
Зарим нэг архитектурын объект болон барилга байгууламж найруулагчдын дунд өндөр эрэлт хэрэгцээтэй байдаг. Хэд хэдэн удаа кинон дээр гарах ажээ. Үзэгчид үүнийг шууд анзаарахгүй, зарим нь бүр хоёр гурван удаа үзээд ч мэдэхгүй өнгөрөх нь бий.
Чухам ямар барилга байгууламж холливудын кинонууд дээр давтагдаж гараад байгааг бид судалж үзсэн юм.
1. Ковент-Гарден Хатан хааны театр (Лондон) – 18 дугаар зууны 1 дүгээр хагаст баригдсан Их Британийн эртний театруудын нэг. Хэд хэдэн удаа сэргээн засварлагдаж байсан.

Ковент-Гарден театр хэд хэдэн киноны зураг авалтын талбай болжээ: “The Fifth Element”, “The Theory of Everything”, “Billy Elliot”, “The Red Shoes” болон “Follow Me”.
2. The Prince (Лос-Анжелес, АНУ) ресторан. 1940-өөд оноос хойш олон нийтэд алдаршиж эхэлсэн (тэр үедээ The Windsor нэртэй байж)

Энэ газрын зохион байгуулалт олон тооны уран сайхны болон олон ангит кинонд ашиглагдсан. Энд “Twin Peaks”, мөн “New Girl” зэрэг алдартай кинонуудын зураг авалт явагдаж байжээ.
3. Британийн Колумбын Их сургуулийн Чань Шунь концертын танхим. Маш олон кинонуудын зураг авалт явагдсан газар. Аварга том хэмжээтэй гэрлийн бүрхүүл нь уг газрын ийн алдаршуулжээ.

Энэ том гэрлийн бүрхүүл “Caprica”, “Battlestar Galactica” зэрэг олон ангит кинонд гардаг, мөн “The King of Fighters” уран сайхны киноны зураг авалт ч хийгдэж байжээ. Мөн Хэлли Берригийн гол дүрд нь тоглосон “Catwoman” киноны зарим нэг зураг авалт явагдсан байна.
4. “I, Robot” киноны доктор Лэннингийн хувийн байшин нь “Psych” олон ангит киноны нэг анги дээр гардаг тэр л байшин шүү дээ

Байшин гаднаасаа ингэж харагддаг

5. “The X-Files”-ийн нэгэн цуврал дээр Малдер болон Скалли нарын ирдэг зочид буудал 26 жилийн дараа “DC’s Legends of Tomorrow”–ийн 4 дүгээр цувралын нэг анги дээр дахин гарна

6. Каса Лома шилтгээн (Канад) тохижилт төдийгүй засал чимэглэлийг хэдэн арван киноноос үзэж болно

Эдгээр кинонд алдартай цуврал кино болох “X-Men” орно, мөн үзэгч олны дунд ихээхэн шуугиан тарьсан “Killjoys” киног дурдахгүй өнгөрч болохгүй. “Shadowhunters: The Mortal Instruments” олон ангит кинонд ч мөн энэ шилтгээн гарна.
7. Бакингемширийн парк (Их Британи) – далдын хүч агуулсан ойн зураг авалт хийхэд үнэхээр тохиромжтой газар ажээ

Харри Поттерын тухай кинонд бол хориотой ой гэж гардаг, мөн “Captain America: The First Avenger”, “Cinderella”, “Atonement”, “Stardust” зэрэг олон кинонуудыг дурдаж болох юм.
8. Английн кинонд метро гарч байвал таны өмнө “Олдвич” буюу Лондонгийн хаагдсан метроны буудал гарч байна гэж ойлгоорой

Уг буудлыг хананы шулуун хар шугамаар нь шууд таньж болно. “Олдвич” буудал нь “The Deep Blue Sea”, “The Bank Job”, “Atonement”, “The Imitation Game” зэрэг кинонд “тогложээ”.
9. Вади Рам – манай дэлхийнх биш дүр зургаараа алдаршсан Иордан дахь цөл. Тийм ч учраас өөр гаригийн сэдэвтэй маш олон киноны зураг авалт энд болдог

Энэ цөл талыг “The Martian”, “Prometheus”, “The Last Days on Mars” зэрэг киноноос харж болно.
10. Брэдбери-билдинг: Лос-Анжелесийн түүхэн дурсгалт хөшөө нь Холливудын киноны зураг авалт хийх алдартай газруудын нэг

Энд алдартай кино “Blade Runner”, мөн уянгын “(500) Days of Summer” кино, хар-цагаан кино “The Artist” –ийн зураг авалтууд явагдаж байв.
11. Канадын сэтгэц мэдрэлийн эмнэлгийн нэг корпус. Одоогийн байдлаар зөвхөн кино зураг авалтад ашиглагддаг бөгөөд олон тооны уран сайхны болон олон ангит кинонууд дээрээс харж болно

12. Найруулагчид Овиатт байшинг зураг авалтдаа ашиглах нь элбэг. Үүнд нь гайхаад байх ч зүйл алга, учир нь Лос-Анжелес хотын яг төвд байрлах газар шүү дээ

Энэ газрыг хуучны киноноос ч харж болно (“Pretty Woman”, 1990), мөн орчин үеийн киноноос ч үзээрэй (“The Artist”, 2012 эсвэл “Suicide Squad”, 2016)
13. Калифорнийн соёл амралтын парк – энэ газрыг “Lucifer”, “Flashforward” зэрэг олон киноноос үзэж болно

14. Вэстминстрийн гүүр – Лондонгийн алдартай газар бөгөөд уран сайхны болон олон ангит кинонд их гардаг. Киноны үйл явдал нь Англитай холбоотой эсвэл тус улсад зураг авалт нь хийгдсэн л бол заавал гарна

15. Лондонгийн төвд байрлах хувийн клуб (The Reform Club) – том танхимтай ресторан эсвэл вестибюл байдлаар киноны зураг авалтад ашиглагддаг. Танихад маш амархан: шал нь өөрийн гэсэн өвөрмөц хээтэй, захаараа том баганууд байрласан

16. Хэтли шилтгээнийг “X-Men” киноны мутантуудад зориулсан Ксавьерын их сургууль болгон ашиглажээ, мөн “Deadpool” киноны зарим нэг зураг авалтууд хийгдсэн байна. Түүнчлэн “Arrow” киноноос ч үзэж болох нь

17. Гэгээн Их Варфоломейн сүм (Лондон) нь английн хэд хэдэн киноны зураг авалтын талбай болжээ

18. Лос-Анжелесийн яг төвд нь Dinah’s Family ресторан байрладаг бөгөөд холливудын хэд хэдэн кинонд гарчээ: “Little Miss Sunshine”, “The Big Lebowski” болон “Nightcrawler” кинонууд

Киноны зураг авалт явагдаж байсан газар та очиж үзсэн үү?







