
Орчин үеийн жүжигчид уран сайхны болон цуврал кинонд тоглоод чамлахааргүй өндөр цалин авдаг болсон. Авсан цалин нь хүслээрээ амьдрахад хангалттай хүрэлцэхээр хэмжээний. Гэхдээ хэдхэн жилийн өмнө энэ байдал тэс өөр байжээ. Зөвлөлтийн жүжигчид бидэнд сэтгэл дотно дүрээрээ хоногшин үлдсэн ч тухайн үеийн хэмжүүрээр их л даруухан цалин авдаг байв. Тухайн мөнгөн дүн өөрт шаардлагатай бүхнийг худалдан авахад хангалттай байсан нь маргаангүй. Гэхдээ тэнгэрт хадсан цалин гэж яагаад ч хэлж болохгүй (тухайн үеийн холливудын оддын цалинтай харьцуулж хэллээ).
Моргунов, Гурченко эсвэл Яковлев зэрэг жүжигчид шиг түвшинд алдартай байгаа өнөөдрийн уран бүтээлчид хавьгүй өндөр цалин авдаг. Энэ үнэлгээ нь тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлсэн гэж үзнэ. Ийм их авьяас чадварыг өндөр үнэлэхээс ч өөр аргагүй. ЗХУ-ын үед алдартай жүжигчид ямар цалин авч байсныг сонирхоцгооё.
“Кавказская пленница” кинонд тоглосон Наталья Варлей

Жүжигчин бүсгүй хурц бөгөөд энэ гайхалтай дүрийг бүтээгээд ердөө 1200 рубль авч байжээ. Хамгийн гайхалтай нь Наталья бүх аюултай үзүүлбэрүүдийг ямар нэгэн орлон тоглогчгүйгээр өөрөө бүгдийг гүйцэтгэсэн гэдэг.
“Кавказская пленница” кинонд тоглосон Владимир Этуш

Энэ дүрээрээ жүжигчин өөрийн хөрөнгийг 223 рублиэр нэмэгдүүлжээ.
“Кавказская пленница” кинонд тоглосон Евгений Моргунов

Моргунов энэ дүрийг бүтээгээд 1979 рубль авсан байна.
“Операция «Ы» и другие приключения Шурика” кинонд тоглосон Александр Демьяненко

Аймшиггүй, сэргэлэн Шурикийн дүрийг бүтээсэн Александр 5220 рублийн цалин авсан байна.
“Операция «Ы» и другие приключения Шурика” кинонд тоглосон Наталья Селезнёва

Өхөөрдмөөр хөөрхөн царайтай жүжигчин бүсгүй Шуриктай цуг оюутны дүрийг бүтээгээд 352 рубль авч байжээ.
“Бриллиантовая рука” кинонд тоглосон Светлана Светличная

Дэлгэцээр богинохон гарах ч үзэгчдийн сэтгэлд гүн үлдсэн дүрийг бүтээсэн жүжигчин ердөө 346 рубль авчээ.
“Карнавальная ночь” кинонд тоглосон Людмила Гурченко

Жүжигчин шинэ жилийн кинонд тоглоод 3250 рубль авав.
“Иван Васильевич меняет профессию” кинонд тоглосон Юрий Яковлев

Хоёр дүрийг (Ивана Бунши болон Догшин Иван) бүтээсэн гэж жүжигчинд 4300 рубль өгчээ.
“Иван Васильевич меняет профессию” кинонд тоглосон Наталья Кустинская

Найруулагч Якины найз Натальяд бяцхан дүр бүтээсэнд нь 163 рубль төлж байв.
“Бриллиантовая рука” кинонд тоглосон Анатолий Папанов

Зөвлөлтийн инээдмийн алдартай кинонд тоглосон Папанов бусдыгаа бодвол ариу ахиу цалин авчээ. Түүний цалин 2288 рубль байв.
“Бриллиантовая рука” кинонд тоглосон Андрей Миронов

Харин Мироновын цалин арай л дэндүү даруухан гэмээр. Тэр ердөө 1920 рубль авсан байдаг.
“Королевство кривых зеркал” кинонд тоглосон Оля болон Таня Юкин нар

Бяцхан жүжигчид уран сайхан, үлгэрийн кинонд тоглоод ердөө 80-хан рубль авсан.
“Д’Артаньян и три мушкетёра” кинонд тоглосон Ирина Алферова

Үзэсгэлэнтэй Констанциягийн дүрийг бүтээсэн тэрээр 825 рубль авч байжээ.
“Д’Артаньян и три мушкетёра” кинонд тоглосон Михаил Боярский

Боярский бас азтайд тооцогдоно, учир нь тухайн үедээ чамлахааргүй цалин авч байжээ. Зоригтой шадар цэpгийн дүрийг бүтээсэнд талархаж түүнд 3225 рублийн цалин өгчээ.
“Семнадцать мгновений весны” кинонд тоглосон Вячеслав Тихонов

Зөвлөлтийн киноны түүхэнд бичигдэж байгаагүй хамгийн өндөр цалин хөлсийг Вячеслав Тихоновт өгсөн байдаг. Бидний үзэх дуртай киноны тaгнуулчийн дүрийг бүтээсэн жүжигчинд бүхэл бүтэн 5500 рублийн цалин өгчээ.
“Двенадцать стульев” кинонд тоглосон Арчил Гомиашвили

Остап Бендерийн дүрийг бүтээгээд 6120 рубль авч байв.
“Двенадцать стульев” кинонд тоглосон Сергей Филиппов

Дээд амжилтыг тогтоосон бас нэгэн жүжигчнээр Сергей Филипповыг шалгаруулж болно. Тэрээр Киса Воробьяниновагийн дүрийг бүтээгээд 6275 рубль авчээ.








Nandinjargal Amarbayasgalan
2022/11/24 at 21:07
Hairt kino hairt jujigchid min boon dursamj shu dee
Бямба Хэрлэн
2022/11/24 at 21:22
80-д онд 2өрөө ердийн байр дунджаар 5000 рубль байсан .Хотын төвийн люкс зэрэглэлийн байр үнэтэй байсан.
Номин Далай
2022/11/24 at 22:53
Uursduu goloogui bhd bid golood yhvdee ugaasa ungursun kk
Erdenebaatar Erdenee
2022/11/25 at 00:44
Бүгдийг мөнгөөр хэмжсэн новшийн ардчилал.
1ru = 1dollar
2022/11/26 at 20:40
5000 rubel geded chini = 5000dollar yum shuu dee ter yedee