Хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрүүлэх шилдэг 15 арга

0

Хүүхэд гэдэг дуусашгүй эрч хүчтэй “золигууд”, тэднээс гэр орноо бүтэн авч үлдэхийн тулд өөр зүйлээр саатуулах хэрэг гарна.

Эцэг эх болгонд хэрэг болох дараах аргуудыг санал болгож байна, ашиглах зүйл нь танай гэрт бэлэн байж л байгаа даа.

1. Аавын футболкыг өмсөөд “дэр”-тэй сумогийн барилдаан үзээрэй.

Хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрүүлэх шилдэг 15 арга 1

2. Модон бугуйвч урлацгаая

Хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрүүлэх шилдэг 15 арга 2

Танд хэрэгтэй зүйл:

  • Өндөр стакан
  • Аяга
  • Зайрмагны модон иш
  • Шөвөг
  • Бүдүүн утас эсвэл нарийн олс
  • Хайч
  • Өнгийн скоч эсвэл өнгийн цаас

Стакантай усанд модон ишээ хийж тавина. Хэд хонуулсны дараа модон ишээ хэвэнд оруулна, зөөлөн нугалахгүй бол хугарч мэднэ шүү. Өөрийнхөө бугуйны хэмжээтэй адил аяганд ороож орхино. Мод бүрэн хатсаны дараа өнгийн скоч эсвэл өнгийн цаасаа наана. Үзүүрт нь хоёр нүхлээд уяагаар холбоорой.

3. Солонгорсон шарсан талх

Хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрүүлэх шилдэг 15 арга 3

Өтгөрүүлсэн сүүг өнгө өнгийн хүнсний будагтай холино, шарсан талхаа хүүхэд чинь өөрөө будна бизээ.

4. Гутлын хайрцгаар хүүхэлдэйн байшин барих

Хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрүүлэх шилдэг 15 арга 4

Байшингийн загвар, хэмжээг өөрсдөө шийдээрэй. Ханын цаасыг өөрийн хүссэнээр хийнэ.

5. Хуванцар аягаар өндөр цамхаг барих

Хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрүүлэх шилдэг 15 арга 5

6. Гуурсаар онгоц хийх

Хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрүүлэх шилдэг 15 арга 6

Танд хэрэгтэй зүйл:

  • Хатуу цаас
  • Гуурс
  • Скоч
  • Хайч

2,5 см-ийн өргөнтэй, 13 см-ийн урттай 3 хэсэг цаас бэлдэнэ. Хоёр цаасны үзүүрүүдийг нийлүүлж цагираг хэлбэртэй болгон скочдоно, харин нэгийг нь дангаар нь шууд цагираг хэлбэртэйгээр скочдоно. Соруулын нэг үзүүрт жижиг цагиргийг скочоор бэхлэж наана, харин нөгөө үзүүрт нь том цагиргаа наана. Жирийн цаасан онгоцноос илүү ниснэ шүү.

7. Солонгорсон савангийн хөөс

Хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрүүлэх шилдэг 15 арга 7

Танд хэрэгтэй зүйл:

  • Хоосон хуванцар сав
  • Оймс
  • Скоч
  • Хүнсний будаг
  • Шингэн саван эсвэл шампунь

Савныхаа ёроолыг хайчилж аваад оймсоо углана. Оймсыг цавуугаар тогтоогоорой. Оймсоо хүнсний будгаар будна. Аяга таваг угаагч шингэн бодисыг бага зэргийн устай хутгана. Оймсоо хөөсөнд дүрээд үлээгээрэй.

8. Саванг богино долгионы зууханд хийж хүүхэддээ савангийн үүл бэлэглээрэй.

Хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрүүлэх шилдэг 15 арга 8

9. Хуванцар аяга болон үлээдэг шаараар чавх хийж болно. Хөөсөн чихэр эсвэл зөөлөн сумаар буудаж тоглоорой.

Хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрүүлэх шилдэг 15 арга 9

10. Соруулаар хийх хөгжмийн зэмсэг

Хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрүүлэх шилдэг 15 арга 10

Танд хэрэгтэй зүйл:

  • 6-8 ширхэг соруул
  • Скоч
  • Хайч

Соруулыг янз бүрийн уртаар хайчилна. Соруулыг богиноос урт хүртэл байрлуулж хооронд нь скочдоно. Өнгийн цаасаар чимж болно.

11. Шалан дээрээ цавуутай цаас нааж “шалны дартс” тоглоорой.

Хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрүүлэх шилдэг 15 арга 11

12. Өөрийн гараар “бөмбөлөг шидэх” талбай хийгээрэй.

Хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрүүлэх шилдэг 15 арга 12

Хайрцгийг зураг дээрх шиг хайчлаад оноог нь тавиарай. Бөмбөлгийг юугаар ч орлуулж болно.

13. Гэртээ “чиртаа” тоглож болно.

Хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрүүлэх шилдэг 15 арга 13

Шалан дээрээ өнгийн скочоор зурж тоог нь тавиад өвөл зунгүй тоглуулахад таны хүүхэд дуртай байна.

14. Нэг удаагийн цаасан таваг, зайрмагны модон иш болон үлээдэг шаараар теннис тоглоорой.

Хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрүүлэх шилдэг 15 арга 14

Гэрийн үнэтэй эд хогшил хагарна гэж эмээх хэрэггүй боллоо.

15. Археологийн малтлага явуулаарай

Хүүхдүүдийн цагийг зугаатай өнгөрүүлэх шилдэг 15 арга 15

Танд хэрэгтэй зүйл:

  • Үлээдэг шаар
  • Жижиг динозавран тоглоом
  • Ус
  • Хүнсний будаг
  • Алх
  • Нүд хамгаалах шил

Динозавраа шааранд хийгээ дээрээс нь ус хийж (өөрийн хүссэн хүнсний будгаа хийнэ) амыг нь уяна. Устай шаараа хөлдөөгчинд тавьж хөлдөөгөөрэй. Хөлдсөн уснаас шаарыг салгаж аваад хамгаалалтын шилээ зүүж малтлагаа явуулна даа.

19
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Oyunchumeg

    2016/10/26 at 00:44

    Goy yum baina

  2. Moon

    2016/10/29 at 00:06

    Sonirholtoi ymaa & uhaalag shiidel

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *