Твиттер вэбд зориулсан Вайнаа танилцууллаа

0

Твиттер вэбд зориулсан Вайнаа танилцууллааМикроблогийн үйлчилгээ болон сошиал сүлжээний үйлчилгээ үзүүлэгч Твиттер компани өнгөрөгч оны 1-р сард богино хэмжээний бичлэг хийж, постлох боломжийг хэрэглэгчдэд олгосон Вайн /Vine/ хэмээх гар утасны апп-ыг танилцуулж байсан бол энэ 1-р сард Вайныхаа вэб хувилбарыг танилцуулжээ. Вайн бүртгэлээрээ нэвтрэх vine.co шинэ сайт нь хэрэглэгчиддээ бичлэгнүүдийг телевизийн горимоор бүтэн дэлгэцэн дээр үзэх боломжийг олгож байгаагийн дээр лайк /like/, коммент /comment/, шейр /share/ хийх боломжийг ч бүрдүүлсэн байна. Жиргээчид өөрийн дуртай хэрэглэгчийн Вайн профайлаар зочилж, өөрийн гэсэн бүхнээ бусадтай хуваалцсанаар тэд таны постуудыг үзэж чадна. Дээр дурдсан онцлогуудын телевизийн горимоос бусад нь Вайны гар утасны апп дээр аль хэдийнээ боломжтой болсон зүйл боловч энэхүү шинэ сайт нь вэб хувилбар гэдгээрээ онцгой юм. Твиттерийн зүгээс танилцуулж буй энэ сайт нь ердөө 1.0 хувилбар бөгөөд цаашид өөр олон онцлогуудыг санал болгох ажээ. 2014 онд илүү олон сайжрал, дэвшлүүдийг хийхээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн Твиттерийн шинэ Вайн сайт нь анх гар утасны апп хэлбэрээр бүтээгдсэн үйлчилгээ дараа нь хэрхэн бусад төхөөрөмжүүд рүү шилжих боломжтойг харуулсан төгс жишээ юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *