Бидний төдийлөн анхаардаггүй дааврын тэнцвэрт байдал алдагдсаныг илтгэх 9 шинж тэмдэг

2

Дааврын тэнцвэрт байдлыг хангах – маш чухал зүйл болно. Энэ нь амьдралын бүхий л байдалд чухал бөгөөд шууд нөлөө үзүүлэх хүчин зүйл мөн.

Харамсалтай нь ихэнх хүмүүс үүнд анхаарал хандуулдаггүй.

Таны даавар юу хариуцдаг вэ?

Даавар – энэ бол тархинаас дотор эрхтний эд эсэд мэдээлэл хүргэх химийн өчүүхэн бяцхан “илгээмж” юм. Эдгээр “залуучууд” бие махбодийн бараг бүхий л үйл ажиллагааг хариуцна. Чухамдаа бол:

  • Таны өсөлт болон хөгжил
  • Таны бодисын солилцоо
  • Таны сексийн чадварууд
  • Ой санамж болон сэтгэл санаа
  • Биеийн дулаан

Ер нь бол эрүүл байж амьдралын аз жаргалыг бүрэн авахын тулд дааврын тэнцвэрт байдлыг хангах хэрэгтэй. Харамсалтай нь дааврын тэнцвэрт байдал маш амархан алдагддаг. Харин дараа нь – тэнцвэрт байдал алдагдсаныг тэр болгон анзаарахгүй удаан явна.

Ингээд та бүхэндээ дааврын тэнцвэрт байдал алдагдахад илрэх түгээмэл 9 шинж тэмдгийг танилцуулж байна.

1. Биеийн жин тогтмол нэмэгдэх

Хэрвээ танд жингийн асуудал үүсээд байгаа бол энэхүү өөрчлөлтийг зөвхөн буруу хооллолт болон идэвхгүй хөдөлгөөнтэй холбон авч үзэхгүй. Харамсалтай нь үүний гол буруутан нь дааврын тэнцвэрт байдал алдагдсан байж болно.

“Стрессийн даавар” гэх кортизол нь бөөрний булчирхайд нуугдсан байна. Хэрвээ үүний ялгаруулалт эвдэгдсэн бол (шалтгаан нь хүчтэй стресс эсвэл бөөрний булчирхайн өвчлөл) таны жин огцом нэмэгдэж болно.

Кортизолын түвшин нэмэгдэхэд хэвлий орчмоор “хортой өөх тос”-ны хуримтлал бий болоход нөлөөлдгийг судалгаагаар баталжээ. Энэ нь зөвхөн зүрх-судасны өвчлөл үүсгээд зогсохгүй мөн бие махбодийн инсулины ялгаруулалтыг нэмэгдүүлэхэд хүргэнэ. Инсулины түвшин нэмэгдэхэд цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг, өөрөөр хэлбэл таны идэх дуршил улам нэмэгддэг юм.

Огцом их хоол идэх дуршил илэрч байна уу? Шалтгааныг нь даавартай холбон үзээрэй.

 

2. Бэлгийн дур хүслийн асуудал

Зөвхөн эрчүүдэд төдийгүй эмэгтэйчүүдэд ч хамааралтай асуудал. Сексийн дур хүслийг андроген даавар хариуцдаг – эрчүүдийн төмсгөнд, эмэгтэйчүүдийн өндгөвчинд ялгарах даавар юм. Уг дааврын дутагдал нь сексийн дур хүслийг бууруулдаг байна.

 

3. Архаг ядаргаа

Ядаргаа – дааврын тэнцвэрт байдал алдагдсаныг илтгэх хамгийн анхны шинж тэмдэг байж болно, ялангуяа та бүтэн нойртой хоносон ч гэсэн өглөөдөө сэрж чадахгүй эсвэл өдөржингөө нойрмоглоод байгаа бол шүү дээ.

Бас л нөгөө хуучны танил анд “кортизол”-той холбон үзнэ. Цусан дахь уг дааврын өндөр хэмжээ нь бие махбодийг “цохь эсвэл гүй” гэсэн горим дээр байнга ажиллахад хүргэдэг, ингээд л та туйлдаа хүрч байгаа юм.

Чухам картизол таны хоногийн дэглэмийг хариуцна – уг дааврын тэнцвэрт байдал алдагдахад та ядарч, сэтгэл нэг л хоосон байгаа мэт мэдрэмж төрдөг байна.

Хэрвээ энэ шинж тэмдэг таньтай холбоотой бол бамбай булчирхайгаа үзүүлээрэй. Сэтгэлээр унах болон ядаргаа нь ихэнх тохиолдолд бамбай булчирхайн дутмагшилтай холбоотой байдаг ажээ.

 

4. Сэтгэл санаагаар унах

Сэтгэл санаагаар унах, тайван бус байх, уур уцаартай байх тэр ч бүү хэл депресс ч гэсэн – бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой байж болно. Магадгүй бас л бамбай булчирхайн дутмагшил. Хэрвээ таныг депресст хүргэх онцгой шалтгаан байхгүй бол эмчид үзүүлэх хэрэгтэй. Лав илүүдэхгүй шүү.

 

5. Нойргүйдэл болон нойр сэрвэлзэх

Хэрвээ унтаж чадахгүй хөрвөх, мөн унтсан хойноо шөнө дөлөөр сэрвэлзээд байвал дааврын тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой байж болно. Харамсалтай нь нойргүйдэл өөрөө нөхцөл байдлыг улам хүндрүүлэхэд нөлөөлнө. Ингээд л дуусашгүй битүү тойрог үүсдэг.

Дутуу нойр өөрөө 10 гаруй төрлийн дааврын дутагдалд оруулдаг. Эдгээр дааврууд нь хоолны дуршил, зүрхний эрүүл байдал, сэтгэл санаа болон нөхөн үржихүйн эрхтний үйл ажиллагаа хариуцдаг дааврууд юм.

Нойрны хэвийн байдал алдагдах нь эстрогены дутагдалд оруулна, уг даавар нь нойрны дэглэм болон сэргэх байдлыг хариуцдаг.

 

6. Хэт их хөлрөх

Хөлрөх – дааврын тэнцвэрт байдал алдагдсаныг илтгэх бас нэг тодорхой шинж тэмдэг. Хэрвээ шөнөөр хөлрөөд байвал эмчид заавал үзүүлэх ёстой шалтгаан болно.

Шөнийн хөлрөлт – ихэнх тохиолдолд серотонины дутагдалтай холбоотой. Уг даавар нь сэтгэл санаа, найдвартай байх мэдрэмжийг хариуцдаг.

Эндокринологийн эмчид хандан үзүүлээрэй.

 

7. Хоол боловсруулах үйл ажиллагааны асуудал

Хэрвээ та хоол боловсруулах системийн асуудалтай тулгарсан бол ходоод-гэдэсний үйл ажиллагааг хариуцсан дааврын тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой байж болно: гастрин, секретин болон холецистокинин дааврууд. Энэ гурван даавар хоолыг жирийн молекул болгон буталж шимэгдүүлэхэд нөлөөлдөг.

 

8. Сахаранд хэт их дурлах

Энэ шинж тэмдэг нь мөн л бамбай булчирхайн өвчлөлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл бамбай булчирхайн дутмагшлын анхны шинж тэмдэг.

Мөн уг асуудал нь бөөрний булчирхай хэт их ачаалал авсантай холбоотой байж болно. Хэрвээ уг эрхтэн нь хэтэрхий их кортизол болон адреналин ялгаруулж байгаа бол та байнга амттан идэх хүсэл төрнө, яагаад гэвэл сахар гэдэг бол – тулаан эсвэл зугтаахад туслах хамгийн шилдэг нөөц болох юм.

 

9. Үс унах

Халцрах болон үс унах нь тестостероны дутагдалтай холбоотой гэж шинжлэх ухаан үзэж ирсэн. Гэхдээ эмч нар одоо өөр байр сууринаас хандаж байна, шалтгаан нь өөр дааварт бий: дигидротестероне (ДГТ). Уг дааврын дутагдал нь үсний асуудал үүсгэхэд хүргэнэ.

 

Тэгээд одоо яах уу?

Биеийн эрүүл мэнд дааврын тэнцвэрт байдалтай шууд холбоотой гэдгийг санаж яваарай. Харин дааврын тэнцвэрт байдал гэдэг маш нарийн зүйл шүү.

Тэнцвэрт байдлыг хангахын тулд – зөв хооллолтын дэглэм баримтлах хэрэгтэй. Үндсэн хоёр зарчим бий: нэгдүгээрт, хоолны цэсэд байгалийн гаралтай хоол хүнсийг амьтны гаралтай хоол хүнснээс илүү түлхүү орсон байх, хоёрдугаарт, хоолны нэр төрөл аль болох олон байхаар зохицуулна.

13
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sugar Sugar

    Sugar Sugar

    2018/10/03 at 21:00

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *