
Хэн нэгний хөл, гар байнга хүйтэн явдаг. Залуучуудын дунд судас бүдүүрэх асуудал түгээмэл тохиолдож байгаа нь эмч нарын санааг зовоох болжээ. Энэ нь цусны эргэлт, хангамжтай шууд холбоотой. Бие махбодийг маш олон нарийн замтай гээд та төсөөл дөө – бидний вен, артерийн судаснууд.
Тэр замын хөдөлгөөн хэзээ ч зогсохгүй, хэдэн литр цус бие махбодиор нэн хэрэгтэй эрдэс бодис, хүчилтөрөгч тээвэрлэж яваа.
Гэнэт бүх хөдөлгөөн удааширна. Муу цусны эргэлт нь олон өвчний эх сурвалж болдог байна. Суугаа хэв маяг, тамхи, чихрийн шижин гээд маш олон хүчин зүйлс нөлөөлөх нь ойлгомжтой. Энэ мэт шинж тэмдгийг тоохгүй хаяж огт болохгүй.
Цусан хангамжийн доголдлын үндсэн шинж тэмдгийг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. Мөн богино хугацаанд цусан хангамж сайжруулах хэд хэдэн аргыг бэлдэв.
Муу цусны эргэлт
Эмч нарын үзэж байгаагаар цусны эргэлтийн доголдол нь гадна талаасаа шинж тэмдэггүй гэдэг. Гэхдээ нэг анхаарах ёстой зүйл бий. Цусны эргэлтийн байдлыг илэрхийлэх шинж тэмдэг байх ажээ. Эдгээр шинж тэмдгийн аль нэгийг анзаарсан бол эмчид үзүүлэхээс бүү залхуур.
Муу цусны эргэлтийн шинж тэмдэг
1. Байнга хүйтэн, гар хөлтэй байх. Хамгийн чухал шинж тэмдэг. Цус захын эрхтнүүдэд бүрэн очихгүй байгаа учраас энэ хэсгийн биеийн дулаан буурна.
2. Архаг ядаргаа, бие сульдах.
3. Судас бүдүүрэх
4. Хөл гар бадайрах
5. Шарх удаан эдгэрэх
6. Толбо, арьсны өнгө өөрчлөгдөх эсвэл хуурайшиж хагарах – энэ бол цусан хангамж муу байгаагийн мэдэгдэхүйц шинж тэмдэг.
Цусан хангамжийг сайжруулах хэд хэдэн үр дүнтэй арга бий. Гэхдээ дур мэдэн эмчилгээ хийх нь аюултай учраас заавал эмчтэй зөвлөх шаардлагатайг бүү мартаарай.
Цусан хангамжийг хэрхэн сайжруулах вэ:
1. Эмч нар ус их хэмжээгээр уухыг зөвлөж байна. Маш энгийн бөгөөд үр дүнтэй арга.
2. Хоол хүнсэндээ загасны тос хэрэглэнэ. Цусан хангамжийг сайжруулахаас гадна артерийн өөх тосны хэмжээг бууруулна. Мөн муу холестериныг хөөнө.
3. Цагаан гаатай хоол, цай нь амттай болохоос гадна бас шим тэжээлтэй. Цагаан гаанд агуулагдах жинжерол, зингерон нь цус өтгөрөхөөс хамгаалдаг учраас зүрх-судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх аргаар хэрэглэдэг.
4. Сармис нь даралт бууруулдаг, судасны хана цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг.
5. Туулайн бөөрөөр ханд бэлдэн ууж болно. Глюкозид агуулдаг учраас судас бүдүүрэх, тробофлебиттэй тэмцэх үйлчилгээ үзүүлнэ. 50 г нунтаг туулайн бөөрийг 500 мл архинд хийж 14 хоног хандална. Өдөрт 4 удаа 5 дуслаар бүдүүрсэн судас арилтал ууна.
6. Мэдээж спорт, тэр дундаа кардио ачаалал авах дасгал. Гүйлтийн зам, орбитрек, дугуй эсвэл энгийн аэробик – энэ бүгд хэвийн цусан хангамжийг дэмжинэ.
7. Тамхиа хая, чадахгүй бол багасга. Тамхи судас нарийсгаж зүрх-судасны системд сөрөг нөлөө үзүүлдэг.
Эрүүл мэнддээ анхаарал тавихаас гадна бие эрхтэн тавгүйрхэж байгаа бол заавал эмчид үзүүлж байгаарай. Аливаа өвчнийг хүндэрсэн хойно нь эмчлэхийн оронд урьдчилан сэргийлэх нь амар байдаг юм шүү.
Хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.








Zaya Dolgor
2018/01/25 at 15:44
Bolorchimeg Oko
Zaya Dolgor
2018/01/25 at 15:44
Bolorchimeg Oko
Gandiimaa Alyeksandr
2018/01/25 at 16:05
Золзаяа Ням-Очир
Gandiimaa Alyeksandr
2018/01/25 at 16:05
Золзаяа Ням-Очир
Munguu Tsendayush
2018/01/25 at 18:53
Bayarlaloo. Mash xeregtei medeelel bn.
Munguu Tsendayush
2018/01/25 at 18:53
Bayarlaloo. Mash xeregtei medeelel bn.