Цаас шиг нугалж эвхэж болдог шинэ ухаалаг гар утас

0

Нэгэн цагт хий хоосон мөрөөдөл юм шиг санагддаг байсан ухаалаг гар утас одоо зүгээр л амьдралын хэрэгцээ болжээ. Үнэн хэрэгтээ одоо үеийнхэн ухаалаг гар утасгүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрхтэй болж. Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд бид ухаалаг гар утасны хувьд олон өөрчлөлт шинэчлэлт, өсөлт хөгжилтийг харлаа. Гэвч хэрэгцээ үүгээр хязгаарлагдахгүй байна. Ухаалаг гар утас хэрэглэгчдийн дараагийн шаардлага бол матигар хэлбэрийн уян хатан дэлгэц. Энэ шаардлагын дагуу PaperFold-д сайн уу гэж хэлэх цаг иржээ. [tweetable]Энэ бол яг л цаас шиг нугалж эвхэж болдог ухаалаг гар утас[/tweetable]ны анхны хэлбэр юм. Нимгэн, хөнгөн, олон тооны нугаснууд болон e-ink дэлгэцнүүд бүхий энэ ухаалаг гар утасны дэлгэцнүүдийг салгаж болдог. Мэдрэгчүүд бүхий нугас нь дэлгэцийг салгах эсвэл холбох боломжийг олгож байгаа юм. Эндээс үзэхэд утсан дээр хэдий чинээ мэдээллийг харуулах боломжтой нь ойлгомжтой. Хэрвээ нэг хуудас ашиглан галерейг нээхэд зургуудыг хураангуй хэлбэрээр харж болох бол дахиад нэг хуудас нэмснээр хоёр дахь дэлгэцэн дээр хураангуйг томруулан харах, гурав дахь хуудсыг нэмснээр сонгох боломжтой сонголтуудыг ашиглах боломжтой болно гэх мэт. [tweetable]Энэхүү төхөөрөмжийн хамгийн шилдэг онцлог Google Maps-ыг ашиглах үед гарч ирэх аж[/tweetable]. Хүссэн хэмжээгээрээ хуудсыг нэмэх боломжтой энэ төхөөрөмж дээр Google Earth View-ийг ашиглахад уран барилгын загвар болон газрын зургийг маш бодитойгоор харах юм байна. Одоогоор анхны загвар нь бүтээгдсэн төдий байгаа ч зах зээл дээр гарах цаг удахгүй гэж найдаж байна.

Цаас шиг нугалж эвхэж болдог шинэ ухаалаг гар утас 2

Цаас шиг нугалж эвхэж болдог шинэ ухаалаг гар утас 3

Цаас шиг нугалж эвхэж болдог шинэ ухаалаг гар утас 4

Цаас шиг нугалж эвхэж болдог шинэ ухаалаг гар утас 5

[embedyt]https://www.youtube.com/watch?v=GJiy7sb6SKw[/embedyt]

1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. гт

    2014/05/19 at 22:40

    залгаас нь төдийлөн мэдэгдкү болоод өнгөтэй болчуул наа чинь лаана

  2. гтгт

    2014/05/19 at 22:41

    гэхдээ хэн л нээх ийм олон юм залгана гээл аваад явжахав дээ амин хэрэгцээг нь нээх сайн ойхку л бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *