Та өдөрт доод тал нь нэг ширхэг өргөст хэмх идвэл 1 сарын дараа ямар гайхалтай өөрчлөлт гарахыг харах болно

2

Хүн болгон өдөрт 2-оос доошгүй литр ус уух хэрэгтэй гэдгийг мэднэ. Гэхдээ хүн болгон ингэж чаддаггүй билээ. Үүнээс гарах нэг арга нь өргөст хэмх юм. Өргөст хэмхийн 95-97%-нь ус байдаг байна.

Үлдсэн 3% нь ислэг, хлорофил, каротин, РР витамин, макро болон микро элементүүд кали, магни, иод юм.

Хавар цаг бол шингэн болон витамин дутагдлын үе. Энэ үед эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ? Өдөрт ядаж нэг ширхэг өргөст хэмх идэж байх хэрэгтэй. Шилэн хүлэмжний өргөст хэмх ч байсан болно. Ямар ч аюулгүй бөгөөд энэ ногоо нь биед олон ашигтай зүйл өгнө.

Өргөст хэмхийн эх орон нь олон хүний боддог шиг хуучин Зөвлөлтийн нутаг биш харин Энэтхэгийн субтропикийн газар нутаг, Гималайн бэл хавь юм. Библид энэ ногоог Египетийн ургамал гэж бичсэн байдаг.

Эрт цагаас энэ ногоогоор Грекчүүд, Ромчууд хооллож байсан гэдэг. Харин Их Карлын үед өргөст хэмх төв Европоор тарсан байна. Жинхэнэ аялагч байгаа биз?

Оросууд энэ ногоог XVI зууны үед анх сонссон боловч одоо тариалалтаараа дэлхийд 2-р байрт орж байна. Энэ ногооны түүхийн тухай яриагаа “энэ ногоо нь ямар ашигтай болоод хүмүүс ингэж их дуртай байдаг юм бэ” гэсэн асуултаар дуусгая.

 

Эрт ургацын өргөст хэмх

Өргөст хэмх бол бүх л зүйлд хэрэглэгддэг ургамал билээ.

1. Хоол хүнс

Зуны хөнгөн салатны гол орц нь өргөст хэмх юм. Мөн намар өвлийн цагт даршилсан байдлаар хэрэглэнэ. Бага зэрэг давсалсан болон даршилсан өргөст хэмх нь ямар ч хоолны хачир, зууш болдог. Эрт ургацын өргөст хэмхэд дургүй хүн үгүй бөгөөд түүнд нэгэн өвөрмөц шинэ амт байдаг билээ.

 

2. Хоолны дэглэм

Өргөст хэмх бодисын солилцоог тогтворжуулах ба бүтцэд нь нарийн органик бодис ихээр байдаг нь хоолны дуршлыг сайжруулж шингэх явцад сайнаар нөлөөлдөг байна.

Мөн шинэ өргөст хэмх идэх нь ходоодны хүчиллэг байдлыг нэмэгдүүлдэг гэнэ. Тиймээс ходоодны шархтай хүмүүс болгоомжтой хэрэглэх нь зөв юм. Энэ нь өргөст хэмхийн цорын ганц дутагдал.

Өргөст хэмхэд хүний биед үл шингэх ислэг их бий. Гэхдээ хүнс ходоод гэдсээр дамжих үйл явцыг түргэсгэн биеэс илүүдэл холестериныг гаргаж, сахарын хэмжээг зөв хэмжээнд барьж хорыг гадагшлуулна.

Шинэ өргөст хэмхийн тэжээллэг чанар нь 100 граммд 13,5 ккал байна. Хичнээн идсэн ч таргалахгүй гэсэн үг юм. Ийм боловч В бүлгийн витаминаар баялаг, аскорбины хүчил, Е болон РР витамин, иод, эрдэс их хэмжээгээр агуулна.

 

3. Анагаах ухаанд

Өргөст хэмхийн хандыг усны оронд ууж болно. Амтгүй боловч ашигтай зүйл юм. Шээс хөөх, тайвшруулах үйлчилгээтэй. Өргөст хэмхэд байх кали нь бөөр, зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

Бас түлэгдэл, арьсны өвчин, шарх зэргийг анагаахад их тустай. Цус алдах үед хандыг нь ууна. Өргөст хэмхийн ашиг тус нь эргэлзээгүй юм.

 

4. Гоо сайханд

Нунтагласан байдлаар маш олон төрлийн гоо сайхны маск, гарын тос, биеийн тэжээлийн тос зэрэгт орно. Цайруулах үйлчилгээтэй, арьсны элдэв өөг дарж, уян зөөлөн болгоно.

 

Зөвлөгөө

Өргөст хэмх сонгохдоо хальсыг сайн анхаараарай. Хурц ногоон боловч гялалзсан байх ёсгүй. Мөн ишийг нь бас харж бай. Хэрвээ хатсан шинжтэй бол өргөст хэмх маань ч бас шинэ биш юм.

Хэмжээ нь дундаж хэмжээний байх нь зөв. Том байвал та усанд дэндүү их мөнгө төлж байгаа хэрэг.

Хамгийн сүүлд үнэрт нь анхаар. Өргөст хэмх өргөст хэмх шиг л үнэртэх ёстой. Хүлэмжийн өргөст хэмх нь өсөлт хурдасгах химийн бодис агуулсан байж болно. Хэрвээ зүссэн өргөст хэмх үнэртэхгүй эсвэл ямар нэг өөр зүйл үнэртэж байвал энэ нь химийн хэт их бордоотой гэсэн үг юм.

Хэрэгтэй нийтлэл мөн үү? Хэрвээ тийм бол найз нөхдөдөө хуваалцаарай.

27
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zolbadral Tsoodol

    Zolbadral Tsoodol

    2018/04/27 at 19:13

    boli chi odoo bga hemjeenees buuhgui l yum bn le sh de. bidniig teneg gej bodood bga yum u ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *