Нүдний шилнээс илүү линз зүүх нь сайн гэдгийг батлах 6 шалтгаан

1

Орчин үеийн харааны линзүүд нь өмнөхөөсөө илүү сайжирсан. Линз нь харааг тогтворжуулж, компьютер дээр ажиллах үед нөлөөнөөс сэргийлдэг.

1. Линзтэй илүү сайн харна

Бид нүдний шил зүүж байгаад эргэн тойрноо харах үед яг л шилний араас харж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Харин харааны линз нь нүд болон оптик харааны хооронд ямар ч агаар оруулдаггүй тул юм харахад саад болдоггүй. Мөн линз маш нимгэн байдаг тул ямар нэгэн саад тотгор, гажуудал илэрдэггүй.

Линз тоос болдоггүй, нарны хурц гэрэл цуглардаггүй, харааг муутгадаггүй. Хаашаа ч харсан зураг мэт тодхон байх болно.

2. Харах болон хөдлөхөд саад болдоггүй

Нүдний шилний хүрээ хамгийн тав тухгүй байдлыг үүсгэдэг. Үс орооцолдох, шилний доогуур хөлс гарах, шил нь бохирдож харахад саад болдог. Мөн спортоор хичээллэх үед нүдний шил хамгийн тохиромжгүй.

Линзийг зүүчихсэн байхад огт мэдэгддэггүй. Тиймээс тав тухгүй байна гэсэн ойлголт байхгүй болно. Хамгийн анхны линз нүдийг өвтгөдөг байсан. Хэт зузаан, өргөн тул удаан зүүж болдоггүй. Харин одоо илүү нимгэн, илүү сайн линз бүтээгдсэн.

3. Дэлгэц рүү харахад илүү хялбар

Бүхэл өдрийн турш дэлгэц ширтэх юм уу, утас шагайсан ч зүгээр. Нүдний шилтэй үед дэлгэц ширтэхэд нүд өвддөг. Ажлын өдөр дуусахад нүд өвдөж, хараа сайн тогтож өгөхгүй, мөн толгой өвдөх зэрэг шинж илэрдэг. Харин линзтэй байхад энэ бүх шинж тэмдэг огт илрэхгүй.

Гэрэл, цацраг туяа линзний ирмэг дээр ойж голд унаснаар туяа хугардаг. Ийм зүйл тохиолдох бүрт бид аливаа зүйлийг муу харж эхэлдэг. Ийм зүйл их болох тусам хүний тархинд муу нөлөө үзүүлдэг. Нүд өвдөх, толгой өвдөх нь үүнтэй холбоотой юм.

4. Линз зүүх нь нүдийг бага хуурайшуулдаг

Өдрийн турш компьютер дээр ажиллах үед нүд хуурайшиж, ядардаг. Бид маш тод дэлгэц харж, нүдээ бага анивчихын тулд нүдийг удаан барьдаг. Үүнээс улбаалж хүний нүд бүр ч их хуурайшдаг.

Харин линз зүүх нь хуурайших гэсэн зовиураас салгаж өгдөг. Гэхдээ энэ нь линзний чанараас шууд хамаардаг. Нүдийг ядраахгүй, хуурайшуулахгүй байя гэвэл дараах 2 чухал үзүүлэлтийг санаж аваарай. Үүнд:

  • Агаар нэвтрүүлэх. Хэрвээ хүчилтөрөгч нэвтрүүлж байвал нүд тэр хэмжээгээрээ ядардаг.
  • Чийглэгийн хэмжээ. Линзний найрлагад хэр их ус байхаас шалтгаалж хэр удаан зүүх нь хамаардаг.

5. Линз зүүсэн үед нүд ажилладаг

Нүдний шил ч бас линз. Гэхдээ том линз. Гүдгэр болон хотгор линз гэж байдаг. Энэ нь ирмэг нь зузаан эсвэл нимгэн байна гэсэн үг бөгөөд шилэн болон хуванцар гадаргуутай. Тиймээс нүдний шилний голд л харааг залруулагч линз байрладаг гэсэн үг юм. Шил зүүдэг хүмүүс нүдээ бага цавчдаг. Энэ нь нүдийг хөдөлгөх үүрэгтэй булчингийн хөдөлгөөнийг сулруулдаг. Энэ нь аажмаар хараагүй болоход ч нөлөөлж мэднэ.

Линз зүүвэл байдал арай өөр. Яг л харааны бэрхшээл байгаагүй хүн шиг л нүдээ хөдөлгөдөг. Тиймээс нүдний булчин илүү сайн ажилладаг.

6. Харааны линз нь ямар ч хэлбэрийн нүүртэй хүнд тохирдог

Нүдний шил зохидог царай гэж бий. Мөн өөрт тохирсон нүдний шил олох гэж эрэл хайгуул хийдэг хүн ч байдаг. Хэрвээ та загвар хөөдөг хүн бол маш олон төрлийн нүдний шил хэрэг болох биз.

Линз бол нүдний харааг сайжруулах, нүүрний онцлог хэлбэрээс үл хамаардаг зүйл юм.

Бас линз нь нүдний шилнээс илүү хямд. Маш сайн хүрээ, бас тоос болж зурагддаггүй, туяаны хамгаалалттай гэх мэт нүдний шилний линз нь илүү үнэтэй байдаг. Тиймээс илүү үнэтэй тусдаг.

 

54
ГоёГоё
12
ТэнэглэлТэнэглэл
10
Ха ХаХа Ха
9
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

25 Сэтгэгдэл

  1. Б. Гүнбээ

    Б. Гүнбээ

    2017/03/28 at 17:16

    Күроко Тэцүяа

  2. Manduka Anjii

    Manduka Anjii

    2017/03/28 at 17:25

    ss

  3. Jennifer Novack

    Jennifer Novack

    2017/03/28 at 17:30

    Ss

  4. Х. Ду

    Х. Ду

    2017/03/28 at 17:35

    Tergel Naranbaatar

  5. Otgoo Otgoo

    Otgoo Otgoo

    2017/03/28 at 17:40

    Зөвхөн харагдах байдал, тав тухын талаасаа л бичсэн байна. Эрүүл мэнд талаасаа сөрөг зүйл маш их жишээ нь байнга зүүх нүдний эвэрлэг бүрхэвчийг нимгэн болгодог. Тийм ч учраас лазер эмчилгээний үед линзийг тодорхой хугацаагаар зүүгээгүй үед хийдэг.

  6. Ш. Дэлгэрцэцэг

    Ш. Дэлгэрцэцэг

    2017/03/28 at 17:53

    .

  7. Baljinnyam Altanhuyag

    Baljinnyam Altanhuyag

    2017/03/28 at 17:54

    ss

  8. Bat-Erdene Gembel

    Bat-Erdene Gembel

    2017/03/28 at 18:12

    Эхнэр маань сүүлийн хэдэн жил линз зүүж байна. Хэдэн сарын өмнө махнаас нүд, яснаас шүд хамгийн аймаар өвддөг гэдгийг мэдэрсэн гэсэн. Ахиад жоохон удсан бол сохрох байж гэж эмч хэлсэн. Хааяа нэг л зүүвэл яадаг юм гэхээс байнга линз зүүх аюултай юм байна лээ. Энэ өгүүллийг линз оруулдаг компани нийтэлж дээ янз нь.

  9. Namsraijav Narmandah

    Namsraijav Narmandah

    2017/03/28 at 18:32

    Зарах гээд л бга юм бна л даа. Хүний гол эрхтэн болох зүйлээр тоглох гээд бга юмаа даа. Мөнгөө гэж.

  10. Naran Gerel

    Naran Gerel

    2017/03/28 at 19:43

    Линз байнга хэрэглэх нь хараагүй болгох эрсдэл өндөр гэжийгаа за яахав хэрэглэхэд шилтэй зүйрлэхэд хамаагүй тав тухтай л байх лдаа

  11. Riyan Aysulu

    Riyan Aysulu

    2017/03/28 at 21:44

    К.Ай Керим

  12. Batka

    2017/03/28 at 22:12

    Linz ni hnii nvdend sain bol bish odort 7-8 tsag zvvhed l nvd huraishsan bdag tusgai tusaalga tusaasanch todorhoi hemjeegeer nvdiig gemteej bdag yumldaa bi ooroo ene talaar suraltsdag hvn nvdend bol linz sain bish zvgeer hay hay zvvhed bol bolno bainga zvvwel ewerleg bvrhewch gemtej ulaalt huraishilt visdeg tiim bolohleer linziig shilnees sain gej helehgvi bh haraand bas nileen nolooldog linz bainga zvvdeg hvnii haraa amarhan muuddag togtdoggvi yum

  13. Батсүх Бямбажав

    Батсүх Бямбажав

    2017/03/28 at 22:17

    Linz bol sain gej helehgvi e bainga zvvwel ewerleg bvrhewch gemtej haraa muudah ulaalt vvseh huraishilt vvsdeg hay kino vzehdee zvvhed tusgai vdeshlegt yawahdaa zvvhed bol gemgvi linziig shiltei hosluulj hereglej bolnoshvvdee

  14. Smile Okla

    Smile Okla

    2017/03/28 at 22:26

    Хааяа л зүүвэл зүгээр ээ байнга бол димий

  15. хэрэглэгч

    2017/03/28 at 22:32

    Ихэнх мэдээлэл бараг эсэргээрээ бна. Жишээ нь удаанаар олон хоног зүүвэл тийм ч тухтай бус, нүдийг харин ч их хуурайшуулна. Учир нь би байнгын хэрэглэгч. шаардлагатай үедээ заримдаа зүүдэг Харин зүүсэн үед сүүлийн үед хуурайшаад аргаад бдаг болсон. Линзний худалдха эрхэлдэг а мөн оруулж ирдэг копануудын орлогоо нэмэх гэсэн нэш арга.

  16. Zul Zul Zul

    Zul Zul Zul

    2017/03/29 at 01:07

    Linz hamgin muu shuu everleg burhevch gemteedeg linzni orond shil ni deer

  17. К.Ай Керим

    К.Ай Керим

    2017/03/29 at 01:16

    Ooo yes ? linz tagaih jan

  18. Bolormaa Boloroo

    Bolormaa Boloroo

    2017/03/29 at 06:43

    Bas haluu yumni hajuud zuuj bolohgui gaz plitka get

  19. Monera Khatan

    Monera Khatan

    2017/03/29 at 10:08

    Za ymar hudlaa medee ve. Yaj Linz shilnees iluu bdag yum. Limz ymarch hamgaalalt bhgui shilend hurts gerelees hamgaalah covertai. Linz nudiig ih huraishuuldag.

  20. Зочин

    2017/03/29 at 16:13

    Линзийг хааяа хэрэглэх нь ч гэсэн муу шүү дээ. Монголд бол тэр тусмаа хуурай хүйтэн салхи шороо ихтэй. Хятадын хамгийн муу хямд бүтээгдэхүүн орж ирдэг Монгол улсад тэр тусмаа огт хэрэглэхгүй байвал сайн юмсан.

  21. Munxtuya Myagmarsuren

    Munxtuya Myagmarsuren

    2017/03/29 at 19:19

    Sain n ch yu ve. Gexde zarim n unenii ortoi shuu. Bi 8 jil linz zuusen. Xaraa nemegdeechgui buuraachgui, gem n everleg burxevch n xuuraishsan odo boli gej emch zuvulsun. Odo shil zuuj bga. Xaraa muudaj bga

  22. Ж. Амарсайхан

    Ж. Амарсайхан

    2017/03/29 at 20:12

    Mongol shig huurai, nariin shoroo toostoi nohtsold linz tohirdoggvi gdgiig odoo boltol oilgoogvi bh gj haha

  23. Baldan Dorj

    Baldan Dorj

    2017/03/30 at 09:11

    Залуучууд сургуулийн насны үеийн түр зуурын харалган дээрээ шил зүүж маягласнаас хараа нь муудаж тогтоод байгаамш дээ. Үүнийг л эмч нар сайн зөвлөж болиулмаар байгаа юм

  24. Зочин

    2017/03/30 at 09:30

    линз зүүвэл сохрох аюултай жишээ нь халуун юм руу ойртвол нүд нь хайлаад сохорно дахиж юм харна гэж горидолтгүй маш аюултай

  25. Зочин

    2017/08/07 at 15:38

    linz zvvheer haraa ulam muuddiishde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *