Презентац буюу танилцуулга хийхэд зориулагдсан шилдэг 5 программ

1

Үзэгч, сонсогч олонд мэдээ мэдээллийг ойлгомжтой, амархан хүргэх программууд.

1. Microsoft PowerPoint

  • Үйлдлийн систем: Windows, macOS, веб, Android, iOS

Ямар нэг презентац-танилцуулгын тухай яриа гарахад хамгийн түрүүнд энэ программын нэр санаанд ордог ба энэ программыг мэдэхгүй хүн гэж бараг үгүй.

Түүний ингэж алдарших нь ч аргагүй ба PowerPoint–д сонирхолтой, орчин үеийн хэв загвар бүхий, ямар ч презентацыг хийх бүх л боломж бий. Редакторлах буюу засаж сайжруулах маш олон янзын боломж, арын фон, янз бүрийн шаблон, үсгийн хэв, сүлжээнд багаар ажиллах, видео болон дуу оруулах, хүснэгт, график хийх гэх мэт энэ олон үйлдэл, боломж бүгд энэ программд бий.

Зарим тохиолдолд энэ олон янзын боломж нь таныг будлиулж магадгүй боловч өвөрмөц, нарийн презентац хийх хүнд энэ программ хамгийн их тохирох билээ.

Microsoft PowerPoint →

 

2. Apple Keynote

  • Үйлдлийн систем: macOS, веб, iOS

Apple Keynote бол презентац хийхэд зориулсан хүчирхэг программын нэг бөгөөд Microsoft PowerPoint-той эн тэнцүү гэмээр өрсөлдөгч билээ. Энэ программд таны хүссэн мэргэжлийн үйл ажиллагааг хангах олон янзын боломж бий бөгөөд өвөрмөц, гоё сайхан эффектүүд, сэдэв, үсгийн хэв, текст хянах олон янзын боломж бий. Энэ программыг сүлжээгээр хамтран ашиглаж болох ба Microsoft PowerPoint-ын форматтай уялдуулж болно.

Apple Keynote →

 

3. Google Slides

  • Үйлдлийн систем: веб, Android, iOS, Chrome

Энэ үйлчилгээг багаар ажиллаж байгаа хүмүүс их хэрэглэдэг ба учир нь олон хүн хамтарч презентац хийж, редакторлахад зориулсан юм. Та зарим нэг өөрчлөлтийг сүлжээн дотор найз нөхөдтэйгөө ярьж байгаад шууд буюу “онлайн”-аар хийж болох ба хийсэн өөрчлөлт болгон тусгай хэсэгт тэмдэглэгдэн хадгалагдана.

Мөн өөрчлөлт болон уг презентацаа оффлайн хадгалж болох энэ нь өмнөх программудын олон боломжийг агуулах ба Microsoft PowerPoint-тын форматтай уялдах учир хэрэглэж сурахад хялбар билээ.

Google Slides →

 

4. LibreOffice Impress

  • Үйлдлийн систем: Windows, macOS, Linux, Android, iOS

Энэ бол PowerPoint-ын хялбаршуулсан хувилбар бөгөөд бусад программуудыг орлох боломжтой программ юм. Өнгө үзэмжтэй интерфэйс болон зарим нэг функц, онлайн ажиллах боломжгүй зэрэг дутагдалтай бөгөөд ухаалаг утсанд зориулсан хувилбар нь үүнээсээ илүү хялбаршуулсан байдлаар бүтээгджээ.

Гэхдээ энэ нь бусад программыг бодвол үнэгүй, бүх л үйлдлийн системд суудаг ба бүр хуучны Windows XP дээр ч ажиллана.

LibreOffice Impress →

 

5. Prezi

  • Үйлдлийн систем: Windows, macOS, Android, iOS

Бусад программаас ихээхэн ялгаатай Prezi нь слайдын хэвшил болсон формат хэлбэрээс татгалзан, нэгэн том зураг хэлбэрээр гарах ба үүн дээрээ янз бүрийн видео, дуу, текст зэрэг төрөл бүрийн мэдээлэл оруулж болно. Танилцуулгын явцад нэг слайдаас нөгөө слайд руу шилжих биш харин зургийн нэг хэсгээс нөгөө хэсэг рүү шилжих замаар ажиллах ба яг хэрэглэж байгаа хэсэгт гоё сайхан эффект бий болгож болно.

Prezi-г бизнес презентацид ашиглаж болох ба ямарваа нэг өвөрмөц санааг олонд танилцуулахад хамгийн тохиромжтой юм. Та дизайнерын талаар тааруухан ойлголттой байсан ч та ямар ч сэдвээр, хүний сонирхол татах, үйл хөдлөл бүхий, өвөрмөц презентац хийж болох ба ийм зориулалттай бусад программын олон  боломжууд бий. Сүлжээгээр ажиллаж бас болно.

Prezi →

9
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Lkhanaajaw Sarantuya

    Lkhanaajaw Sarantuya

    2018/01/24 at 20:07

    Ganzul Munksaikhan

  2. Lkhanaajaw Sarantuya

    Lkhanaajaw Sarantuya

    2018/01/24 at 20:07

    Ganzul Munksaikhan

  3. zochin

    2018/01/25 at 08:01

    bayrlalaa

  4. Зочин

    2018/01/25 at 21:48

    Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *