Байгаль дээр зэрлэгээрээ байдаг хамгийн үнэтэй хүнснүүд

0

Мөөгний ангууч Chris Matherly, Levena Holmes нар Laetiporus буюу модны тахиа хэмээн нэрлэгддэг ховор төрлийн зэрлэг мөөг олохоор Мичиганы ойгоор хайгуул хийжээ. Тэдний хайгуулын ашиг өдөрт 1000 доллар олох хэмжээний хүртэл үнээр үнэлэгдэх аж. Ихэвчлэн царс модон дээр томоохон эгнээ үүсгэн ургадаг энэ мөөг 45 кг хүртэл жинтэй болох нь бий бөгөөд эвкалипт, улаан мод, амтат туулайн бөөрний мод, уд мод түүнчлэн зарим төрлийн шилмүүст модон дээр ургах тохиолдол ч байдаг. Тахианы махтай адилхан амттай модны тахиатай адил хүнсний бүтээгдэхүүнийг фермүүдэд тариалж, дэлхийн зах зээлд худалдаалан ихээхэн ашиг олох боломжтой юм байна. Дараах хүнсний зүйлс нь байгаль дээр зэрлэг хэлбэрээрээ олддог хамгийн үнэтэй хүнснүүд юм.

1. Нэг зүйл ураацайн үүр
Байгаль дээр зэрлэгээрээ байдаг хамгийн үнэтэй хүнснүүд 1

Байгаль дээр зэрлэгээрээ байдаг хамгийн үнэтэй хүнснүүд 2
Шувууны шүлс нь дэлхийн олонх оронд ашигтай бүтээгдэхүүн биш. Гэвч ураацайн нэгэн зүйлийн шүлсний булчирхайгаас ялгарсан шингэн олон ангуучдад жил бүр ихээхэн ашиг авчирдаг. [tweetable]Хатуурч бэхждэг шүлсээрээ үүр хийдэг энэ шувуухайн үүрийг Хятадад 500 гр-ыг нь 1000 доллараар зардаг[/tweetable]. Эмчилгээний үр ашигтай гэгддэг энэ зүйл нь Индонез, Хятад зэрэг Азийн олон улс оронд олон сая долларын аж үйлдвэрлэлийн үндэс болдог. Хэрэгцээнээс үүдэн фермүүдэд уг ураацайг үржүүлэн шүлсэн үүрийг нь хурааж авахын хамт Зүүн Өмнөд Азийн хөдөө нутгийн сарьсан багваахайн агуй зэрэг газруудаас зэрлэг байдлаар нь хураадаг байна.

2. Хөх туна загас
Байгаль дээр зэрлэгээрээ байдаг хамгийн үнэтэй хүнснүүд 3

Байгаль дээр зэрлэгээрээ байдаг хамгийн үнэтэй хүнснүүд 4
Дэлхийн хамгийн үнэтэй зэрлэг загас бол 450 кг хүртэл жинтэй болдог, дэлхийн хамгийн том загаснуудын нэг хөх туна загас бөгөөд энэ нь ховор төрөлд ордог. Ази болон Умард Америкийн суши бааруудад өргөн ашиглагддаг хөх туна загасны хэвлийн хэсгийн мах хамгийн амттай байдаг аж. 2013 оны 1-р сард [tweetable]Японы сүлжээ суши зоогийн газар Киёмурагийн эзэн ганцхан ширхэг хөх туна загасыг 1,76 сая доллараар худалдан авсан[/tweetable] нь энэ загас ямар өндөр үнээр үнэлэгддэгийн жишээ юм. Харамсалтай нь энэ өндөр үнэ хөх туна загас устан үгүй болоход хүргээд байгаа билээ. 2013 оны байдлаар анх эрдэмтэд энэ загасны нөөцийн хэмжээг үнэлж байснаас хойш хөх туна загасны тоо толгой 96,4 хувиар багассан байгааг тогтоожээ.

3. Хачин сүүлт суусарын кофе буюу Kopi Luwak
Байгаль дээр зэрлэгээрээ байдаг хамгийн үнэтэй хүнснүүд 7

Байгаль дээр зэрлэгээрээ байдаг хамгийн үнэтэй хүнснүүд 8
Энэ кофе нь Азийн хачин сүүлт суусар гэгч амьтан идэж, ходоодондоо боловсруулж, ялгадас болгон гаргасан байдаг гэдгээсээ бусдаар бол жирийн л нэг кофены үр юм. Энэ суусар нь газраас бүрэн боловсорсон кофены жимсийг түүн идэхэд үрний гадуурх жимс ходоодонд нь шимэгдэн үр нь ялгадсаар гардаг байна. [tweetable]Онцгой зөөлөн амттай нэг аяга Kopi Luwak кофе Нью Йорк хото 100 доллар хүрдэг[/tweetable]. Гэвч мөнгөний төлөөх шунал энэ амьтныг байгалийн бусаар өдөөх, зүй бусаар ашиглахад хүргэж байгаа нь тогтоогджээ.

4. Kona Nigari савласан цэвэр ус
Байгаль дээр зэрлэгээрээ байдаг хамгийн үнэтэй хүнснүүд 5

Байгаль дээр зэрлэгээрээ байдаг хамгийн үнэтэй хүнснүүд 6
Хавайн гүн тэнгисийн ус Kona Nigari бол дэлхийн хамгийн үнэтэй савласан цэвэр ус юм. Орчин үеийн бохирдуулагч бодисгүй хэмээгддэг энэ усыг хэтэвч зузаантай хүмүүст зориулан тэнгисийн гүнээс гаргаж авдаг. [tweetable]10 жилийн өмнө Хавайд нэг лонх Kona Nigari усыг 33 доллараар худалдаж байсан[/tweetable] байна.

5. Alba White Mushroom буюу Альба цагаан мөөг
Байгаль дээр зэрлэгээрээ байдаг хамгийн үнэтэй хүнснүүд 9

Байгаль дээр зэрлэгээрээ байдаг хамгийн үнэтэй хүнснүүд 10
Зөвхөн 9-р сараас 1-р сарын хугацаанд Италийн Альба мужийн нутаг дэвсгэрээс хурааж авах боломжтой байдаг энэ мөөг дэлхийн гал тогооны ертөнцөд хамгийн өндрөөр үнэлэгддэг. [tweetable]450 гр нь 2000 долларын үнэтэй энэ мөөг ер бусын тансаг амттай[/tweetable]. Хамгийн өндөр үнэтэй энэ мөөг зөвхөн байгаль дээр зэрлэгээрээ ургадаг учир мөөгний ангуучид ойн навч, хөвдөн дундаас мөөгийг үнэрлэж олуулах зорилгоор нохой, гахай зэргийг ашигладаг. Мөнгөний төлөө энэ мөөгтэй холбоотой гэмт хэрэг гарах явдал ихэссэний дотор хулгай, дээрэм, бусдын үнэрч нохдыг хордуулах, хавх тавих зэрэг хөнөөлтэй хэргүүд багтаж байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/06/04 at 13:08

    ene suuliin moogiig tariad urguulchij boldgu l yum bh da

  2. Зочин

    2014/06/05 at 12:37

    Gol n unetei ch gesen chuham yund sain gedeg n todorhoigui umaa… Bodbol hunii bied sain nuluutei bolohoor l unetei baidag bailgui

  3. Ganzo

    2014/06/05 at 17:41

    Blueffin tuna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *