Хүүхэдтэйгээ салхилж байхдаа эцэг эхчүүд энэ алдааг гаргадаг! Энэ нь хүүхдийг үхэлд ч хүргэх аюултай!

3

Халуун – зөвхөн насанд хүрэгчдэд төдийгүй хүүхдүүдэд ч гэсэн том асуудал. Хэт халалт нь хүүхдийг гэнэтийн үхлийн хам шинжид хүргэж болохыг судалгаагаар тогтоожээ.

Тийм ч учраас эцэг эхчүүд хүүхдээ халуун нарнаас хамгаалахыг хичээдэг, тэдний тэргийг хучлага эсвэл нимгэн марлиар бүтээдэг.

Үнэндээ энэ бол эцэг эхчүүдийн хийж байгаа хамгийн том алдаа: та хүүхдээ халах эрсдэлийг ихэсгэж байгаагаас бус багасгаж байгаа хэрэг огт биш юм шүү.

Хүүхдийн тэргийг бүтээж байгаа энэ “унжлага” нь доторх агаарын хэмийг улам л нэмэгдэхэд нөлөөлнө. Мөн уурших аюултай нөхцөлийг бий болгодог байна.

Дээрх дүгнэлтийг Шведийн эрдэмтэд хийсэн бөгөөд уг асуудлыг олон улсын хэмжээнд судалж эхэлжээ.

Стокгольмын алдартай хүүхдийн эмч, судалгааны удирдагч Сванте Норген тайлбарлан хэлэхдээ:

“Хүүхдийн тэргийг даавуугаар бүтээхэд халуун болдог. Ер нь бол халуун сав шиг нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Битүү хязгаарлагдмал орчинд агаарын солилцоо явагдах боломжгүй, хүүхэд ийм “дээвэрт” орсон учир амьсгалах нь улам л хэцүү болно, тэд энэ байдлаа хэлж чадахгүй шүү дээ”.

Энэхүү дүгнэлтээ хэнд ч ойлгомжтой байлгахын тулд Норген хамтрагчуудтайгаа гайхалтай туршилт хийжээ. Хоосон хүүхдийн тэргийг ид халуун нарнаар гадаа ил орхисон байна, 11.30-13:00 цагийн хооронд – яг л нар ид халдаг дээд цэг.

Нөмрөгөөр бүтээсэн хүүхдийн тэрэгний дотор цельсийн 34 хэмийг зааж байв. Харин “онгорхой” хүүхдийн тэрэгт дунджаар дөнгөж 22 хэмийн халууныг зааж байжээ.

Энэ зөрүү таны хүүхдийн амь насанд аюул учруулж болзошгүй.

Яагаад ийм зүйл болов? Хүүхдийн бие махбодь насанд хүрэгчдийнх шиг өөрийнхөө халуун дулааныг бүрэн зохицуулах чадваргүй байдаг.

Тийм учраас ид халуунаар таны хүүхэд сүүдэрт байх арга хэмжээг эцэг эх авах ёстой. Түүний тэргийг сэрүүн байлгахын тулд агаар солилцоонд саад учруулах бүх зүйлээс татгалзах хэрэгтэй.

Таны хүүхдэд халуун байгаа эсэхэд та эргэлзэж байгаа бол хүүхдийнхээ гэдсийг барьж үзээрэй. Хэрвээ гэдэс нь халуун байвал яаралтай арга хэмжээ авах ёстой гэж ойлгоно.

Хэт халалтын үед хүүхдийн эрүүл мэндийг хэрхэн дэмжих вэ:

  • Шөнөдөө маш нимгэн нөмрөгтэй унтуулна.
  • Хүүхэд зулайгаараа халуунаа гадагшлуулдаг. Тийм учраас хүүхэд унтаж байхад зулай нь зузаан хучлага дор орохоос хамгаалаарай.
  • Хүүхдээ унтуулахаас нь өмнө хүйтэвтэр усанд дөнгөж оруулаад авна.
  • Хүүхдийн өрөөнд мөстэй хувин тавина. Шөнийн турш хүүхдийн өрөөг сэрүүн байлгахад тусална.
  • Агааржуулагчийн өмнө хүйтэн устай хувин тавиарай. Тасалгааны хэмийг багасгахад нөлөөлнө.
  • Хэрвээ гадаа хэт халуун байгаа бол хүүхдээ өлгийдөх хэрэггүй. Заримдаа нимгэн хувцас хавьгүй дээр агаар солилцдог юм.
8
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Khanbulag Buka

    Khanbulag Buka

    2018/10/03 at 18:39

    Zul Oyun

  2. Khaliun Khaliunp

    Khaliun Khaliunp

    2018/10/03 at 18:49

    Eejuuded heleheer toodoggyi ni haramsaltai, agaar orj bga geed. honjil dotroo heseg baigaad huuhdiinhee adilaar amisgalaad uzeesei dee

  3. Enka Enka

    Enka Enka

    2018/10/03 at 21:48

    Elsa Jagaa

  4. Төгөлдөр Төгөлдөр

    Төгөлдөр Төгөлдөр

    2018/10/04 at 05:05

    Gadaadiihan bol haach yawsan bainga hvvhdee iim baidaltai tergiig n bvteej bdg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *