Яг одоо амьдрал дээр хэрэглэж байгаа ирээдүйн 5 технологи

1

Саяханыг хүртэл зөгнөл мөрөөдөл мэт санагдаж байсан инновацийн үр дүн.

Жолоочгүй ачааны машин

Жолоочгүй ачаа тээврийн машин нь хүний хүчин зүйлээс шалтгаалах осол аюулаас сэргийлэх төдийгүй ачаа барааг тээвэрлэх, ложистикийн олон асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн нэмэр болох юм. Одоогийн байдлаар хамгийн тэргүүний гэж хэлж болох Tesla компанийн ачааны машин Semi нь дан цахилгаанаар ажиллах ба нэг удаагийн цэнэглэлтээр 800 км газар туулах чадвартай.

Энэ машиныг 2019 оноос бөөнөөр үйлдвэрлэж эхлэх ба зөвхөн PepsiCo гэхэд л зуугаар тоологдох машин захиалсан болохоор Tesla-д захиалга олдохгүй байх талаар ямарваа нэг асуудал үгүй билээ. Мөн иймэрхүү төрлийн машин бүтээх ажил Daimler, MAN болон бусад компаниудад ид өрнөж байна.

 

Экзоскелет буюу экзо-яс

Зөгнөлт кинонд гардаг нэгэн зүйл одоо бодит биелэлээ олж байна. Цэрэг болон эмнэлгийн чиглэлээр ашиглаж буй хэд хэдэн экзоскелет байгаагийн нэг нь ReWalk хэмээх төсөл юм. Энэ бүтээгдэхүүний тусламжтайгаар хөл нь ажиллагаагүй болсон хүмүүс бусдын тусламжгүйгээр дахин алхаж байгаа билээ.

Тусгай мэдрэгч биеийн тодорхой хэсгийн налалт, хазайлтыг мэдэрч, тооцон экзоскелетийн шаардлагатай хэсэгт зохих хүч өгч хүн тэнцвэрээ олох, явахад тусална. Цэргийн чиглэлтэй экзоскелет нь дайчдын бартаа туулах, байлдааны хэрэгслээ зөөх зэрэг хүч тамир шаардсан ажилд нь тусална.

 

3D хоол хэвлэгч

3D хэвлэгчийг хүнсний үйлдвэрлэлд ашигласнаар их хэмжээний хоол хүнсийг богино хугацаанд хийх том боломж бий болж байгаа билээ. Данийн компанийн бүтээсэн хоол боловсруулах ByFlow хүнсний хэвлэгч нь хүнсний ногоо, жимс төдийгүй махаар хоол хийж байна.

Тусгай технологиор бий болсон паста нь бүх л ашигтай шинжээ хадгалах ба энэхүү бүтээгдэхүүнээр хийх хоол маань ямар ч хэлбэр загвартай байж болох ба дараа нь ууранд жигнэх, шарах зэрэг олон аргаар болгох боломжтой. Гэхдээ үүний өмнө буюу хэвлэх явцад шим тэжээлт чанарын хэмжээ, витамины орцыг тооцож оруулах нь чухал юм.

 

Робот-трансформер

Кибертроноос ирдэг харь гаригийн биетүүдийн хувиран өөрчлөгдөх – трансформер чанар нь бидний сэтгэл зүрхийг татдаг гэж хэлж болох байх. Хэдийгээр хамгийн анхан шатны хэмжээнд боловч роботын трансформац буюу дүрсээ хувирган өөрчлөх үйлдлийг Массачусетсийн Технологийн Институтийнхан хийж чадлаа. M Blocks хэмээх төсөл нь модуль бүхий куб роботууд янз бүрийн дэс дараагаар холбогдон дүрсээ өөрчилж байгааг харуулж байна.

Хэлбэр дүрсээ өөрчлөх командыг тусад нь өгч байгаа боловч зохион бүтээгчид маань цаашдаа робот өөрөө шийдвэр гаргадаг алгоритм бүтээн суулгаж өгч бүх л зүйлийг робот өөрөө хийдэг болгохоор ажиллаж байна. Иймэрхүү үйл ажиллагаатай роботыг гүүр болон түүний тулах багана засах, гэмтэл олоход ашиглаж болох юм.

 

Биометрийн мэдээлэл ашиглан төлбөр тооцоо хийх

Төлбөр төлсөн тухай баталгаа болгон хурууны хээ ашиглах зэрэг биометрийн мэдээллийн тусламжтай үйлдлийг одоо хүн болгон л мэднэ. Зарим банкууд биометрийн мэдээлэл болох зураг ашиглан төлбөр тооцоо хийх шинэ үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд  хэн нэгэн хүн бусад хүнд мөнгө шилжүүлэх бол тусгай апп ашиглан зургийг нь аваад л болох ба нейро-төв зургийг шинжилж, уг хүнийг таниж, биометрийн үзүүлэлтийг нь тухайн банк дахь мэдээлэлтэй харьцуулан шалгана. Үүний дараа шилжүүлэгч маань өөрийн данс, картаа сонгож, шилжүүлэх мөнгөний хэмжээг бичихэд шилжүүлэг тэр дороо хийгдэх болно.

Ийм технологи нь мөнгөн шилжүүлэг зэрэг олон ажиллагааг маш ихээр хөнгөвчлөн, өөр олон боломжит нөхцөл байдал бий болгож байгаа юм.

12
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *