цэвэрхэн арал харж байгаагүй гэж Альваро хэлж байна

Арал дээр хоол хүнс олж идэхэд амаргүй, гэсэн хэдий ч Масафуми зөвхөн ургамлаар хооллоод сурчээ. Тэр ан хийсэнгүй, загас ч барьсангүй, тэр ч бүү хэл яст мэлхийн өндгийг ч оролдсонгүй (элсэнд яст мэлхийн өндөг хэдэн мянгаараа бий). “Энэ бяцхан яст мэлхийнүүд өндөгнөөсөө гараад хэрхэн далай руу явж байгааг би харсан. Харах болгонд сэтгэл догдолдог юм. Амьдрал гэж ямар сайхан зүйл болохыг би эндээс л харсан”.

24
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Eejgii Ejki

    Eejgii Ejki

    2018/07/26 at 16:12

    Orel i reshka aar garch bsn shd. Vnen goe amidarch bsn…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *